
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /The Hill/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Орос улсаас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг дэмжин баталжээ.
Улмаар хууль хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дараачаас бага хувиар баяжуулсан уран импортлохыг бүрэн хориглох ажээ. Одоо хуулийн төслийг Сенатын танхим болон Ерөнхийлөгч Жо Байден батлах ёстой.
Гэхдээ цөмийн реакторуудыг ажиллуулах ураны өөр эх үүсвэр байхгүй тохиолдолд уг хоригийг цуцлахыг зөвшөөрөх бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яам Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд нартай зөвшилцсөний үндсэн дээр импортын зөвшөөрөл олгож болно. Хориг 2040 оныг дуустал үргэлжилнэ. Эрчим хүчний яамнаас мэдээлснийг үзвэл, Америкийн цахилгаан станцуудад ашиглаж буй ураны ихэнхийг импортоор авдаг бөгөөд импортын 12 орчим хувийг ОХУ эзэлж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Тэр уран Оростоо байж л байг л дээ , газрын баялаг чинь дуусдаг хөрөнгө ш дээ - ирээдүйн баян Оросын төлөө АНУ мөн сэтгэл тавьж байна даа ...
арзагналдаж язагналдаж байхад л дуусчихна дөө. газ 64 жилийн нөөц, нефть 39 жилийн нөөцтэй гэнэ рос улс
Оросод уран байхгүй.Багуудын нутгийг сүйтгэж олборлодог.
хоолойнуудаа булсныг ухаж хуулж илийг ховхолж авч буцааж хайлуулах юм гэнэ.
ма дулаан усны шугам халуулаад олигтой хайлш гарах уу. цутгамал хайс хашаахан
Цагдаагийн байгууллагад 2023 оны энэ сарын 10-ны өдрийн 20:15 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Гоё.