Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи 8-р сарын 5-нд мэдэгдэхдээ, Ормузын хоолойн эргийн хоёр улс болох Иран, Оман сүүлийн хоёр сарын хугацаанд худалдааны хөлөг онгоцнуудын аюулгүй зорчих маршрутын зохицуулалтын талаар хэлэлцээ хийж ирсэн бөгөөд холбогдох техник, хууль эрх зүй, аюулгүй байдал хийгээд байгаль орчны асуудлуудыг Ираны холбогдох байгууллагууд хянаж байгаа гэжээ.
Исмаил Багаи хэлэхдээ, хоёр талын хэлэлцээ нь “мэргэжлийн түвшинд, бодит ахицтай” өрнөсөн бөгөөд санал болгож буй шинэ усан замын газарзүйн солбицлын талаар тохиролцоонд хүрэв, хэрэв гуравдагч талын хөндлөнгийн оролцоо саад гарахгүй бол Иран, Оманы хамтарсан мэдэгдэл одоогоор эцсийн хянан батлах болон боловсруулах шатандаа орсон гэв.
Исмаил Багаеи Иран, Оман тохиролцоонд хүрснээр Ормузын хоолойгоор аюулгүй зорчих бүрэн сэргэнэ гэсэн үг биш гэдгийг онцолсон байна. Хоолойн аюулгүй байдал алдагдсан нь АНУ, Израилын Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаа болон түүнээс үүдэлтэй бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдалтай холбоотой, АНУ-аас Ираны эсрэг хэрэгжүүлж буй далайн бүслэлт зэрэг “заналхийлсэн шинжтэй үйл ажиллагаа” үргэлжилсээр байгаа тул Ормузын хоолойн аюулгүйн нөхцөл байдал үндсэндээ сайжраагүй хэвээр байна гэж Багаи мөн өгүүлсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 08 сарын 06,
2026
Сэтгэгдэл0