
/Бүх ард түмэндээ хүргэх үг/
Монголчууд аа! Өнөөдөр бид улс орон, тусгаар тогтнолоо авч үлдэх үү, үгүй хийх үү?! гэсэн сонголтын өмнө тулж ирээд байна. Нүүрсний хулгайн талаархи “нээлттэй хэлэлцүүлэг”-ийн үед Монгол улс Өмнөговь аймгийн газар нутгаа тэр чигт нь гадны улсын иргэдийн мэдэлд өгчихснийг ард иргэд төдийгүй “Төр”-ийн тэргүүн нь ч сая л олж мэдэв бололтой, хууль зөрчсөн буруутай этгээдүүдийг тогтоон арга хэмжээ авах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгсөн тухай 2023.12.07-нд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлан мэдээлэв.
Даяар олноороо огт анзаарагагүй суусан ийм том бугшмал хэргийг Монгол Улсын “Төр”-ийн тэргүүн маань арга хэмжээ авч засаж залруулахын оронд Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн төдийгөө л зарлан мэдэгдэж байгаа нь эрх мэдлийн хэр хэмжээ нь л тэр л дээ. Мэдээж Засгийн Газар ч уг асуудлыг дуулиан болгож байгаад, шийдэх чадал нь хүрэхгүй орхино. Ямар сайндаа л Ерөнхий сайд маань “шүгэл үлээгч”-ийн үүрэг л гүйцэтгэж байх вэ дээ!
Харамсалтай нь хэлэлцэгдэж буй энэ ноцтой гэмт хэрэг бол дөнгөж захаас нь төнхөж үзэхэд ил гарч ирсэн мөсөн уулын орой төдий л юм. Уг нь гэмт хэрэг гэдэг тухай бүрт нь цаг алдалгүй таслан зогсоох ёстой Төр засгийн албадын ажил үүрэг болохоос бус хурааж хуримтлуулж байгаад УИХ-ын .. ээлжит чуулганы төлөвлөгөөт ажил болгон хэлэлцэж, “нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол” хийж, цаг нөхцөөж суудаг “чих онгойлгох сургалт” биш л дээ. Хэрэв Монгол Улс жинхэнэ Төр засагтай байсансан бол “Төр”-ийн ордноос нь эхлээд Засаг төрийн гэх албадад нь гэмт хэрэгтнүүд үүрлэснийг ингэж дэлхий дахинд зарлан, булайгаа дэлгэцгээн, ширэн нүүрлэж, шившиг болж суухгүй байсан.
Монголын нийгэм ийм увайгүй “маанаг гайхал”-уудаар дүүрсэн нь 1992 онд баталсан манай Үндсэн хуулийн хорт агуулгын үр дагавар юм.
Үндсэн хуулиар “хувийн эрх ашиг, үзэл бодлоороо” нэгдсэн “нам” гэх нэртэй бүлэглэлүүдээс аль нэгийг нь бид сонгож, бүх эрх мэдлийг гартаа оруулж буй тухайн бүлгийг “төр” гэж нэрлэдэг болсон. Гэхдээ “төр” гэгдэж буй тэр “бүлэглэл”-д улс үндэстний эрх ашиг, ард иргэдийн сайн сайхан амьдралыг хангах, хамгаалах ямар ч үүрэг хүлээлгээгүй. Харин ашиг сонирхлынхоо дагуу ямар ч хяналтгүйгээр юу дуртайгаа хийж болох, түүнийгээ хуульчилж байгаад гүйцэтгэх дархан эрхээр хангасан. Шуудхан хэлбэл Төрийн оронд улс орноо тонон дээрэмдэх “албан ёсны эрхтэй” бүтцийг Үндсэн хуулиараа бий болгосон гэсэн үг шүү дээ!
Ийнхүү төргүй улсыг бий болгосон Монгол Улсын Үндсэн хуулийнхаа утга агуулгыг ч ойлгох сөхөөгүй, 30 гаруй жилийн турш замнахдаа бид “Төр бол хамгийн муу менежер” учраас ард иргэд түүнтэйгээ тэмцэлдэж, жагсаал цуглаан хийж байх нь жинхэнэ “ардчилал”-ын үнэт зүйл хэмээх “албан ёсны” сурталчилгаанд автан донтож, бие биенээ даган хөөрцөглөж, ажил амьдралаа орхин хэрүүл тэмцэл хийцгээж ирлээ.
Яах гэж заавал тийм “хамгийн муу менежер”-ийг байгуулах ёстой юм бэ? гэж нэг ч удаа бид өөрсдөөсөө асууж байсангүй. Цэцэрлэгийн хүүхдүүд “айл гэр болж тоглох” шиг улсаараа тоглож, “хэн нь эрх дархтай хулгайч болох вэ!” гэдэг сонгуулийг явуулж ирлээ. Цаашид өнөөгийн энэ Үндсэн хуулиар “бүлэглэлүүд”-ийн эрх ашгийг хангахын төлөөх өрсөлдөөнд нийт ард иргэдийг татан оролцуулдаг “сонгууль” гэх “тоглоом”-ыг үргэлжлүүлэх нь утга учиргүй төдийгүй, улс үндэстнийхээ эсрэг явуулж буй хорлон сүйтгэх ажиллагааг дэмжин өөгшүүлсэн ялт хэрэг болох билээ.
Тиймээс Монгол Улсаа Төртэй болгох шинэ Үндсэн Хуулийг нэн яаралтай хэлэлцэн батлахын төлөө нийтээрээ эвлэлдэн нэгдэцгээе!
Төр гэдэг бол улс үндэстнийхээ үзэл санааны нэгдлийг хангагч, ёс суртахууныг үлгэрлэгч, хүн бүрийн чадвар, оюун сэтгэлгээний хөгжил, урам зориг, итгэл найдварыг тэтгэн дагуулагч, эв найртай, аз жаргалтай амьдралыг цогцлоон хөгжүүлэх үүрэгтэй, харилцан хамааралт нийгмийн амьдралыг залж зохицуулагч, үүрэг хариуцлага, хяналт, удирдлагын тогтолцоо юм
Бүгдээрээ ухаарагтүн! Улс орныг самууруулсан аминч явцуу намчирхах үзлээ таягдан хаяцгааж, нэгдэцгээе!
Эв нэгдлийн хөдөлгөөн
Сэтгэгдэл40
Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй ус ширгэдэг гэж яасан үнэн үг вэ?
НЭГДЭЦГЭЭХ ЦАГ БОЛСООН , АРД ИРГЭД ЭЭ -- ХУЛГАЙЧИД ХҮСЭХГҮЙ Л ДЭЭ , ТЭМЦЭЛД ХҮРГЭХИЙГ БҮҮ МАРТААРАЙ ...
Дэмжиж байна.
Хулгайчдын засаг тогтоод маш олон жил болж байна ш дэ ! Фёодалын засаг юмуу большвёкүүдийн засаг байсан бол арай дээр байх байлаа !
Монгол хүн тэмцэж хэзээ ч чадахгүй. Маш бага хүсэлтэй учраас тэмцэж чаддаггүй. Бүр доошоо орох ёстой тийм дээрээ Монголчууд гоё харагдах баых.
Монгол хүн тэмцэж хэзээ ч чадахгүй. Маш бага хүсэлтэй учраас тэмцэж чаддаггүй. Бүр доошоо орох ёстой тийм дээрээ Монголчууд гоё харагдах баых.
Монгол хүн тэмцэж хэзээ ч чадахгүй. Маш бага хүсэлтэй учраас тэмцэж чаддаггүй. Бүр доошоо орох ёстой тийм дээрээ Монголчууд гоё харагдах байх.
МАН-ыг хуулиар хориглож трлгойлогчдыг нь толгой дараалан яаралтай баривчлах цаг нь ирээд байна
Парламентийн засаглалтай улсууд 2 танхимтай байгаа энэ жишиг рүү яаралтай орохгүй бол энэ намчирхсан байдал хэзээ ч арилахгүй
ИНЭ ҮНДСЭ ХУУЛИЙН ТӨЛӨӨ ТҮМЭН ОЛОН НЭГДЭГТҮН, ТЭМЦЭГТҮН, АМЖИЛТ ОЛОГТҮН, ШИНЭ ТӨРӨӨ БАЙГУУЛЖ ӨӨДЛӨН ДЭЖИГТҮН, ӨНӨӨГИЙН ХУЛГАЙЧДААС САЛАГТҮН
ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨЛӨӨ БҮХ ИРГЭД НЭГДЭЭЭЧЭЭ, ТЭМЦЭЭЧЭЭ, УЛС ОРОН ЭЗЭНГҮЙ, ХЭДЭН ХУЛГАЙЧИД ТӨРИЙН СЭНТИЙГ ЗАЙДЛАН БАЯСАЦГААЖ СУУГААГ ХАРСААР МЭДСЭЭР БАЙЖ ИЛЖИГ МОДОН ХУДАРГАНДАА ГЭДЭГ БАЙДЛААР ЧИМЭЭГҮЙ СУУСААР БАЙХУУ ТҮМЭН ОЛОН МИНЬ
Ямар гээч ходолгоон гэж ябас нэг ХУД гарууд ядээр доргуй хулгайчуудаа Харин ч зулгайгаа овоо ярьдаг болоод байна
Дэмжиж байна
Ub tom pussy nees oor yupaar giiguulehgui
Улаанбаатарын газрыг зарсан хулгайчуудыг яахын
Хаана байгаа хэзээ хэн байгуулж буй хөдөлгөөн бэ
Хаана байгаа хэзээ хэн байгуулж буй хөдөлгөөн бэ
Энэ бас хэн нэгний тоглоом байхаа
30 жилийн бузар булхайг илрүүлэхээс айж сандарчид байгаа луйварч, хулгайчдын санаархал.
ymar turtei bolgoh ym ? singa hujaa zuvluhtei jenkogiin turtei boloh geed bn uu ? ter hulgain munguuruu UB.t avsan buudal , uildveruudiinhee ashig huvitsaag avsaar l bgaa bizdee ? odoo yu avah geed bn ?
МАН хятад улс.хятад иргэдийн эрх ашгийг хамгаалдаг бүлэглэл болсон байна.
МАНгарууд машинтайгаа төв замаар түгжрэлгүй давхиж, улныхан улдах цаг иржээ
Энэ 33 жилийн бузар булайг засаж янзлах гээд л энэ Засгийн газар зүтгэж байгаа юм биш үү, шүүмжлэхийн оронд ядаж дэмжээд өгөөч таминь.
Энэ 33 жилийн бузар булайг засаж янзлах гээд л энэ Засгийн газар зүтгэж байгаа юм биш үү, шүүмжлэхийн оронд ядаж дэмжээд өгөөч таминь.
Энэ / Эв нэгдэл / гэдэг нэрийн нь харахад МАНгасын үр төл юм шиг бна..
Temtsliig udirdah aaviin huu chi tegeed il garch ireech dee Zus harj ner buu asuu geheer amitan bish gedgee taniul
МАН-ыг дарга нартай нь цуг шатааж устгахаас наана Монголын төрд нүүрлэсэн хулгай дээрэм авлига огт арилахгүй шүү.Малууд аа..
Demjij baina uls eh ornoo awrmaar baina ene ih hulgai luiwriig zogsoomoor baina
Demjij baina uls eh ornoo awrmaar baina ene ih hulgai luiwriig zogsoomoor baina
Demjij baina uls eh ornoo awrmaar baina ene ih hulgai luiwriig zogsoomoor baina
төргүйдээ бид яачав жаргаж л байна өөрсдөө ажилгүй залхуу атаач новшнууд элий балай юм хуцаж ард иргэдийг үймээн самуунд уриалсан ийм хог шаарнуудыг тагнуул цагдаа нь олж устгаа
За. Гэхдээ шударга хүмүүс тэмцэх гэж байна гэдэг итгэл алга. Нөгөө л улс төрчид попууд ард нь биз дээ.
Хулгай, дээрэмд баригдаж хулхидуулж гүйцсэн улс орноо зөв замд орууццлах гэж өнөөгийн засгийн газар болох бүхнэийг хийж байгааг олон нийт сайшааж байна. Хажуунаас хорлон сүйтгэх гээд байгаа хулгайчдыг яаядаа. Бид хрууртаж болсон шүү олон түмээн.
Хулгай, дээрэмд баригдаж хулхидуулж гүйцсэн улс орноо зөв замд орууццлах гэж өнөөгийн засгийн газар болох бүхнэийг хийж байгааг олон нийт сайшааж байна. Хажуунаас хорлон сүйтгэх гээд байгаа хулгайчдыг яаядаа. Бид хрууртаж болсон шүү олон түмээн.
Заавал үзэx видео: https://www.youtube.com/watch?v=q6Aom2UZiA
Зөв!
Demjij bн!
монгол хятадын мэдэлд бүрэн орсон хоосон хий эх оронч царайлаад нэмэргүй болсон байхаа!
ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж дээ одоо цусаар уйлаад ч нэмэргүй!
Urtei bus avlagatai bai
Urtei bus avlagatai bai
Urtei bus avlagatai bai