
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2024.05.29) Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн албан тоот бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
Тус албан бичигт, “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна.” гэсэн байна.
Очирсүхийн Машбат нь 1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж,
2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.
2002-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт туслах ажилтан
2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн
2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга
2014-2015 онд Монголын Хуульчдын холбоонд Ажлын албаны дарга
2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор
2017-2019 онд Нийслэлийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор
2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газарт Тамгын газрын дарга, ахлах прокурор
2020-2021 онд Монгол Улсын Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөх
2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. 2013 оноос одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч.
Сэтгэгдэл5
лбгдржийн замаар оржээ улаан чимбаагийн мөнгө хальж
МАН -ын өмхий хар сармагчин авлига авчээ..
Элбэгдоржийн схемээр ажиллаад эхлэв үү
Өөрсдөө авлига авч лиценз өгчихөөд юугаа хуцаад байна вэ? 60 тэрбум, ЖДҮ, Оффшор, Хөгжлийн банк, Нүүрс, Автобусны хулгай Данхын сонирхлыг татахгүй харин лиценз авч идэж чадаагүйдээ хорсож өөрөө идэх гэж хошногоных нь нүх нь загатнаад суулгахгүй байна уу..Эхлээд Данх чи 60 тэрбум, ЖДҮ, Оффшор, Хөгжлийн банк, Нүүрс, Автобусны хулгайч нартаа хариуцлага тооцчихоод дараа нь УЛИН ХУЦААРАЙ!!!!!!!!!!!!! Фүүк ээ..Данх аа.
Цагаан суваргын ордыг Нямтайширт бэлэглэх тогтоолд Данх Фүүк нар өөрсдөө кноп даржээ. Одоо бас юугаа улилдаад байна? Авсан авлигалаа чамлаа юу.