
ТБИЛИСИ, 2024 оны тавдугаар сарын 29 /DW/. “Гадаадын агентуудын тухай” маргаан дагуулсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Гүржийн хууль тогтоогчид мягмар гарагт хүчингүй болгосноор уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болох нөхцөлийг бүрдүүллээ.
Олон долоо хоногийн турш нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн уг хуулийн дагуу санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг хилийн чанадаас авдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллагуудыг “гадаадын гүрний ашиг сонирхлыг баримталдаг” гэж бүртгэх ёстой байна.
Хууль тогтоогчид Ерөнхийлөгч Саломе Зурабишвилигийн хоригийг хүчингүй болгож, хуулийн төслийг батлахын тулд 84-4 гэсэн санал өгчээ. Харин сөрөг хүчний ихэнх гишүүн санал хураалт эхлэхээс өмнө 150 суудалтай танхимыг орхин гарсан байна. Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам өнгөрсөн сард парламентад өргөн барьж, энэ сарын эхээр баталсан энэхүү хуулийн төслийг ЕХ, НҮБ, НАТО болон АНУ ихээхэн шүүмжилж байгаа юм. Эрх баригч намыг хатуу шүүмжилдэг Ерөнхийлөгч С.Зурабишвили тавдугаар сарын 18-нд хуулийн төсөлд хориг тавьсан билээ.
Хориг тавихын өмнө тэрбээр “DW”-д өгсөн ярилцлагадаа, улс орны ирээдүйг эрсдэлд оруулж байна гэж “Гүржийн мөрөөдөл” намыг буруутгаад, энэ хууль нь “Гүржийг Европын Холбоонд элсэх замаас холдуулж буй олон хууль, арга хэмжээ, үг хэллэгийн бэлгэдэл болсон” гэж мэдэгджээ.
Засгийн газрын хувьд уг хуулийг зөвтгөж, ил тод байдлыг хангах, Өмнөд Кавказын тус улсыг тогтворгүй болгохыг зорьж буй гадны хор хөнөөлтэй нөлөөллийг таслан зогсоох хэрэгтэй гэж мэдэгдэж байна. Харин эсэргүүцэгчдийн хувьд бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэрс үзэлтэй тэмцэх Оросын эрх баригчдын арга хэмжээнүүдтэй төстэй тул “Оросын хууль” гэж үзэж байгаа юм. Шүүмжлэгчид мөн энэ хуулийн төсөл нь 10 дугаар сард болох Гүржийн парламентын сонгуулийн өмнө Кремлийг тайтгаруулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах зорилготой гэж үзэж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Энэ хууль угаасаа Оросын хууль бишээ,аль 1938 оноос одоог хүртэл АНУ өөрсдөө анх гаргаж мөрдөж байгаа хууль,FARA (Foreign Agents Registration Act) нэртэй,харин Орост 2012 оноос хэлэлцэж эхлээд 2017 оноос хэрэгжсэн, яагаад Оросын гэж нэрлээд байгаа нь ч,АНУст болон Орост хэрэглэж болдог,Гүржид яагаад болохгүй байгаа нь хачирхалтай,бодвол өнгөт хувьсгал зохион байгуулдаг АНУст өөрт нь ашиггүй болоод тэр байх
Америкт эрх чөлөө байна, Орост алга. өнөөдөр Орост энх тайван гэсэн бичиг барьж зогсоод л шууд баривчлагдана.
59.153.87.4 энд илт анусын хуулийг оросынх гээд,чөлөөт анус,эрх чөлөөгүй орост байж болоод байгаа хууль яагаад гүржид байж болохгүй вэ гэдгийн учрыг тайлбарлаж өгөөч тэгвэл,энд хэн нь эрх чөлөөтэй хэн эрх чөлөөгүйн тухай яриа яригдаагүй бна ,ЯАГААД ГҮРЖИД БАЙЖ БОЛОХГҮЙ ХУУЛЬ ЮМ БЭ?ЯАГААД ???
Барууны санхүүжилтээр Гүрж-д өрнөдөг үйл явц л хараа хяналтад орж ирж байгаа юм. Оросын санхүүжилттэй ТББ байвал бас л энэ хуулиар гарч ирнэ. Ер нь Гүрж-д хэн хаанаас ямар зорилгоор санхүүжилт өгөөд байгаа нь л гарч ирэх юм. Гүржийн эрх ашиг уу? Оросын эрх ашиг уу? Барууны эрх ашиг уу? Баруун бол энэ хуулийг Оросын гэж байна. Орос дуугай л байна. Гүрж бол 2 хуваагдсан байгаа нь мөнөөхөн санхүүжилтийн үр дүн.
Гүрж Оросоос салж чадахгүй бол Европын Холбоог мөрөөдөөд ч хэрэггүй. Оросын боол хэвээр үлд.
Барууны санхүүжилтээр Гүрж-д өрнөдөг үйл явц л хараа хяналтад орж ирж байгаа юм. Оросын санхүүжилттэй ТББ байвал бас л энэ хуулиар гарч ирнэ. Ер нь Гүрж-д хэн хаанаас ямар зорилгоор санхүүжилт өгөөд байгаа нь л гарч ирэх юм. Гүржийн эрх ашиг уу? Оросын эрх ашиг уу? Барууны эрх ашиг уу? Баруун бол энэ хуулийг Оросын гэж байна. Орос дуугай л байна. Гүрж бол 2 хуваагдсан байгаа нь мөнөөхөн санхүүжилтийн үр дүн.
Жижиг улс ядуу байвал тусгаар оршино гэж үндсэн дүрмийг ойлгохгүй явбал ийм болно. Жижиг улс баян боллоо гэвэл том улсууд нь шууд хулгай, дээрэм хийж байгаад ядуу улс болгоно шүү. Үүнийг эх газрын улсын үндсэн дүрэм гэж нэрлэнэ.