
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар мягмар гарагт түүнийг Цагаан ордонд урьжээ. Талууд Оросын эсрэг үргэлжилж буй дайны талаар, мөн Украины батлан хамгаалах хүчин чармайлтыг АНУ үргэлжлүүлэн дэмжихийн “амин чухал ач холбогдлыг” хэлэлцэнэ.
Цагаан ордноос ням гарагт мэдэгдсэнээр, Украинд тулгамдаж буй “яаралтай хэрэгцээ”-ний талаар хэлэлцэх ажээ. Цагаан ордон Украин, Израилд цэргийн тусламж үзүүлэх талаар Конгресстэй тохиролцохыг эрмэлзэж байгаа энэ үед энэхүү уулзалт болох гэж байна.
Украины удирдагч ажлын айлчлал хийхээр даваа гарагт Вашингтонд хүрэлцэн ирэх бөгөөд Ж.Байдентай “цуврал уулзалт, хэлэлцүүлэг” хийнэ гэж В.Зеленскийн ажлын алба ням гарагт Telegram хуудсаараа мэдэгджээ.
В.Зеленскийг мөн орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөөний 9 цагт Капитолын танхимд АНУ-ын сенатчдад хандан үг хэлэхийг урьсан гэж Сенатын танхимын төлөөлөгч ням гарагт мэдээлсэн байна. В.Зеленский, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон нарын уулзалт мягмар гарагт мөн Капитолд болно гэж М.Жонсоны хэвлэлийн төлөөлөгч Раж Шах Reuters агентлагт цахим шуудангаар мэдээлжээ.
В.Зеленскийн ажлын албанаас мэдээлснээр, айлчлалын үеэр АНУ, Украины батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах систем үйлдвэрлэх хамтарсан төслүүд зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
бичсэн материалыг гаргаж тавиарай миний компьютерийн мульти контрол микросхем шатаагүй байна
Европын орнууд америк орос хятадаас зайгаа барьж төвийн сахисан байр суурьтай байвал европ хожих болно.
Baruun zuun evrop ter chigeeree ANU bodlogiin zolios bollnoo. NATO- ch mon adil. Orosoos hyamd niiluulj bsan baigaliin hiid horig tavij ANU-aas ondor unetei baigaliin hii avch bgaa ni ANU-d bol hojootoi naimaa sh dee. Hogshin evrop udaan tesehgui l dee.
Путлер Ахыг минь урихгүй юм байх даа
энэ сда дахиад Канад урилгагүй очиж онигоо болноо