
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар “Куксарой” цогцолборын “Хүндэт зочдын төгөл”-д ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.
Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон “Куксарой” буюу “Хөх ордон”-ы “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.
Сэтгэгдэл5
Энэ айлчлал Азийг доорд үзэж,ард түмнүүдийг нь турхирдаг Оросын шовинист бодлогод цохилт өгч байгаа хэрэг.Орос Буриадууд биднийг хасаг лал гэж тэдэн рүү турхирдаг. Харин Урал Төв Азийн Түрэгүүдэд биднийг Жунгарууд (Дайныг 15-16 зуунд Түрэгүүдэд тусламж амлаж Зүүнгарын эсрэг Оросууд эхлүүлсэн) та нарыг хядсан. Одоо тэмбүүтэй цөөхөн ядуу гэж сурталчилдаг. Бид цөөхөн ч биш тэмбүүтэй ч биш. Оросын өөрийнх нь устгаж ирсэн Халимаг Алтай,Хакас Тува Бурятуудыг оролцуулахгүйгээр Өвөр Монгол Шинжаан Хейлунжан Юнанийн Монгол угсаатнууд доор хаяж 10 сая.Харин ядуу бол биднийг Европ Оросууд өөрсдөө дэлхийгээс таслаад байлгадаг байсан.
МАН нам сонгууль өгдөггүй хүмүүсийн улсын бүртгэлийн дугаар цуглуулж аваад 100к хятад иргэн автоматаар санал өгүүлэх гэж байна.
Тусгайлан бэлтгэсэн нь их ач холбогдол өгсний шинж, харилцаа хөгжин мандтугай, бахархаж байна.
Хүрэлсүх малын мэдээг эндээс зайлуулаачээ
орчин үеийн гацуур ийм өтгөн болсон доо. нааш орж ирээгүй байна.