Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 22.5 дахь хэсэгт заасан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Г.Г, Ц.М, иргэн О.М, Л.О, Э.А, Г.М нар нь ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.М-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан барилгын зураг төслийг хурдан хугацаанд хянуулж, дүгнэлт гаргуулах зорилгоор тус бүртээ нийт 19,5 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүллээ.
Пүрэв - 11 сарын 05,
2026
Сэтгэгдэл0