НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 20 /TASS/. АНУ-ын цэргүүд Ираны нутаг дэвсгэрт цохилт өгөх ээлжит ажиллагааг эхлүүлсэн тухай тус улсын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) ням гарагт мэдээлжээ.
"Өнөөдөр АНУ-ын Зүүн эргийн цагаар 19:00 цагт CENTCOM Иранд дахин цохилтууд өгч эхэллээ" гэж тус командлалын Х нийгмийн сүлжээний хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Ингэснээр АНУ есөн шөнө дараалан Ираны нутаг дэвсгэрт цохилт өгч байна.
Мэдэгдэлд тодотгосноор, тус улс Ормузын хоолойд "арилжааны хөлөг онгоцууд руу халдахад ашиглаж буй Ираны цэргийн хүчин чадлыг цаашид сулруулахыг" зорьж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 07 сарын 21,
2026

Сэтгэгдэл0