sonin.mn

12-р сарын 12-ны үдээс хойш Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли-Юань Ханойд Вьетнамын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийн гэргий Нго Тхи Минтэй хамт Вьетнамын эмэгтэйчүүдийн музейтэй танилцжээ.

Пэн Ли-Юань энэ үеэр Вьетнам эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл болон зоригтой, хөдөлмөрч эрхэм чанарыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлсэн байна.

Мөн тэрээр Нг Тхи Мин болон Вьетнамын нэр хүндтэй эмэгтэйчүүдийн төлөөлөгчидтэй уулзан, ЮНЕСКО-гийн тусгай элчээр ажиллаж, охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин, эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийг ахиулах талаар хийсэн ажлын туршлагаасаа хуваалцжээ.


Г.Бямба