
“Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо.
АН-ын дарга Лу.Гантөмөр өчигдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлсэн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус намаас нэр дэвшүүлсэн 126 нэр дэвшигчдийн 102 нь цоо шинэ нэр дэвшигч нар гэдгийг албан ёсоор зарлав. Үлдсэн 24 нь буюу нийт нэр дэвшигчийн 19 хувь нь өмнө нэр дэвшиж, сонгогдож байсан хүмүүс байна. Тодорхой хэлбэл, энэ намын түүхэнд, ер нь сүүлийн 32 жилд хийсэн найман удаагийн сонгуулийн түүхэнд ийм хэмжээний “эргэлт” гарч байсангүй. Хамгийн гол нь нэр дэвшигчдийг СЕХ-нд бүртгүүлэх ажиллагаа эхэлснээс хойш бүтэн найм хоног үргэлжилсэн маргаан тус намын хувьд хаагдаж, сонгуулийн сурталчилгаандаа ороход бэлэн болов.
Сайн тал нь гэвэл олон хоног үргэлжилсэн маргааны эцэст АН-аас хэн хаана нэр дэвшиж байгааг иргэд, сонгогчид тов тодорхой мэддэг болоод зогсохгүй, хэнийг хаана нэр дэвшүүлэх ёстой байсан, дэвшүүлэх ёстой талаарх маргаанд татагдан орж, хошуу амаа нэмэрлэж амжив.
Нэр дэвшигчдийг тодруулсан 20-ны орой АН-ын ҮБХ дээр болсон “зодоон” сүүлийн долоо хоног соошил хэрэглэгчдийн дунд хавтгайдаа өрнөсөн нь түүний нэг баталгаа юм. Жагсаалтыг намын дарга Лу.Гантөмөр тэргүүлж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар жагсаалтыг өнгөлж, залуусаа нөмөрлөв. Жагсаалтын 48-ын таваас бусад нь шинэ нэр дэвшигчид. Одоо АН-ын даргад сонгуулийн дараа байгуулах Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг зарлах л үлдлээ.
Харин эрх баригч МАН-ын хувьд иргэдийн олонхи нь одоохондоо жагсаалтын 48-аас өөр барьцгүй л сууж байна. Намын жагсаалтыг Японд сургууль төгссөн, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй Г.Лувсанжамц хэмээх 80-аад оны залуу тэргүүлсэн нь олныг гайхашруулав. Түүний түүх намтраас тодорхой ганц зүйл нь чөлөөт цагаараа “Өртөө” подкастыг хөтөлдөг, Японы "Nippon Koie" компанид туслах менежерээр ажилладаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн болон өөр талын боловсрол нимгэнээс гадна Монголд ажиллаж, амьдардаггүй.
Түүний араас “Ондо” компанийг үүсгэн байгуулагч Ч.Анар (мөн л үүнээс өөр тодорхойлолт байхгүй, сүүлд “ямар ч сургууль төгсөөгүй, дипломын боловсролгүй” нэмэлт мэдээлэл явсан), ШУА-ийн ерөнхийлөгч, 73 настай Д.Рэгдэл гэх мэт. Арай нийтлэг танил байж болохуйц нь Боловсролын дэд сайд асан, сэтгүүлч Г.Ганбаяр, П.Жасрай гуайн нэрээр (зээ охин) анх улс төрд хөл тавьсан, “улны иргэд” гэдэг тодорхойлолтыг улс төрд анх нэвтрүүлсэн ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа. Уг нь бол улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн хүн, яагаад дахин нэр дэвших болсныг МАН л мэдэх байх. Мөн МҮХАТ-ын тэргүүний ажлыг аваад удаагүй байгаа “шарк” Д.Энхтүвшин.
Ингэсгээд жагсаалтын тухай яриа дуусна. Бусад нь бүгд улс төрд цоо шинэ хүмүүс. МАН-ын хэлж байгаа ганц зүйл нь “авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлсэн” гэдэг тайлбар. Угтаа бол холбогдох боломж нь хараахан гараагүй байгаа хүмүүс л гэсэн үг л дээ. Олонхи нь тэднийг “улс төрийн боловсрол, төрийн албаны туршлага байхгүй, бие даан шийдвэр гаргах чадамжгүй, намын даргын утсан хүүхэлдэй, кнопчид” л гэж дүгнэсэн байна лээ. Уг нь бол парламент гэдэг иргэдийг төлөөлж, тэдний өмнөөс хууль тогтоодог байгууллага л даа. Түүнээс биш нийгмийн бүлгүүдийг төлөөлдөг олон нийтийн байгууллага биш. Яг энэ тал дээр боловсорсон кандидат тухайлан харагдахгүй л байна.
Харин тойрог яасан бэ гэж үү? Тойрог мэдээж бахь байдгаараа. Өмнө сонгогдсон 65 гишүүнээс ес нь л хасагдсан. Олимпизмын сайд Б.Бат-Эрдэнээс бусад бүх сайд нар бүгд нэр дэвшсэн.
Хөгжлийн банкны зээлд холбогдсон нөхдөөс Х.Ганхуяг ганцаараа, “ЖДҮ”-чин, нүүрсчингүүдээс Х.Болохчулуун, Т.Аюурсайхан хоёр, дээр нь нэмээд “ногоон автобусны” хэргээс болж Д.Сумъяабазар, мөн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Ц.Анандбазар, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Б.Жаргалмаа гэсэн есөн хүн л тойрог болон жагсаалтын гадна үлдсэн байна. Үлдсэн УИХ, Засгийн газрын гишүүд бүгд нэр дэвшсэн. Хаана гэж үү, тойрогт.
Товчхондоо “Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо. Үүнийг чинь хулгай луйвар, хууран мэхлэлт гэдэг юм.
Уг нь намын жагсаалт гэдэг бол тухайн намын боловсон хүчний гол бодлого, цөм нь байх ёстой юм. Улс орон даяар санал цуглуулж сонгогддог маш том хариуцлага. Тийм учраас намын дарга нь жагсаалтыг тэргүүлж, сонгуулийн дараа танхимаа бүрдүүлдэг. Одоо тэгээд хот төлөвлөлтийн инженер ирээдүйн Ерөнхий сайд, МАН-ын дарга болох юм уу? Мэргэжлийн хувьд бол болохгүй ч юм алга л даа. Итгэсэн юм бол итгэсэн шиг итгээд “титмээ” шилжүүлчихсэн ч яах вэ дээ. Л.Оюун-Эрдэнэ жишээ нь Ерөнхий сайдын суудал дээр юутай ирсэн юм. Харвардын хуурамч дипломноос өөр юу ч л байгаагүй шүү дээ.
Гэх мэтчилэн өмнө хэлсэн баримтуудаас болоод МАН-ын дарга нийслэлд болон улс орон даяар өрсөлдөх, нэрээ дэвшүүлэхээс айсан бололтой юм. Нэгд авилгатай тэмцэж, авилгачдаа цэвэрлэж чадсангүй. Хоёрт улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд бодитой сэргэлт болсонгүй. Эсрэгээрээ уруугаа л гулссан. 2016 онд 1700 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 3400 төгрөг. Энэ бол шууд утгаараа иргэдийн амьдрал, амьжиргааны бодит үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн, компаниуд хаалгаа барьж, ажлын байр цөөрсөн, ажилгүйдэл нэмэгдсэн. МАН-ын хийсэн ганц зүйл нь халамжийг л тэлсэн. Тэгсэн хэрнээ сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэдэг хэвээрээ. Эмнэлгүүд нь өвчтөнөө коридорын шалан дээр хэвтүүлсэн хэвээрээ.
Тэгвэл хэний амьдрал сайжирсан бэ, эрх баригчдын яриад байгаа “эдийн засгийн өсөлт” гээч нь хаана очиж наалдсан бэ гэж үү? Нам дагасан, төртэй хоршсон бизнесүүд, олигархиуд, тэдний ах дүү, хамаатан садан л энэ найман жилд бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлсэн.
Гэхдээ энэ мөнгөө зах зээл дээрээс босгоогүй шүү. Дандаас төсвийн мөнгө, тендер болон нууцлалын гэрээтэй том төслүүдээр босгосон. Одоо тэр мөнгөө эргүүлээд сонгууль руу хийж байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгууль маш тэнцвэргүй, хүч тэнцвэргүй өрсөлдөөн болно. Авилгын мөнгө ялах уу, ард түмэн ялах уу гэдэг сонголт. Иргэд нь хүчтэй юу, эрх мэдэлтнүүд хүчтэй юу гэдэг шалгуур.
Үүнийг ганцхан бид л яриад байгаа юм биш, дэлхий нийтээрээ харж байна. Авилгын индексээр 40 байраар ухарч (тодорхой хэлбэл 39) “ардчилсан бус” орнуудын эгнээнд шилжчихээд явж байгаа. 2015 оны эцэст 168 оноос 72-т жагсаж байсан бол 2016 онд МАН Засгийн эрх авсны дараа 87-д, 2024 онд 121-т жагсаж, найман жилийн дотор 39 байраар ухарлаа. Авилгын үзүүлэлтийг тодорхойлж байгаа гол хүчин зүйл нь төрийн болон улс төрийн авилга гэдгийг энд тодруулж хэлэх ч шаардлагагүй биз. Найман жил дангаараа засагласан МАН, сүүлийн дөрвөн жил засагласан Л.Оюун-Эрдэнэ энэ хариуцлагыг хүлээхгүй бол өөр хэн хүлээх гэж?
Сэтгэгдэл40
ХУЦДАГ ХАЛТАР ГӨЛӨГ
Чи өөрөө мангар нохой
Данх Фүнк нарын хөрөнгө орлогын эх үүсвэрийг гадаадын америкийн тагнуулын байгууллагаар шалгуулмаар юм.Энэ хоер хулгайчийг Бээжин далдуур санхүүжүүлж Тэрэлжид Бугат ресорт гэдэг эдлэн газартай болгоо биз дээ. Эсвэл нүүрсний хулгайн мөнгө энд цохиж явна уу.. Хоногийн хоолны мах айлаас зээлж явсан шалдан гуйлгачингууд гэнэт баяжина гэдэг их ноотой доо..
Авилгатай тэмцэх нэрээр дайснаа намнана өөр юүч биш
Жагсаалтад Данх өөрийн ах хёро Баатар буюу Домбо ахаа зоохгүй мөн тэнэг хүн шүү !
Hutsdag gulug be? Huzuugui khovdiin hognii hun bololtoi dog shuu
Hutsdag gulug be? Huzuugui khovdiin hognii hun bololtoi dog shuu
Sonin.mn chin Elbegdorjiinh biluu? argagui argagui
Ми Еэ овогт данжаадынхаа өмнө нохой шиг шарваганаж наалдаж байгаад хажуу бөөрөнд хутгаа шааж гарч ирсэн Бэрхийн гачигаар День Хао Пинь анхнаасаа худлаа байсан.Сайдын албан тушаалыг мэргэжлийн улсад биш намынхаа хамгийн баян хулгайч олигархиудад зарсан нь энэ данхан толгойлсон хулгайч худлаа байсныг анхнаасаа илтгэнэ.
МАН ннэр цэвэр хаа хамаагүй нөхдүүдэд мөнгө амлаж засаг барих арга сэдсэн бөлгөө, засаг л барьж байвал болоо. Өөрсдөө бол сонгогдохгүй нь тодорхой. Оюун эрдэнийн заль гэж энэ
Данхыг самрын мод нүддэг мунаар орой дээрээс байлгачихвал энэ стандарт бус данхан толгой нь тэгширч засрах болов уу?
маш сайхан шинэ боловсон хүчин орсон байна хуучин гишүүдийг сонголоо гээд байхаар чинь шинийг орууллаа чиний эрхэнд ардын намйн гишүүд тариа угаалгахгүй ард түмэн энэ удаа ганцхан МАН-д сонгууль өгнө өөр олон хуучин шинэ элдэв эрээн мяраан марзан намын танихгүй этгээдүүд хэн ч юм билээ
үнэн сараачсан бол нэр гэдэг юм байхгүй, гуйвуулагч бололтой.
Юу солиотой гэмээр юм бичмээр болоов.Нөгөа тролл гээч нь үү.
МАН маш зальжин хуурах технологи хэрэгжүүлж бна.Шудрагын төлөө мэт яриад хэрэгжилт эсрэгээрээ ярихыг биш үйлдэхийг нь харцгаа иргэдээ Сонгуульд МАн АН огт гарч ялж болохгүй 30 жил сүйтгүүлж одоо мөхөх тухай бодитоор яригдаж бна шүү.
үнэндээ хуулгүй богоод дураараа даврах гэсэн шоронгийн тавнуул л исэргүйцэх юмаа үнэн гж юм байдаг вм та нарын дураар болохгүй МАН олонх болоод гарна үүний дараа та нар албан тушаал гуйгаад эрх гөлөг шиг урд нь өнхөрнөө харина үүнээс чинь бол алдаа гарах магадлалтаы
МАН маш зальжин хуурах технологи хэрэгжүүлж бна.Шудрагын төлөө мэт яриад хэрэгжилт эсрэгээрээ ярихыг биш үйлдэхийг нь харцгаа иргэдээ Сонгуульд МАн АН огт гарч ялж болохгүй 30 жил сүйтгүүлж одоо мөхөх тухай бодитоор яригдаж бна шүү.
Хэлж ярих хэвлэн нийтлэх эрх олгосон болхоор хэн хүнгүй зугаагаа гаргах хэрэгслэл нь ФБ юм даа.Мэдрэлтэй мэдрэл муутай хамаагүй бичих юм даа.Сонгогчид биднээс л хамаг муу нь гардаг шүү.Сайн муу хүнийг ялгах боломжгүй одоо бүүр хэдэн зуун хүн Цаэрайтай царай муутайгаар нь сонгоно уу гэхээс танихгүй мэдэхгүй улс яаж сонголт хийх вэ.Мөнгө их өгсөнд нь өгөх үү,царайлагт нь өгөх үү,гоё юм ярьсанд уу. Шоо хаяж байгаад уу,шүлсээрээ мэргэлдэг юм уу Их мөнгө өгснийг нь жаахан бодолцоно доо.
хараад байхаар хууль зөрчидөг луйвар хийдэг бүх бүлэг Оюунэрдэнийг эсэргүйцэх юмаа 34 жилийн бохир луйварыг илэрүүлэхэд 4 жил бүү хэл 8 жилч багадна одоо ийм луйварчид исэргүйцэж байгаа үед гэхдээ иргэд Оюукад итгэж байгаа одоодоо Оюукахс өөр ингэж шударга ажилах рөнхий сайд байхгүй ирэх 4 жилд дахин ажилаасай гээд бурхан буг бүхэнд иргэд бид залбирч байгаа бусад намуудаас шударга баярхүү шиг отгон сэтгүүлч шиг уг нь шар үст уянга шиг хүн гараасай чадварлаг сөрөг хүчин бүрдээсэй гэж хүсэж бна гэтэл тэмүүжин ноотойбаяр хурц бачрцогт өнөрболор адъасүрэн ундарам гэх шиг хөгийн гадны гар хөл хэрэг байхгүй шүү иргэд нам биш хүнээ л сонгоорой
Би энэ сонгуулиар МАН-ыг ялаад бүх баялгаа ард түмнээс буцааж хувьдаа авнаа. Та хэд жаргах болоогүй.
Uneheer humuusiin heleh geed helj chadahgui baisan gashuun ch gesen unen gants zov ontsgoos harj mash zov dugnelt hiijee.
Монголын дээрээс атомын бөмбөг хаяаад устгачихмаар байна.
Өөлж муулаад байвал өө сэвгүй улс үндэстэн буй хэл, хувь хүн ч олдохгүй. Хийсэн бүтээснийг нь үнэлж, хийх гэснийг нь дэмждэг ард түмэнтэй улс хөгжинө үү гэхээс, хийсэн болгоныг нь харлуулж суудаг үүнийг бичигч авхай мэт тэнэгүүд олон болох дутам улс үндэстэн маань сөнөхийн цондон болно. Ард түшмэн үүнийг тэргэлгч тэнэгийг бодвол ихээхэн ухаантай тул сонгуулийн дараа харцгааяа
Сайн хүний үрийг хэлж барахгүй, сайр шандны усыг шавхаж барахгүй. Жингийн цуваа хэдийнээ хөдөлсөн, золбин нохойнууд хуцаж л байг. Гутаан доромжилж, гүтгэн харлуулснаар амжилт олж, ялалт байгуулахгүй.
Өөр яах билээ дургүй байвал сонгогчид л мэднэ ш дээ ЯАСАН Ч ШҮҮМЖЛЭХ ЮМ
Данхын Харвардын дипломыг шалгуулая аа ! Хуурамч дипломтой хүнээр удирдуулаад шивши гээ холь яваа юм биш биздээ, бид чинь хө ! Гүтгэлэг юм бол ЕС маань ч нэрээ цэвэрлэг !
мөнгөнд дөрлүүлсэн 1 институци Ерөнхий сайд дээр сандайлаад бгам биш үү
ene hetsuu ym bn ! ulsdaa gants udur ajillaj uzeegui (uulgiitei huuhed yaj turd garch ajilah ve ? yostoi l mori unasan tolgoigui hun gegch bish uu? ydaad nuguu TA .nii shalgalt yasan be ?
МАН нэртэй хулгайч луйварчдын бүлэг улс Монголыг минь цөлмөж байгааг харсаар, мэдсээр байж эднийг өөгшүүлэн дэмжиж, өгсөн хэдэн халтар цаас, хурган даргын албан тушаалд дулдуйдан төрөөс хулгай хийж амин хувиа хоохойлохыг горьдож буй эх орноосоо урвагчид үеийн үед түмний хараал идэж, тэнгэрийн гэсгээл амсана даа! Өвчин зовлон тохиолдоход энэ хулгайч нар та нарт туслах уу?
За тэр диплом мипмом, хийж байсан ажил мажил ч яахав, нээрээ жагсаалтын улс л сонин байна. Монголын хөрсөнд буугаагүй улсууд төр удирдаж чадах уу? Тэгж яривал шудрагаараа хөдөлмөрлөж байгаа мянга мянга багш, эмч, инженер өшөө юуч байдгийн хүмүүс зөндөө л байгаа ш дээ тэднээс жагсаалтад оруулахгүй яаасий?
Огт таньж мэдэгдээгүй баахан залуучууд гэнэт жагсаалтаар гаргаж ирээд ард түмнээ төлөөлнө гэдэг үнэхээр утгаггүй.Энэ залуучууд манийн амьдралыг мэдхүү огт мэдэхгүй .Тэгээд яасан гэж бид итгэж сонгох юм бэ
Юун сүртэй нэр өгчихсөн гүтгэлэг яваад бна манай сэтгүүлч нэртэй юмнууд болимоор юм
Антропологийн төрхөөр Хүрэлсүх хойд хятад ,Данх манж тунгус төрхтөнд хамаарна.Манжийн хуанди нарын толгой яг ийм зууван орой дээрээс татчихсан лонх шиг толгойнууд байдаг.Днк шинжилгээ өгвөл энэ хоер манж хятадын шээснүүд мөн гэдэг батлагдана даа.
МАН--н нөхдүүд Оюун-Эрдэнэ дахин ерөнхий сайд болчих вии гэдгээс үхтлээ айж янз бүрийн зүйл их бичиж байх шив . Монголын ард түмэн тэнэг биш . Ялгаж салгаад сонголтоо хийчихнэ дээ .Оюун-Эрдэнэ хулгайч нарыг илрүүлсэн нь энэ луйварчдийн уур хилэнг их хүргээд байгааг ард түмэн сайн ойлгож байгаа.
Нэрээ дэвшүүлсэн дэвшигч нарт амжилт.
МАН--н нөхдүүд Оюун-Эрдэнэ дахин ерөнхий сайд болчих вии гэдгээс үхтлээ айж янз бүрийн зүйл их бичиж байх шив . Монголын ард түмэн тэнэг биш . Ялгаж салгаад сонголтоо хийчихнэ дээ .Оюун-Эрдэнэ хулгайч нарыг илрүүлсэн нь энэ луйварчдийн уур хилэнг их хүргээд байгааг ард түмэн сайн ойлгож байгаа.
МАНАН-н нөхдүүд Оюун-Эрдэнэ дахин ерөнхий сайд болчих вии гэдгээс үхтлээ айж янз бүрийн зүйл их бичиж байх шив . Монголын ард түмэн тэнэг биш . Ялгаж салгаад сонголтоо хийчихнэ дээ .Оюун-Эрдэнэ хулгайч нарыг илрүүлсэн нь энэ луйварчдийн уур хилэнг их хүргээд байгааг ард түмэн сайн ойлгож байгаа.
Ardchilal gesen gadnii heden urbagchid aa songoj mongol ulsiig ustgab garah burden tonon deeremdej bugdiig hulgailaad gadnii 2 doh eh orondoo orogonon tansagaldag buleg hulgaich erliizuud an bol mongol ulsiin erh ashigiig ulandaa gishegdeg .mafia
МАН-ын жагсаалт ёстой хүлээлтээс хол давсан жагсаалт. Ёстой МАН-ыг сонгох шиг л болно. Харин АН тэр хэрүүлээ шүүхээр шийдүүлэх цаг ирээд байгаа юм биш үү?
Zugeer l neg ug duugui knopchin. Uhsen arai lag ntr. Enenees iluu manga mangar zaluus bn. Baidag l neg ail arhitektor chaavaas kk