БНХАУ-ын Дарга Ши Жиньпин 11 сарын 28-нд
тус улсын Шанхай хотод очиж, 12-р сарын 2 хүртэл тус хотод ажилласан байна. Тэрээр уг хотын хөгжлийг олон талаар үнэлэхийн сацуу Шанхай хотынхон хөгжлийн шинэ үзэл баримтлалыг цогцоор нь, оновчтой хэрэгжүүлж, чансаатай хөгжлийг зорьж, хөгжлийн шинэ төлөв байдал бий болгох хэрэгтэй. Шанхай хотыг дэлхийн эдийн засаг, банк санхүү, худалдаа, далайн тээвэр, шинжлэх ухаан технологийн инновацийн төв болгох ёстой. Ингэхийн тулд шинжлэх ухааны инновацад тулгуурлан өөрчлөлт хийж, нээлттэй байлгах бодлогоор хөдөлгөх хүч болгож, үндэсний том стратегитай уялдуулж, дэлхийд нөлөөтэй орчин үеийн супер хот болгох хэрэгтэй гэж зааварчилсан байна.
Ши Жиньпин мөн Шанхай хотыг дэлхийн эдийн засаг, банк санхүү, худалдаа, тэнгисийн тээвэр, шинжлэх ухаан технологийн инновацын төв болгон байгуулах талаар нарийвчлан зааварчилжээ. Үүний тулд дэлхийн түвшний өндөр зэрэглэлийн аж үйлдвэрийн парк байгуулах, банк санхүүгийн салбарыг гадаадад нээлттэй байлгах, далайн тээврийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх, өндөр ур чадвартай олон мэргэжилтэн бэлтгэж ашиглах, гадна дотны нарийн мэргэжлийн хүмүүсийг татах зэрэг бодлогыг чухалчилж байгаа аж.
Г.Бямба
Лхагва - 08 сарын 20,
2025

Сэтгэгдэл5
Мөрөөдсөн муу хужаа вэ?
Мундаг юмаа. Манай оркууд бол гадныхныг хөөж явуул, Чингисийн тэнгэр заяатай бид өлсгөлөн ч гэсэн, авлигадаад, тамын тогоодоод, хөгжихгүй байсан ч хар гэртээ хаан, бор гэртээ богд болж үлдэнэ гэж бодно
barag l bolson doo
Угаасаа супер хот бнлээдээ.
Ши жинпин Монгол улсыг удирдаж байгаа.Хүрэлсүх бол тэрний утсан хүүхэлдэй