
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпусын захирал Кэрол Спан-тай энэ сарын 12-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Энх тайвны корпусаас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд англи хэлний сайн дурын багшийн тоог нэмэгдүүлэх боломж бололцооны талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, ялангуяа иргэд хоорондын хэлхээ холбоо, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.
АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улс дахь үйл ажиллагаагаа 1991 онд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн 32 жилийн хугацаанд нийт 1,500 орчим сайн дурын ажилтан манай улсын бүх 21 аймагт хүрч ажилласан байна.
Сэтгэгдэл9
Өөртэйгээ үзэл бодол таардаггүй хүнээ олон жилээр шоронд илээж чаддаг хүнд Америкчууд итгэдэг л юм байх даа.
америк франц англи герман канап австрали явсан хүмүүс эргэж ирдэггүй харлаад хар ажил хийгээд үлддэг
монголд малаа дийлэхгүй малчид хүүхэдтэй эмэгтэй нөхөргүй хүүхнүүд үлдэж яг чингэсийн үе шиг манжийн үе шиг болоод байна
монгол ул улсын залуучууд эх орноосоо гарч явсаар байна украйн шиг цэргийн залуучуудгүй болохнээ
Яагаад сэтгэгдэл устгаад байнаа Сонин???
Англи хэл биш христээ заах гэж л ирж байгаа
Англи хэлийг сургууль хүүхэд бүр албан ёсоор заах ёстой.
орос хэлийг заах ёстой АНГЛИ хэл заадаг оросхэл заадаггүй сургууль хар мянгаараа байна гэтэл франц хэл гээд энх амналан сайд францад яваа юу
монгол орныг эсэн бусын гадаад болгож байгаад тасалж буталж эзлэж авах гэсэн зарж байгаа хуацио хужаа их байна