
ЛОНДОН, 2024 оны зургаадугаар сарын 25 /TASS/. “Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Их Британийн шоронгоос суллагдаж, онгоцоор төрөлх Австрали улс руугаа ниссэн тухай тус цахим хуудас олон нийтийн X сүлжээнд мэдээлжээ.
Тэрбээр Белмаршийн чанга дэглэмтэй шоронд 1901 хоног хоригдсоны эцэст зургаадугаар сарын 24-ний өглөө суллагдсан байна.
Лондоны Дээд шүүх түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргаж, Ж.Ассанж үдээс хойш Стэнстед нисэх онгоцны буудалд суллагдсан бөгөөд тэндээс Австрали руу ниссэн байна.
Ж.Ассанж болон АНУ-ын прокурорын газрын хооронд гэм буруутайд тооцох гэрээ байгуулсан тухай Америкийн шүүхийн мэдээллийг “Викиликс” мөн баталсан байна. Гэхдээ тус байгууллагын мэдээлснээр гэрээ "албан ёсоор эцэслэгдээгүй" байгаа аж.
Ж.Ассанж уг гэрээний хүрээнд гэм буруугаа хэсэгчлэн хүлээж магадгүй тухай дурдсан баримт бичгийг өмнө нь Умард Марианы арлууд дахь АНУ-ын Холбооны тойргийн шүүх нийтэлсэн байна. Энэ нь Ассанжид таван жил хоригдсоныхоо дараа суллагдах боломжийг олгоно гэж NBC телевизээр мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Mонцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Mundag gehees oor yahav
Жулиан Ассанж, Эдвард Снөэден хоёр бол жинхэнэ бодит үнэн хэвлэлийн эрх чөлөө баатар хүмүүс!
Жулиан Ассанж, Эдвард Снөүден хоёр бол жинхэнэ бодит үнэн хэвлэлийн эрх чөлөө баатар хүмүүс!
Манай ДОРЖЗОДОВ ХААЧСАН БЭ ????
Za bolj dee
Uneniig zarlaad 10 garui jil baruunii ardchilal gedeg darsnguilald uil tamaa edelle America tusgai huchindee ustga gedeg tushaal aluurchin Hilary Clinton ugch baisan