7 дугаар сарын 22-нд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ Хятадын Төв Радио Телевизийн (CMG) сэтгүүлчийн "Энэ долоо хоногт Хятадын тал НҮБ-ын Дэлхийн кибер аюулгүй байдлын байнгын механизмын анхдугаар хуралд “Дижитал, ухаалаг эрин үеийн дэлхийн кибер орон зайн засаглалын талаарх Хятадын байр суурийн баримт бичиг”-ийг өргөн барьсан. Үүнтэй холбоотой мэдээлэл өгнө үү гэсэн асуултад
Линь Жянь хариулахдаа, дэлхийн засаглалын санаачилгыг хэрэгжүүлж, кибер орон зайн хамтын цогц байгуулах үйл ажиллагааг ахиулах хамгийн шинэ арга хэмжээний хүрээнд Хятадын тал саяхан НҮБ-ын Дэлхийн кибер аюулгүй байдлын механизмд уг байр суурийн баримт бичгийг өргөн барьж, дижитал, ухаалаг эрин үеийн дэлхийн кибер орон зайн засаглалын талаарх Хятадын хамгийн сүүлийн үеийн байр суурь, санал санаачилгыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд улс орнуудын дижитал бүрэн эрхийг хүндэтгэхийг уриалжээ.
Линь Жянь онцлон тэмдэглэхдээ, улс орон бүр өөрийн үндэсний онцлог, хөгжлийн нөхцөлд тулгуурлан хиймэл оюун ухаан зэрэг дижитал, ухаалаг технологийн хөгжлийн замыг бие даан сонгох, мөн хиймэл оюун ухааны технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн шийдвэрээр сонгон ашиглах бүрэн эрхтэй. Шахалтын дор аль нэг талд хүчээр нэгдэх, тал сонгон нэгдэх ёсгүй гэв.
Энэ нь кибер орон зайн бүрэн эрхийн зарчмын дараа Хятадын талаас дэлхийн кибер засаглалын талаар дэвшүүлж буй бас нэгэн чухал зарчим болохыг тэрээр онцоллоо.
Г.Бямба
Даваа - 07 сарын 27,
2026
Сэтгэгдэл0