sonin.mn

 Саяхан CGTN дэлхийн интернэт хэрэглэгчийн дунд санал асуулга явуулахад санал асуулгад оролцогчдын 93.1 хувь нь "Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг тус бүс нутгийн орнууд улс төрийн яриа хэлэлцээ, энх тайвны хэлэлцээ хийх замаар шийдэх нь зүйтэй. Америкийн хүйтэн дайны сэтгэлгээ, “Ази, Номхон далайн бүсийн НАТО-г бий болгохыг эрс эсэргүүцэж байна" гэжээ. 



Мөн санал асуулгад оролцогчдын 93.1 хувь нь НАТО газарзүйн хязгаарлалтыг давж, Ази Номхон далайн бүсийн аюулгүй байдлын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг эрс эсэргүүцсэн бол 91.2 хувь нь Америкийн тал НАТО-г Ази Номхон далайн бүс рүү түрж ороход хүчтэй түлхэц өгч байгаад сонор сэрэмжтэй байх ёстой гэж үзсэн байна.


Мөн зарим сүлжээ ашиглагчид НАТО дайныг өдөөн, дайныг дэмждэг байгууллага учраас оршин тогтнох ямар ч шаардлагагүй, түлхэн унагаах ёстой гэжээ.


Г.Бямба