БЕРН, 2026 оны наймдугаар сарын 21 /Kazinform/. Чинээлэг үйлчлүүлэгчдэд зориулсан газар дорх сайтар хамгаалагдсан хадгалах байгууламжуудыг Швейцарын Альпийн нуруунд барьж эхэлжээ. Энэ тухай BILD цахим хуудсанд бичсэнийг эш татан Kazinform агентлаг мэдээллээ.
Энэхүү байгууламж нь газрын гадаргуугаас 100 гаруй м-ийн гүнд байрлах бөгөөд үйлчлүүлэгчид алт, мөнгөн дэвсгэрт, урлагийн бүтээлүүд болон үнэтэй автомашинуудаа хадгалах боломжтой.
Агуулахын төслийг Швейцарын бизнес эрхлэгч Томас Гассерын эзэмшлийн Brünig Mega Safe AG компани хэрэгжүүлж байгаа ажээ. Барилгын ажил энэ оны нэгдүгээр сард эхэлсэн бөгөөд хамгаалалтын бүсийг босгох ажил үндсэндээ дууссан байна. Эхний байгууламжууд 2028 онд бэлэн болно. Нэг байгууламжийн үнэ ойролцоогоор 1 сая евро бөгөөд худалдаж авсан үйлчлүүлэгч түүнийг 99 жилийн хугацаанд ашиглах эрхтэй. Эхний гэрээ хэлцлүүдийг хэдийн байгуулжээ.
Нийтдээ Альпийн нуруунд 20-25 хадгалах байгууламж барих бөгөөд тэдгээрийг ашиглах эрхийг газрын бүртгэлд оруулах тул энэ нь ердийн банкны сейф бус харин бүхэл бүтэн үл хөдлөх хөрөнгө болж байгаа юм.
Мөн хулгай, халдлага, байгалийн гамшгаас хамгаалахын тулд аюулгүй байдлын олон түвшний системийг байрлуулжээ. Агуулах руу орж буй хүмүүс хэд хэдэн хаалт, хяналтын цэгүүдээр дамжина.
Сүүлийн нэг жилд дэлхий даяар өдөр бүр хоёр хүн тэрбумтнуудын эгнээнд орж байгаа тухай Hurun Report судалгааны төв мэдээлсэн байна.
Б.Адъяахүү
Баасан - 08 сарын 21,
2026
Сэтгэгдэл0