sonin.mn

АН-ын анхан шатны гишүүдийн төлөөллөөс “УИХ-ын гишүүд, намын дэргэдэх байгууллагын дарга нар, луйварчдыг жагсаалтад оруулахыг эсэргүүцэж байна” сэдвээр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр АН-ын гишүүн Г.Хажидмаа: "АН-ын зарим дарга, лидерүүд гэх мэт үл бүтэх хүмүүс УИХ-ын 2024 оны сонгуульд АН-ын жагсаалтад орж, нэр дэвших гэж байна. Тодруулбал Л.Гантөмөр, С.Баярцогт тэргүүтнүүд Төрийн Ордонд МАН-ын дарга нарын өрөөнд орж, цуг цай ууж, шоудаж явдаг. Гэхдээ гарч ирээд элдэв худал зүйл ярьж, Монголын ард түмэн болон АН-ын жирийн гишүүдийг хуурсаар байна.

Би УИХ-д нэр дэвшихгүй. Харин эдгээр луйварчдыг нэр дэвшүүлэхгүй, жагсаалтад оруулахгүйн төлөө тэмцэнэ.


АН дахиж зарагдвал Монголын нийгэм илүү их доройтно.


АН харин сайхан боловсролтой залуучуудаа нэр дэвшүүлэх хэрэгтэй. Харин С.Баярцогт, С.Одонтуяа, З.Энхболд, С.Эрдэнэ, Х.Баттулга нар болон аавынхаа мөнгөөр бороо оруулж, АЭХ-ы Ерөнхийлөгч болсон Б.Жаргалан, Ц.Элбэгдоржийн хүүхдийг гаргасан АЭХ-ы Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Д.Оюунцэцэг нар шиг ядуу гишүүдээ мөнгөөр худалдан авч, намын удирдах албан тушаалд хүрсэн хүмүүсийг нэр дэвшүүлмээргүй байна. Манай ардчилсан хувьсгалын партизанууд ярьдаг. Биднийг 1990 онд ардчиллын төлөө жагсаад явж байхад С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр булангаас харж зогсож байгаад зугтаад МАН-ын байр луу гүйгээд орчихдог байсан. Тэгээд МАН-тай тохироо хийгээд өгье гэдэг байсан гэж. Тэгвэл өнөөдөр бас л энэ тохироогоо хийх гээдТөрийн ордон дахь МАН-ынхны өрөөнөөс салахгүй явна. Иймээс хэрэв энэ хүмүүс нэр дэвшвэл АН-ыг тэр чигээр нь битгий сонгоорой. Учир нь эд бол ард түмнээ битгий хэл АН-ын жирийн гишүүдээ ч тоохгүй, өөрсдийгөө л боддог хүмүүс " гэв.


Н.Отгон