sonin.mn

Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 9 дахь уулзалтын үеэр гурван тал “Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 9 дэх уулзалтын хамтарсан тунхаглал”--ыг гаргасан юм.


Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 28-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ: "Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 9 дахь уулзалт өчигдөр Сөүл хотод болж, “Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 9 дэх уулзалтын хамтарсан тунхаглал”-ыг баталж, Зүүн хойд Азийн орнууд илүү их эв нэгдэлд хүрч, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулах гэсэн маш эерэг мессеж өгөөд зогсохгүй өнөөгийн ээдрээ будилаантай дэлхий нийтэд тогтвортой уур хандлага төрүүллээ.


2019 оны гурван талын удирдагчдын уулзалтаар баталсан “Хятад, Япон, БНСУ-ын ирэх арван жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв"-ийн хэрэгжилтийг гурван тал дахин нотолсон бөгөөд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, технологийн шинэчлэл, дижитал шилжилт дэх хамтын ажиллагааг дэмжих, хиймэл оюун ухааны салбарт харилцаа холбоо тогтоох зэрэг талаар гурван тал нийтлэг ойлголтод хүрлээ. Мөн гурван орны Шинжлэх ухаан, технологийн сайд нарын уулзалт, Мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын уулзалтыг сэргээх асуудлыг ярилцаж, 2025-2026 оныг Хятад-Япон-Өмнөд Солонгосын соёлын солилцооны жил болгохоор тохиролцож, 2030 он гэхэд гурван орны иргэдийг солилцоог 40 саяд хүргэхээр зорьж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн уг уулзалтын үеэр “ Хятад, Япон, Өмнөд Солонгосын оюуны өмчийн хамтын ажиллагааны арван жилийн хэтийн төлөвийн хамтарсан мэдэгдэл" ба “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажил, хариу арга хэмжээ авах тухай хамтарсан мэдэгдэл”-ийг нийтэлж, гурван орны хамтын ажиллагааны цоо шинэ үе шатанд шилжсэн" гэжээ.


Г.Бямба