Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.
Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий. Тэр дундаас Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудал байна. Оюутолгойн ногдол ашгийн цаана олон асуултын тэмдэг бий.
Тухайлбал, Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг эхлээд нягтлах нь чухал.
Тиймээс уг мөнгийг ногдол ашиг мөн эсэх, жил бүр ногдол ашгийг өгнө гэдэг нь тодорхойгүй байгаа тул эхлээд энэ асуудлыг эцэслэн тодорхой болгох ёстой. Хэрэв ногдол ашиг тараах нь нэг удаагийнх юм бол нөгөө талд нь нэг зүйлийг авахаар тохирсон байж таарна.
Үүний цаана орд наймаалцах асуудал явж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс Засгийн газар Рио Тинто групптэй хийсэн гэрээгээ ил болго. Өнөөдрийн байдлаар Рио Тинто групп Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд тараах асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг авлигажсан төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байсныг Ардчилсан нам зогсоож чадсан нь сайшаалтай.
Хоёрдугаарт. Сүүлийн үед төрийн тэргүүний хөрөнгө орлогын асуудалтай холбоотой мэдээлэл гарах боллоо. Монгол Улсын Үндсэн хуульд хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна гэж заасан. Тиймээс үүсээд байгаа асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч болон хуулийн байгууллагууд хариулт өгч, олон түмний эргэлзээг тайлах шаардлагатай байна. Тэгэхгүй бол үүний цаана иргэдийн төрд итгэх итгэл алдрах эрсдэлтэй. Түүнчлэн хуулиараа Төрийн тэргүүн тайлангаа УИХ-д тайлагнах ёстой. Энэ нь 126 гишүүний өмнө бус ард түмний өмнө тайлангаа тавьж байна гэсэн үг.” гэсэн юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн Дарга Б.Түвшин: "Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг эхлээд нягтлах хэрэгтэй. Үүнээс гадна компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан эсэх, санхүүгийн тайлан, бүртгэлд ногдол ашиг хэлбэрээр тусгаж тайлагнасан эсэх зэрэг олон шалгуурыг нягтлах шаардлагатай.
Одоогоор уг мөнгийг ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байгаа тул эхлээд энэ асуудлыг эцэслэн тодорхой болгох ёстой.
Хэрэв уг мөнгө Монгол Улсад орж ирэх нь баталгаатай бөгөөд ногдол ашиг болох нь тогтоогдвол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу Баялгийн санд төвлөрүүлэх ёстой. Үүний дараа хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэд, олон нийтийн саналыг авч болно.”гэлээ.
Х.Цэцэн
Пүрэв - 11 сарын 05,
2026
Сэтгэгдэл2
ОХУ-аас Монгол Улсад бензин, шатахууныг ямар ч тасалдалгүй, хэвийн хэмжээнд нийлүүлж байсан тухай ОХУ-ын Элчин сайд мэдэгдлээ. Тэгвэл Монголд яагаад шатахууны зохиомол хомсдол үүсэж, иргэд урт дараалалд зогсож, үнэ нь өссөн юм бэ? Шатахууны нөөцийн сав бэлтгэх нэрээр импортлогч компаниудад олон тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, төсвөөс татаас олгож, гааль татварын хөнгөлөлт хүртэл эдлүүлсэн байхад хариуд нь иргэд хохирох ёстой юу. Хэрэв нийлүүлэлт хэвийн байсан бол хомсдол юунаас үүсэв.Импортлогч компаниудын үйл ажиллагаанд бодит хяналт тавьсан уу. Үгсэн хуйвалдаж, зохиомол хомсдол бий болгох замаар үнэ ханш нэмсэн бна шүү дээ Дамдинням гэж далчиганасан товариш шөнө дөлөөр ШТС-уудаар явж шалгалт хийж байгаа дүр эсгэж байсан. Тэгээд тэр шалгалт нь ямар үр дүнд хүрсэн юм бэ.Юуг нь шалгаж, юуг нь илрүүлж, хэнд ямар хариуцлага тооцсон юм бэ. Иргэдэд үзүүлсэн тэр шоу шалгалт зөвхөн хэлбэрдэлт эсвэл хуйвалдаан байж.
Бодь-ийн нүүрсний хулгай болон Бадамжунай нарыг шалгах юм бол би та нарыг ална шоо.