sonin.mn

Хятадын Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хороо болон Үндэсний Эрчим Хүчний Захиргаанаас саяхан гаргасан "Нүүрсний салбарын хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөө"-нд дурьдахдаа, 2030 он гэхэд тус улс орчин үеийн нүүрсний салбарын систем зэрэг гол зорилтуудыг үндсэндээ бий болгох юм байна.


“14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсын нүүрсний хөгжлийн төлөвлөгөөг үргэлжлүүлэн оновчтой болгож, нүүрсний үйлдвэрлэл 4.85 тэрбум тоннд хүрчээ. Нүүрсний салбарын бүтцийг үргэлжлүүлэн оновчтой болгож, салбарын бие даасан инновацийн чадавхыг нэмэгдүүлсэн гэнэ.Мөн орчин үеийн нүүрсний зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх ажил үргэлжлэн гүнзгийрч, цахилгаан эрчим хүч, нүүрсний хангамжийг хангах урт хугацааны гэрээний системийг тасралтгүй сайжруулж, нүүрсний зах зээлийн үнийн бүрдүүлэлтийн механизмыг аажмаар төгөлдөржүүлсэн юм гэнэ.


Харин тус улс 15 дахь таван жилийн Төлөвлөгөөнд нүүрсний хангамжийн баталгааны суурийг барих, нүүрсний уурхайн ухаалаг барилгын ажлыг давтан шинэчлэх, нүүрс болон шинэ эрчим хүчний цогц хөгжил, арилжааны нүүрсний чанарыг сайжруулах, нүүрсний технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл гэсэн таван томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Үүнээс гадна, төлөвлөгөөний хавсралт болгон "Нүүрсний давхаргын метан (нүүрсний уурхайн хий)-г хөгжүүлэх, ашиглах төлөвлөгөө"-г гаргасан бөгөөд уг төлөвлөгөөнд 2030 он гэхэд нүүрсний давхаргын метаны үйлдвэрлэл 26 тэрбум куб метр, хийн ашиглалт 6.5 тэрбум куб метрт хүрнэ гэж тусгажээ.


Г.Бямба