sonin.mn

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо “SDY for SDG” Talk Series 1.0 арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр SDY-чууд шинээр 3000 залуусыг эгнээндээ нэгтгэсэн байна.

Шинээр элссэн гишүүд дунд Оюу Толгой ХХК-ны ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Дэлхийн банкны зөвлөх Б.Тэмүүлэн зэрэг дэлхийн томоохон их дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн залуус багтсанаас гадна, залуучуудын байгууллагаас хийгдэж арга хэмжээнд өөрийн авьяас, ур чадвараа зориулж, салбар бүрд манлайлж байгаа Э.Баярхүү, Ц.Түвшинжаргал нар тэргүүтэй залуус багтаж буй аж.

Түүнчлэн Ж.Тана, Б.Тэмүүлэн нар Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллахаар болжээ


Ж.Тана нь


2007 - Харвардын Их сургууль "Эдийн Засагч" 

2012 - Куйнсландын Их сургууль

2015 - Оксфордын Их сургууль "Бизнесийн Удирдлага" тус тус төгссөн.


Б.Тэмүүлэн нь




1998 - Нийслэлийн 15 дугаар дунд сургууль

2000 - Сант сургууль

2006 - Баянхонгор аймаг, Номгон дунд сургууль 

2007 - АНУ-ын Миссуригийн Их сургууль, БНХАУ-ын Льяонинг Их сургуулийн хамтарсан Бизнес удирдлагын коллеж

2009 - Япон Улсын Осакагийн Их сургууль

2011 - МУИС Олон улсын Харилцааны сургууль

2019 - Ли Куан Ю-гийн нэрэмжит Нийтийн бодлогын сургууль тус тус төгсчээ.