sonin.mn

Аргентины Гадаад хэргийн сайд Пабло Кирно 8-р сарын 5-нд хэлэхдээ, Аргентинаас Бразильд суугаа Элчин сайд Даниел Раймонди ойрын өдрүүдэд “улс орондоо амрахаар буцна” гэж мэдэгдлээ.

Үүнээс нэг өдрийн өмнө Бразилийн Гадаад хэргийн сайд Раймондийг дуудаж уулзан, Бразилийн Засгийн газар хоёр улсын дипломат харилцааны түвшнийг түр хамаарагчийн түвшинд бууруулахаар шийдвэрлэсэн бөгөөд түүнийг Аргентинд буцахыг шаардсан байна.


Сүүлийн өдрүүдэд Аргентин, Бразилийн харилцаа муудаад байгаа юм. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей 7-р сарын 25-нд Бразилийн Либерал намын Сан-Паулу хотод болсон үндэсний их хуралд оролцох үеэрээ Бразилийн Ерөнхийлөгч Лула да Силваг хүчтэй шүүмжилж, Бразилийн Холбооны дээд шүүхийн шүүгч асан Ерөнхийлөгч Жаир Болсонарог шоронд хоригдож байх үед нь уулзахыг хориглосныг эсэргүүцжээ.


Үүний хариуд Бразилийн Гадаад хэргийн яам маргааш нь Аргентинд суугаа Элчин сайдаа эх оронд нь дуудаж, түүний үг, үйлдлийг шүүмжилсэн байна.

Пабло Кирно 8-р сарын 5-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Аргентины Засгийн газар хоёр талын харилцааг хэвээр хадгалахыг эрмэлзэж байгаа бөгөөд Бразилийн Засгийн газрын авч буй арга хэмжээнд ямар нэгэн дипломат хариу үйлдэл үзүүлэхгүй гэж мэдэгджээ.


Г.Бямба