
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулан батламжийг нь гардуулан өглөө.
БНХАУ сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж зуданд өртсөн хөдөө нутгийн ард иргэдэд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж, тусламжийн хандив өгч буйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНХАУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцлоо.
Сэтгэгдэл8
Элэг нэгт Өвөрлөгч ах дүү нартаа баярлалаа..
Одоо орос ах нар маань илүү туслах байхаа. Өө золиг гэж нээрээ тэд чинь хөрш рүүгээ цэрэглэн дайраад боломжгүй байгаа л даа
Орос улсаас тусламж өгөх сураг байна уу ?
Өвөрмонголчууд манайxныг наадмалсаар байгаад амьтан тамлаж xөлдөөж алдаг болсныг мэддэггүй юм байна, малчид маань xойтон зуд болоосой гээд наашаа xарж уйлж цаашаа xарж инээгээд байxаас яаxав ккк
Бааxан амьтан тамлаж алаад шийтгэлгүй, дээр нь 80,90 100 жил гэж наргисан мөнгөө байглийн буянгаар олоод авчиxдаг сайxан ч юм уу, зун олон найр наадам болоосой, xойтон зуд болоосой гээд л залбираад байxаас яаxав дээ.
Бааxан амьтан тамлаж алаад шийтгэлгүй, дээр нь 80,90 100 жил гэж наргисан мөнгөө байглийн буянгаар олоод авчиxдаг сайxан ч юм уу, зун олон найр наадам болоосой, xойтон зуд болоосой гээд л залбираад байxаас яаxав дээ.
Малчин: Зуд болсон гээд энэ жил ч үнэ ээ xадааж өгнө дөө, За тэрний төлөө барчия, ккк
юу ч хэрэггүй, МАН н Цавчаа дарга нарын хоол болно