sonin.mn

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал ба Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын өндөр түвшний уулзалт 7-р сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод болно. Зохион байгуулагч талаас 7-р сарын 7-нд хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээлэлд, энэ жилийн арга хэмжээ нь үзэсгэлэнгийн цар хүрээ, шинэ бүтээгдэхүүний танилцуулгын тоо, форумын тоо хэмжээ зэрэг олон үзүүлэлтээр өмнөх дээд амжилтаа шинэчлэх гэнэ.


Тус хурал нь дэлхийн хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэх технологи, нөөц боломжуудыг нэгтгэн, технологийн инноваци болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын хөгжлийн шинэ чиглэлийг хамтран хэлэлцэх зорилготой юм.

Энэ жилийн бага хурлын үзэсгэлэнгийн талбай өмнөхөөсөө өргөжиж, Шыбө, Жанжян, Ши-Ань зэрэг гурван үндсэн байршил, дөрвөн үзэсгэлэнгийн танхимыг хамарсан шинэ өнгө төрхтэй болно. Нийт талбай нь анх удаа 100 мянган ам метрээс давж, 1000 гаруй аж ахуйн нэгж оролцон, хиймэл оюун ухааны салбарын 3000 гаруй шинэлэг бүтээгдэхүүн, технологийг танилцуулах аж.


Үүний зэрэгцээ 300 гаруй хиймэл оюун ухааны шинэ бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд анх удаа танилцуулагдах бол, бага хурлын хүрээнд 140 гаруй форум, хэлэлцүүлэг зохион байгуулж, Хятад болон гадаадын 1400 гаруй мэргэжилтэн, салбарын төлөөлөгчид оролцон, хиймэл оюун ухааны ирээдүйн хөгжлийн талаар санал солилцох гэнэ.


Г.Бямба