
ПЁНЬЯН, 2024 оны зургаадугаар сарын 19 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Шинэ хэлэлцээр нь Орос, Умард Солонгосын хооронд 1961 онд байгуулсан Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, 2000 оны Найрамдал, сайн хөршийн хамтын ажиллагааны тухай гэрээ, 2000, 2001 оны тунхаглалуудыг орлох болно гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мэдэгдсэн юм.
Тэрбээр мэдэгдэхдээ, уг баримт бичиг олон улсын эрх зүйн бүхий л үндсэн зарчимд нийцсэн, аливаа улс орны эсрэг чиглээгүй, Зүүн хойд Азийн бүс нутагт илүү тогтвортой байдлыг хангах зорилготой гэж онцолсон.
БНАСАУ-ын удирдагчидтай хийсэн хэлэлцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эл хэлэлцээрийг “хоёр улсын урт хугацааны харилцааны үндэс суурь болох суурь баримт бичиг” хэмээн мэдэгджээ.
Хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хийсэн В.Путин, Ким Жөн Ун нарын хэлэлцээ 1 цаг 30 минут гаруй, нүүр тулсан хэлэлцээ хоёр цаг орчим үргэлжилсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ким Жөн Уны урилгаар БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр зургаадугаар сарын 18-ны өдөр Пёньянд хүрэлцэн ирсэн бөгөөд түүний айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Баяр хүргэе, одоо манайхан урдахтай хилээ хаагаад хойдуудтай ах дүү бол . Путин ахын араас, урагшаа
Алингаа алдаад хэдэн тролтоыгоо үлджээ энэ бузар оросууд!!
дунай висла одер днепр днестр мөрнөөс авахуулаад волго дон цагаан далай хар далайгаас камчатка беренговын хүкүүвч хоолой хүртэх газар бол орос болгар серби польш белорус запорож домбаассын орсын олон үндэстний төрсөн газар нутаг мөн болой всеобъемляющие-- стратегический портнёр -КНР
Хөөрхий тэнэг иванууд пүтлэрийн үeд ингээд карманы хулгайчдын зиндаанд үүдэнд суудаг хулгайч хэмжээнд очлоо.
Хамгийн гол юмаа бичээгүй бнаа,хэрэв аль нэг улс нь гадны довтолгоонд өртвөл нөгөө улс нь цэргийн армийн хэмжээнд тусламж үзүүлэх гэрээг үзэглэсэнд оршино,өөрөөр хэлбэл БНМАУтай ЗХУ 36 онд хийсэн гэрээтэй адил гэсэн үг,тийм учир аливаа улс орны эсрэг чиглээгүй улс орноо батлан хамгаалах зорилготой гэж тодотгон тайлбарлаж байгаа юм,уул шугамандаа цэргийн холбоотон боллоо гэсэн үг
Нохой долоо,,,
сүмбэр уул сүн далайн орон цасан мөсөн цан хүүрэг болсон цагаан баавгайн орон мөсөн гол далайн МӨС зүсэгч ленин хөлгийн орон мөнгөн тайга дээгүүр нь галт могойн солир харавсан тунгусийн орон Мөнх цаст сарьдагуудаас эх авсан мөрөн гол мушГиран СҮМЭР УУЛНАА ОДНО Мөрөн голоо даган чимэг болон ярайсан үржил шимтэй хот тосгон сүмийн алтан ганжир шижир нарны гэрэлд алтрана зорчмгчоо хүлээсэн усан тээврийн онгоц такси сүлэлдэнэ зах хязгааргүй уулам орос орныг союз сансрын хөлгөөс нэг монгол хүн харсан бөлгөө