
6-р сарын 24-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай уулзсан байна.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Польш бол шинэ Хятад улсыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг юм. Энэ жил Хятад Польш хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна.Хүйтэн дайны сэтгэхүй, бүлэглэл байгуулан сөргөлдөхийг хамтдаа эсэргүүцэж, НҮБ-аар цөм болгосон олон улсын системийг хамгаалж, эрх тэгш дэг журамтай олон туйлт дэлхий ертөнц байгуулж, хүртээмжтэй багтаамжтай эдийн засгийн даяарчлалыг дэмжих хэрэгтэй. Польшийн сайн чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний Хятадын зах зээлд орохыг Хятадын тал дэмжиж, хоёр талын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг дэмжинэ.
Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, эрх тэгш бизнесийн орчин бүрдүүлэхийг Польшийн талаас хүсэж байна. Польшийн иргэдэд 15 хоногийн визгүй зорчих эрхийг Хятадын тал олгож байхаа мэдэгдэж байна. Хоёр талаараа хоёр орны соёл, залуучууд, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын солилцоог эрчимжүүлэх болно" гэжээ.
Харин Анджей Дуда хэлэхдээ, "2015 онд би Хятад Улсад анх удаа төрийн айлчлал хийж байсан, 2022 оны эхээр Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцож байсан. Энэ удаа Хятадын хөгжлийн эрч хүчийг маш их мэдэрлээ. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад Улс хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлал хэрэгжүүлж, олны анхаарлыг татсан амжилт олсонд бахархаж байна.2016 онд Ши Жиньпин дарга Польшид төрийн айлчлал хийж, Польш Хятадын иж бүрэн стратегийн харилцааны хөгжлийн чухал бэлэг тэмдэг болсон юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах санаачилга Польшид хөгжлийн асар их боломж авчирсан байна. Хятад улстай “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах болсон нь Польшийн дэд бүтцийн барилга байгуулалт, эдийн засгийн хөгжлийг харуулж буй хэрэг. Польшийн тал "Нэг Хятад"-ын зарчмыг баримталж, Хятадын талтай хамтран “Бүс ба зам”-ыг байгуулах хамтын ажиллагааг урагшлуулж, эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтцийн барилга байгуулалт, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, инновац, дижитал эдийн засаг, шинэ эрчим хүчний авто машин зэрэг шинэ салбарт хамтран ажиллаж, Хятадын аж ахуйн нэгжүүд Польшид хөрөнгө оруулахыг дэмжих болно" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0