
НЬЮ-ЙОРК, 2024 гуравдугаар сарын 4 /Bloomberg/. Цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны үнэ нэмэгдэж байгаа энэ үед АНУ болон Барууны бусад оронд хаагаад байсан уурхайнуудыг дахин ажиллуулж эхэлжээ.
Тухайлбал, Америкийн уул уурхайн таван компани Ваймонг, Техас, Аризона, Юта муж улсууд дахь ураны уурхайнуудаа ажиллуулж эхэлсэн байна. Эдгээр муж улс дахь ихэнх уурхайг 2011 онд Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарч, улмаар ураны үнэ огцом унаж, олон уурхайн үйл ажиллагаа ашиггүй болсны дараа хаасан юм.
Харин эдүгээ засгийн газрууд агаар мандалд хортой бодисын ялгаруулалтыг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд цөмийн эрчим хүчийг илүү их сонирхох болоод байгаа нь ураны үнэ өсөхөд нөлөөлсөн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурав дахин нэмэгджээ.
АНУ-аас гадна, дэлхийн ураны олборлолтын бараг гуравны хоёрыг бүрдүүлдэг Канад, Австрали, Казахстан улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн таамаглалаар, 2040 он гэхэд ураны эрэлт 100 мянган тонн болж нэмэгдэх төлөвтэй байгаа нь энэ үед олборлолтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Америкт өмнө нь хаагаад байсан ураны уурхайнуудыг дахин нээснээр таван жилийн өмнө үгүй болохын ирмэгт тулаад байсан ураны олборлолтын салбар дахин сэргэнэ гэж шинжээчид үзэж байна. Тус улсад 2019 онд ураны олборлолт 78.9 тонн буюу хамгийн доод түвшиндээ хүрч байсан бол олборлолтын түүхэн дээд хэмжээ 1980 онд бүртгэгдэж байсан ба тухайн үед 19 900 гаруй тонн уран олборложээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Яг л нар жаргаж харанхуйд уусах мэт... Хүн төрлөхтөн юу болоод байна вэ? Ялангуяа Европын ард түмэн! Таны амьдралыг там болгож буй эрх баригчдын эсрэг яагаад нэгдээд тэмцэж чадахгүй байна вэ? Аз жаргалтай амьдрал,ажлын байраа алдаж,юмны үнэ тэнгэрт тулсан байхад ч чимээгүй. Бүхнийг Украйн руу явуулж,чиний амьдрал улам ядуурч байхад яагаад эсэргүүцэхгүй байна вэ? Уламжлалт гэр бүлийг хавчиж, ёс бус ижил хүйстнийг сурталчилж байхад эцэг хүн,эх хүн та хүлцэнгүй хүлээн зөвшөөрч байна уу? Нар жаргаж өглөө болно. Гэхдээ та улам харанхуй руу ууссаар байна. Хүн та хэнд найдаж, юуг аварна гэж амиа бодон чимээгүй сууна вэ? Бид яагаад дайныг өдөөгчдийг эсэргүүцэхгүй байна вэ.. гэх мэт 2 жилийн турш ард түмнийг сэрээх гэж өдөр бүр ярьж, сэнхрүүлж байдаг баруун европын зарим олны танил хүмүүс гайхан цөхрөнгөө барж байна.
Барууны ард түмэн төр засгаа хүндэтгэж хайрлаж дэмжиж байдаг юм. Төр засгаа шүүмжилсэн зарим нэг этгээдийг улс орон даяараа үзэн яддаг юм. Үүнийг хүний нийгмийн жам ёсны амьдрал гэж ард түмэн н ойгодог мянга мянган жилийн уламжлалтай улсууд юм. Монгол бол ганцаараа үүний эсрэг сөрж хүн болгон зөвхөн хувийн эрх ашгийн төлөө хэрэлдэж тэмцдэг ба төр засаг н авилга хулгайд бүрэн идэгдэж ялзарч байгаа билээ.