7-р сарын 17-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурлын нээлтийн үеэр үндсэн илтгэл тавилаа. Тэрбээр хиймэл оюун ухаанаас бий болж буй асар их боломж, засаглалын сорилтуудад анхаарч, цаг үеийн чухал асуудлуудад хариулт өгсөн дөрвөн санал дэвшүүлсэн нь дэлхийн хиймэл оюун ухааны хөгжил, засаглалд Хятадын үзэл санаа, шийдлийг санал болгосон хэмээн олон салбарын төлөөлөгчдийн анхаарлыг татаж байна.
Энэ удаагийн бага хуралд Хятад улс дэлхийн олон орны төрийн албан тушаалтнууд, үйлдвэрлэл, боловсрол, судалгааны салбарын төлөөлөгчид болон олон улсын байгууллагын удирдлагуудыг өргөнөөр урьж оролцууллаа. Хуралд оролцогчид энэхүү арга хэмжээ нь талуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, нийтлэг ойлголтыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал платформ болж, хиймэл оюун ухааныг эрүүл, аюулгүй, эмх цэгцтэй хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж онцоллоо.
НҮБ-ын Хиймэл оюун ухааны дээд түвшний зөвлөх байгууллагын хамтарсан дарга асан Карме Артигас:
Дарга Ши Жиньпин хиймэл оюун ухааны хөгжлийг “хүнд төвлөрсөн, сайн сайхны төлөө” чиглүүлж, нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих ёстойг маш тодорхой онцолсон. Энэ нь маш чухал гэж би үзэж байна. Бид ард иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах, мөн инноваци, дэвшлийг хэрэгжүүлэх боломжтой нийтлэг ойлголтын суурь хэрэгтэй. Хятадын туршлагаас, ялангуяа өөр өөр засаглалын загваруудыг уялдуулж, инноваци болон хөгжлийн тэнцвэрийг хангах талаар олон зүйлийг суралцаж болно.
Тьюрингийн шагналт, Хятадын Шинжлэх ухааны академийн академич, Чинхуа их сургуулийн Хиймэл оюун ухааны сургуулийн захирал Яо Чижы: Дарга Ши Жиньпиний илтгэлээс надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол хиймэл оюун ухааны байр суурийн талаарх үзэл санаа байлаа. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаан хүн төрөлхтний хяналт дор байх ёстой бөгөөд түүний зорилго нь хүмүүст үйлчлэх явдал юм. Хоёрдугаарт, хиймэл оюун ухааны үр өгөөж нийтэд хүртээмжтэй байх ёстой. Энэ нь зөвхөн бидэнд бус, Дэлхийн өмнөд бүсийн орнуудад ч хиймэл оюун ухааны эрин үеийн боломж, үр ашгийг хүртээх ёстой гэсэн үг. Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын судалгааны салбарын мэргэжилтнүүдийн хувьд бидний үүрэг бол технологийг хамгийн өндөр түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ хиймэл оюун ухааны засаглалын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх явдал юм. Бүх улс орон хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх ёстой” гэжээ.
Лхагва - 07 сарын 22,
2026

Сэтгэгдэл0