sonin.mn

Өчигдөр БНХАУ-ын Худалдааны яам болон бусад холбогдох газрууд АНУ-ын Холбооны Харилцаа холбооны комисс болон АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас Хятадын эсрэг авч хэрэгжүүлсэн хэд хэдэн сөрөг арга хэмжээний эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв.


БНХАУ-ын Худалдааны яам АНУ-ын зургаан аж ахуйн нэгжийн эсрэг хариу арга хэмжээ авах шийдвэр гаргасан бөгөөд үүнд Applied DNA Sciences багтжээ.


Саяхан АНУ "албадан хөдөлмөрлүүлэх" гэх шалтгаар Хятадын компаниудад хориг арга хэмжээ авсан нь олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятад улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон гэж үзэж буй аж. Applied DNA Sciences зэрэг АНУ-ын зургаан аж ахуйн нэгж нь Шиньжянтай холбоотой АНУ-ын хууль бус хориг арга хэмжээнд тусалж, дэмжиж ажилласан бөгөөд энэ нь маш ноцтой шинж чанартай гэнэ.


Г.Бямба