
ЛИССАБОН, 2024 оны тавдугаар сарын 29 /unian/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Португалын Ерөнхий сайд Луиш Монтенегру нар Лиссабон хотноо хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр, уг баримт бичиг 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. Хэлэлцээрт заасны дагуу энэ онд Португалаас Киевт хамгийн багадаа 126 сая еврогийн дэмжлэг үзүүлэх аж.
Португал улс түүнчлэн Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх олон улсын эвсэлд нэгдэж, том калибрын сум худалдан авах хөтөлбөрт оролцоно гэдгийг Луиш Монтенегру уулзалтын төгсгөлд дахин нотолжээ. В.Зеленский мөн Бельги, Испанид айлчилж, эдгээр улсын удирдагчидтай аюулгүй байдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Украин улс ийм гэрээг Герман, Дани, Франц, Итали, Финланд, Нидерланд, Латви зэрэг улсуудтай байгуулаад байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Ene gereenuudiin hamgiin tom ur dun ni tsust aluurchin Putingiin huzuund shudarga yosnii beleg temdeg bolson erchtei ols uglaj changalah yavdal yum daa.
Тэгвэл Оросууд баларчээ!
ха ха ха, нацис алиалагч ногооноогийн ерөнхийлөгчийн эрх 5 сарын 21-нд дууссан учир тэрний оролцсон ямар ч гэрээ хэлэлцээр, үг үйлдэл бүгд хууль эрх зүйн хувьд хүчингүй! ха ха ха
Манайхтай байгуулахгүй юм байх даа. Хүүк чадна шүү дээ, П с айж чацга алдах хүн биш
захчины гх сайд нь ма тагжгар сайдыг ирчкээч гэсэн
захчин тагжгарын хууль бус төрийн эргэлт хийж авсан төрзасаг одоо хугацаа нь дуусч хууль бус хүчин төгөлдөр бус тоглооммын засаг болсон шүү дээ хэн гэрээ хэлцэл байгуулахтай мантай