
Өчигдөр буюу 6-р сарын18-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийлгэв.
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам Линь Жянь энэ үеэр хэлэхдээ, "Зургадугаар сарын 13-17-ны өдрүүдэд Хятад, Европын холбоо Хятадад хүний эрхийн тухай шинэ яриа хэлэлцээ хийсэн. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Мяо Дэюй Бээжинд Европын төлөөлөгчдийн тэргүүн, Европын холбооны гадаад харилцааны албаны Ази Номхон далайн газрын орлогч дарга Пампаронитай уулзсан. БНХАУ-ын ГХЯ-ны Олон улсын харилцааны газрын дарга Шэнь Бө, Пампарони нар Чүнчин хотноо болсон Хятад Европын холбооны хүний эрхийн яриа хэлэлцээг хамтран удирдаж, Хятадын хууль тогтоох, шүүх, үндэстэн, эмэгтэйчүүдийн болон бусад салбарын төлөөлөгчид оролцсон.
Хятад улс Хятадын хүний эрхийн хөгжлийн замнал, үзэл баримтлал, ололт амжилт, дэлхийн хүний эрхийн засаглалын талаарх байр суурь, саналаа иж бүрнээр тусгаж, ЕХ-ны саяхан нийтэлсэн 2023 оны ЕХ-ны дэлхийн хүний эрх, ардчиллын жилийн тайлан дахь Хятадтай холбоотой агуулга, Хонконг Макаогийн талаарх жилийн тайлантай холбоотой эрс хатуу байр сууриа илэрхийлж, Шинжаан, Төвөд, Хонконгийн үйл хэрэг, шүүхийн хэрэг нь Хятадын дотоод хэрэг тул гаднын хүчин хөндлөнгийн оролцоо хийхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцлон тэмдэглэсэн. Мөн ЕХ-ноос бодит байдал болон Хятадын ард түмний бие даасан хүний эрхийн хөгжлийн замналыг хүндэтгэж, хүний эрхийн асуудлаар шалтаглан, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардсан" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Фермийн амьтад дотор гахай болон торойнууд давуу эрхтэй байх нь ардчиллын эсрэг дарангуйлал болдог. Харин дэлхийн улсууд дотор "гахай улс" болон "гахай улс"-ын дагуулууд давуу эрхтэй байхыг ардчилал гэдэг юм байна. Энэ ариун явдал мөн үү.