Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа Украинд бүтэлгүйтэж байгаа Оросыг арай өөр өнцгөөс хөрвүүлэн буулгая.
Ираны Ерөнхийлөгчийг хэргээр алсан, үхүүлсэн байх магадлалтай гэж үзсэн Оросын тусгай алба В.Путинээ тусгай хамгаалалтад авчээ. Онцгой түгшиж байгаа нь энэ мэдээнээс харагдаж байна. Путиныг хорлож алах магадлал Орост өндөр байгаа нь харагдлаа гэж Орост тооцоод эхэлжээ.
Магадлал үнэхээр өндөр юм. Эр нөхрөө, хүүгээ, ахыгаа, дүүгээ Украин руу явуулаад их бууны сумны бай болгуулаад хар ууттай шарил хүлээн аваад араас нь хэдэн одон медаль, нөхөн төлбөрт нь хууртчихсан суугаа оросын мянга мянган жирийн иргэд Зеленский, Украин, НАТО-г үзэн ядахаасаа илүүтэй үзэн ядалт нь Путин руу чиглэнэ гэдгийг Оросын суртал нэвтрүүлэгчид, Оросын тусгай албад мэдрэхийн цаагуур мэдэрч байгаа бололтой. Тиймдээ ч ойрын үед Путинг онгоцоор нисгэхгүй, хааш нь ч явуулахгүй гэж шийджээ.
Унгарт Ерөнхий сайд В.Орбаныг эсэргүүцсэн жагсаал цуглаан Унгарын олон хотуудад тархсанаар Путины Европ дахь цорын ганц холбоотон дээсэн дөрөөн дээр ирэв. Оросын эрх ашгийг хангана гэснийхээ шанд хувьдаа 600 мянган долларын хахууль авсан гэсэн мэдээ хоёр жилийн өмнө тархсан. Хойд хил залгаа Словакт нь Ерөнхий сайд Р.Фицог буудаад алах шахсан. Иймд Унгарын Орбан дараагийнх нь болох вий гэхээс эмээж хуяг дуулга, хамгаалалтаа улам нэмэгдүүлэв.
Орбаны өнгөн дээр 20 жилийн турш Унгар орон, унгарчууд өөдөлсөнгүй. Оросыг бараадаж гүйгээд олон улсын нэр хүндээ алдав, эдийн засагт нь авилга, хээл хахууль, дээрэм тонуул нүүрлэсний дүнд Унгар нь араасаа Европын Холбооны хоёр дахь ядуу улс болов. Хүн амын ядуурлын түвшингээр Орос, Ирантай зэрэгцэв.
Орбаны тэнэглэл бүр хэтэрч, 1956 онд Улаан армийн танкууд Будапештын эрх чөлөөний босогчдыг цус урсган хүйс тэмтэрч, Дунай мөрөн дэх Чепел арлыг Улаан армийн нисэх хүчин бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж байсныг мартуулаад зогсохгүй, эмгэнэн дурсахыг нь ч хориулж чадсанаараа Москвагийн хувьд хамгийн үнэнч зарц болохоо харуулж чаджээ. Гэхдээ энэ үзэгдэл цаг нартай юм. Нэг л өдөр эрх чөлөөнд дуртай Унгарын ард түмэн Орбаныг шүүнэ. Орост үнэнч байлгах гэсэн Кремлийн бодлогын золиос нь “Гүржийн мөрөөдөл” нам өөрөө болчихоод, тэнэглэлийнхээ оргилд хүрч байгааг дэлхий дахин яг одоо харж байна.
Оросоос хамааралтай байна, Орост үнэнч зүтгэхийн цаад утга учир нь ядуугаараа үлдэх, дэлхийгээс тасрах, ганцаардах явдал мөн гэдгийг Унгар орон ийнхүү харуулж нотлож чадаж байгаа нь бусад улс орнуудад сургамж болох ач холбогдолтой юм.
Оросоос хамааралтай байсныхаа шан хөлс, өртөгийг украинчууд яг одоо цус амиараа төлж байна. Орос сайхан. Орос хүн сайхан. Орос хэл соёл сайхан. Тэр тухай биш. Яг Оросынх болж хүнийсээд эх орныхоо эрх ашгийн дээр Оросын ертөнц гэдгийг тавиад, бүр бурханчлаад, түүн дээр нь Кремлийнхэн тоглоод бүрэн эрхшээгээд, яг Белорусс шиг болгон, улмаар Их Оросын эзэнт гүрний мэдэлд авах дээрээ тулсны өр төлөөс Украинд маш хатуу буусныг л бид хоёр жил харлаа. Орост найрсаг хандсангүй гэсэн ерөнхий, сайхан үгийн шалтгаар, хэрэг дээрээ Оросын боол дагуул, зарц, бууны нохой, тоглоомын улс болсонгүй гэж хорссондоо Путин Украиныг газрын хөрстэй тэгшлэхээр эргэлтгүй шийдсэн шүү дээ.
Украин нь Оросоос хэт хамааралтай байсан тухай Зеленский өчигдөр хөндөн ярьж байгаа нь ТВ-ээр гарав.
Түүний ярьсан нь:–Украин, Крым нь газар нутгийн хувьд л Украин гэж нэрлэгдэж байсан болохоос үнэнийг хэлэхэд Украин нь тусгаар тогтносон улс биш байсан. Бид дуу хоолойгоо ч хүргэж чаддаггүй, Парламент, Засгийн газар, бүх институцэд Оросын талыг баримтлагчид дүүрсэн байв. Крымд гэхэд л Оросын цэргийн флот байрлаж байсан. Тэд яг лагерьтаа ирж амарч байгаа юм шиг 2 рубль шидчихээд л явдаг. Украин тусгаар тогтноод 30 жил өнгөрсөн ч бүх зүйл Оросоос хамааралтай. Намайг 2019 онд Ерөнхийлөгч болоход хамгийн том хоёр намын нэг нь Оросын тал баримтлагчдын нам байсан шүү дээ. Нуугаад байх юм алга.
Тусгаар тогтносон улс байна гэдэг бүрэн тусгаар тогтносон байхыг л хэлнэ. Бид бүгд Украин улсынхаа л төлөө үйлчлэх ёстой, өөр зам байхгүй гэжээ.
Оросын түрэмгийллийг магтдаг тролл нэртэй хараалч монголчууддаа дахиад л хандан уриалъя! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн монгол хүн ганц нэг байгаа нь шившигтэй. Түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялна. Тэр үед соёлт ертөнцөөс тусгаарлагдаж, барууны хоригт орж, оросын түрэмгийллийн жинхэнэ хохирогч нь тролл монголчууд болно. Тэр үед Таны шүтдэг, бахарх