
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл байдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, “Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд шилжүүлж болохгүй. Төрийн байгууллагын эрх бүхий зөвшөөрөлгүйгээр эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж Үндсэн хуульд заасан” гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨГСӨН ЧИГЛЭЛД,
“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа
Газар эзэмшилт, ашиглалтыг шалгах тухай
Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан. Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.
Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт, мэдээллийг гаргаж тавилаа.
Иймд Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна” гэжээ.
Сэтгэгдэл18
ГАЗРАА АЛДААД ӨНӨӨДРИЙН ПАЛЕСТИН УЛС ШИГ ЦУСАНДАА БУДАГДААД ҮХЭХИЙГ ХҮСДЭГ ЭРГҮҮ ЗАСАГ ДАРГА, ГАЗРЫН АЛБАН АЛБАН ХААГЧДЫГ ӨӨРСДИЙНХ НЬ ЦУСЫГ НЬ ХОЛИХ ХЭРЭГТЭЙ.
ӨНӨӨДРИЙН ИНЭЭД АЛДАЖ ГАЗАР АВСАН ГАДНЫ ИРГЭД ХОЖМЫН ӨДӨР МОНГОЛЧУУДЫГ ЦУСАНД НЬ ХУТГАЖ АЛААД ЖАЛГАНД БУЛААД ХАЯНА
гадныхан гадныхан л гэх зүгээр хужаа нар гэчихлд ээ
Энхбаяр сайд тус тас хэлж харин ходолж байна Уг нь бол мэтгуулчид яг эгэ асуудлаар хэдэн жилийн омно бичиж байсныг эрх баригчид яагаад тоогоогуй аэ
Дэлгэрсайханы цавчаа ногоон автобус шиг буцаах боломж байхгүй гэх байлгүй.МАН-ын өмхий луйварчид
МАН -д Хүй Сю Жанг өөрт нь хариуцлага тооцох хэрэгтэй.
16 мянган нүүрсний машин Хятад руу хоосон гарсаныг Хүй Сю Жанг огт тоохгүй байна уу?
Бээжингээс иргэдийнхээ газрыг хамгаална гэж хятад цэргүүд орж ирэхэд Хүй Сю Жанг хар чацга хаялаад гадаад руу нуусан хөрөнгө рүүгээ зугатана даа.
МАН-ын бүдүүн данжаадуудын Монгол улсыг Хятад нэгтгэх нууц төлөвлөгөө хэрэгжиж байна. МАН сөнөтүгэй.
Энэ талаар шүгэл олон удаа үлээгдэж байсан ч МАН-ын данжаадууд огт тоогоогүй харин нуун дарагдуулж байсан.
Тажикстан улс шиг Хятадад газраа алдах юм болох вий дээ.Тэгвэл ч МАН-ын данжаадуудын толгойг Хүрэлсүхээс эхлэн огтолж хаяна гэдгээ андгайлья.
Энэ Тагнуул гэдэг газар юу хийдэг газар вэ?
Хуулиа эмх цэгцтэй хүн ойлгохоор тайлбартайгаа газраа эзэмшүүдэггүй м уу? Авсан өгсөн аль аль нь буруутай! Цоорхой , суваг бүрээр цөлмөж бна!
Өмнөговийн Ханбогдын газрын албаны нөхдүүд нь их сэргэлэн нөхдүүд байгаа юм ! Га газрыг тэрбумаар зараад цөм цөм хийсэн дэ ! Одоо инээд алдаад хэвтэж байгаа да !
Монголын төр болон Тагнуулын ерөнхий газар Хятад улсын эрх ашиг хятад иргэдийн төлөө үйлчилсэн байна. Ямар хэмжээний авлига авцгаасан бол?
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хүсэлтээр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч болон МСНЭ-ийн төлөөлөл уулзлаа
МАН-ын бүдүүн луухаан данжаадууд 5.7 сая тонн нүүрсийг хулгайгаар Хятад руу гаргаж идсэн байна.МАН-д хариуцлага тооцох цаг нь болжээ..
Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад газар эзэмшүүлсэн асуудалд эрүү үүсгэсэн гэнэ. Гэтэл хятад иргэдэд биш, компанид газар олгосон нь гэмт хэрэг болж чадахгүй бол прокурорууд дараа нь энэ поохуунаас яаж цэвэр мултрахаа давхар бодолцох хэрэгтэй шүү!!!