Дахин МАНАН байгуулж болохгүй буюу
Хамтарсан Засгийн газар байгуулах оролдлого “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” хэмээх Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчинө
УИХ-ын 2024 оны сонгуульд 18 нам, хоёр эвсэл оролцож, МАН нийт сонгогчдын олонхийн саналыг авx УИХ-д олонх боллоо. МАН УИХ-ын нийт 126 суудлын 68-ыг буюу олонхийн суудлыг авсан учир Засгийн газраа дангаараа байгуулах нь аль ч талаас нь авч үзэхэд зүй ёсных гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас МАН хамтарсан Засгийн газар байгуулж болохгүй гэсэн байр суурийг сонгогчдын ихэнх, МАН-ын нийт гишүүдийн үнэмлэхүй олонх дэмжиж байгаа нь ойлгомжтой бөгөөд сонгуулийн дараа бүрдсэн нийгмийн сэтгэл зүй ч ийм байна. Энэхүү байр суурь улс төр, хууль эрх зүйн тодорхой үндэслэлтэй бөгөөд энэ талаар товч тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна.
1.Үндсэн хууль болон бусад хууль дахь зөрчигдөх зарчмууд болон заалтууд
Монгол Улсын Үндсэн хуульд “Засгийн эрх ард түмний мэдэлд байна”, “Ард түмэн төр засгийн бүрэн эрх барих эрхээ төлөөллийн хүмүүсээр дамжуулан хэрэгжүүлнэ” гэсэн суурь зарчмуудыг тов тодорхой заасан байдаг. Үндсэн хуульд заасан төр барих эрхээ ард түмэн сонгуулийн өдөр буюу 2024 оны зургадугаар сарын 28-нд эдэлж, өөрсдийн төлөөллийг УИХ-д сонгосон. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд Үндсэн хууль, түүний тогтоосон зарчим, хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. УИХ буюу парламент хуулийн дагуу бүрдэхдээ зөвхөн сонгуулийн үр дүнд буюу ард түмний саналыг үндэслэн бүрддэг. Сонгуулийн үр дүнд УИХ буюу парламент олонх ба цөөнхөөс бүрдэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хуралд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулахаар заасан байгаа. Иймийн учир УИХ-д олонх суудал авсан нам, одоогийн нөхцөлд МАН Бага хурлаасаа намын даргаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай санал гаргах нь Засгийн газрыг дангаараа байгуулна гэсэн үг юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд УИХ дахь олонх, цөөнхийг тодорхойлсон байдаг бөгөөд УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан намыг олонх гэж үзэхээр хуульчилсан байна. Тиймээс 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр МАН 68 суудал авсан учир Үндсэн хууль ба Улсын Их Хурлын тухай хуулиар тодорхойлсон хууль ёсны олонх мөн гэж үзнэ. Харин АН ба бусад нам, эвслүүд нийлээд 58 суудал авсан учир цөөнх болсон байна. Тийм учир сонгуулийн үр дүнгийн дагуу УИХ-д олонхийн суудал авсан МАН Засгийн газрыг дангаараа байгуулах нь Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжид нийцээд зогсохгүй тэдгээрт ингэх ёстойг тогтоосон байна. Төр засгийн байгууллагууд болон албан тушаалтнуудын үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой гэсэн зарчим байдгийг сануулах нь илүүдэхгүй гэж үзэж байна.
2. Парламентын засаглалтай улс оронд баримталдаг ардчилсан зарчим зөрчигдөнө
Парламентын тогтолцоотой ардчилсан улс оронд иргэд сонгуулиар засгийн эрх барих улс төрийн хүчнийг олонх болгон сонгодог, харин олонхыг хянах сөрөг хүчнийг цөөнх болгон сонгодог билээ.
Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр МАН УИХ-д 68 буюу 64 ба түүнээс дээш тооны суудал авч олонх болсон, АН ба бусад намууд нийлээд 58 буюу 64-өөс цөөн тооны суудал авч цөөнх болсон.
Энэ бодит байдал олонх болсон МАН дангаараа Засгийн газар байгуулахад ардчиллын зарчим буюу төр засгийг ард түмний сонголтод суурилан байгуулдаг зарчимтай зөрчилдөхгүйг нотолж байна.
Харин эсрэгээрээ буюу хамтарсан Засгийн газар байгуулбал ард түмний сонголтыг үгүйсгэх, сөрөг хүчнийг сарниулж төр засгийн үйл ажиллагааг хяналтгүй болгох аюул заналыг учруулж байна. Засгийн газар ба парламент хоёр тус тусдаа бие даан үйл ажиллагаа явуулах ёстой төрийн инститүцүүд мөн учир парламент Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж байх ёстой бөгөөд энэхүү үүргийг голлон хэрэгжүүлэгч нь парламент доторх цөөнх юм.
Цаашилбал ард түмэн цөөнхөөр дамжуулан эрх баригчдыг хянана гэсэн үг юм. Хэрвээ олонх, цөөнх болсон намууд хамтарч Засгийн газар байгуулбал парламент дотор хяналтгүй, хууль бус олонх бий болж, Засгийн газрын үйл ажиллагаа хяналтаас гарна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29-р зүйлийн 29.10-т “Сонгуулийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу завшилцөн Засгийн газар байгуулах олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл нь нэгэн бүрэн эрхийн хугацаанд эвслийн гэрээний дагуу нэг эвслийн бүлэг байгуулна” гэж заасан байна. Ийм учир хэрэв хамтарсан Засгийн газар байгуулагдвал МАН ба АН-ын аль аль нь УИХ-д бие даасан бүлэг байгуулах боломжгүй, нэгдсэн нэг бүлэг байгуулах шаардлагатай болно. Ингэснээр УИХ-ын хяналт алга болж, авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах явдал улам даамжран гүнзгийрч, шударга ёс алдагдана.
3. МАН-ын дараах дүрмийн заалтууд болон зарчмууд зөрчигдөнө
Монгол Ардын Намын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж, 1.3-т “Монгол Ардын Нам Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг чандлан сахиж хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана” гэж заасан байдаг. Энэ нь Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайдыг томилох тухай шийдвэр гаргахад мөн адил хамаарах бөгөөд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд зааснаас өөрөөр, “стандарт бус” буюу хууль бус шийдвэр гаргавал намын дүрмийг зөрчсөн хэрэг болно.
Мөн намын дүрмийн 4.2.8-д “намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх” гэж, 4.2.9-д “намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх” гэж тус тус заасан байдаг.
Харин сонгуульд ялж олонх болсон МАН сонгуульд цөөнх болсон АН болон бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах гэж оролдвол хууль зөрчиж, өөрсдийг нь итгэж сонгосон сонгогчдын итгэлийг хөсөр хаяж, АН хэмээх явцуу бүлэглэлийн нөлөөнд автсан хэрэг болно. Тодруулбал нэгэнт МАН хууль ёсоор сонгуульд оролцон ялалт байгуулж УИХ-д олонх болсон бол заавал хууль зөрчин цөөнх болсон улс төрийн хүчинтэй хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргах нь намын дүрмийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчих болно.
Намын 2024 оны дөрөвдүгээр сарын Бага хурлын шийдвэрээр УИХ-д ялалт байгуулж олонх болвол намын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилон ажиллуулах тухай шийдвэр гарсан. Энэ тогтоолд МАН сонгуульд ялвал сөрөг хүчин, цөөнхтэй зөвшилцөх, эвсэх тухай утга агуулга байхгүй бөгөөд УИХ-ын сонгуульд орохдоо МАН сонгуулийн үр дүн хагалзалгүйгээр улс төрийн бусад хүчинтэй хамтран Засгийн газар байгуулна гэж сонгогчдод хэлээгүй билээ.
4. Сонгуулийн дүн, намуудын үзэл үзэл баримтлал, Мөрийн хөтөлбөрүүдийн ялгаа
УИХ-ын 2024 оны сонгуульд МАН, АН, ХҮН, ИЗНН, ҮЭ зэрэг нам, эвслүүд тус тусдаа, өөр өөрийн мөрийн хөтөлбөртэй орсон. Энэхүү нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгуульд орохдоо сонгогчдод хандаж хамтарсан Засгийн газар байгуулах зорилготой гэж огт яриагүй гэдгийг бид бүгдээрээ тодорхой мэдэж байгаа. Мөрийн хөтөлбөр бол сонгуульд оролцож өрсөлдөж байгаа улс төрийн намуудын ирэх дөрвөн жилд юу хийж, улс орноо яаж хөгжүүлэх вэ? гэдгийг тодорхойлсон бичиг баримт учраас төрийн аудитын байгууллагаар хянуулсан байдаг билээ.
Сонгуульд оролцсон нам, эвслийн мөрийн хөтөлбөрүүдээс ард түмэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж саналаа өгсөн. Сонгуулийн үр дүнд нэг нам нь олонх, нөгөө нам нь цөөнх болсон байхад хамтарсан Засгийн газар байгуулах нь УИХ-ын сонгуульд оролцсон сонгогчдын саналыг үл хүндэтгэн үгүйсгэсэн хэрэг болно.
МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай, АН болон ХҮН намууд баруун төвийн үзэл баримтлалтай гэдгээ тус тусын дүрэм, мөрийн хөтөлбөрт тодорхой заасан байгаа. Ийм өөр өөр үзэл баримтлалтай намуудын мөрийн хөтөлбөрүүд хоорондоо ихээхэн ялгаатай байх нь ойлгомжтой. Сонгогчид тэдгээрийг харгалзан сонголтоо хийж, ингэснээр сонгуулийн дүнгээр МАН-ыг дэмжин УИХ-д олонх болгосон байхад үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр өөр өөр намуудтай хамтран хамтарсан Засгийн газар байгуулах нь МАН үзэл баримтлал, түүнд үндэслэсэн мөрийн хөтөлбөрөөс үндэслэлгүй татгалзсан, сонгогчдынхоо саналыг үл хүндэтгэсэн болчимгүй алхам болно.
5. Олон улсын болон Монголын сайн ба муу туршлага
Олон улсад улс төрийн намуудын баримталдаг, дүрэм, мөрийн хөтөлбөртөө тусгасан зүүн ба баруун үзэл баримтлал буюу эсрэг тэсрэг үзэл баримтлалтай намууд хамтарсан Засгийн газар байгуулдаггүй. Гагцхүү онцгой тохиолдолд буюу дайн дажин болсон онцгой нөхцөлд олонх болсон нам цөөнх болсон намтай хамтран Засгийн газар байгуулан ажиллаж байсан жишээ бий. Герман улсад парламентын сонгуулийн үр дүнд аль ч нам, эвсэл олонх болоогүй нөхцөл гарч байсан, тийм тохиолдолд ХАХН хэмээх баруун үзэл баримтлалтай нам, СДН хэмээх зүүн үзэл баримтлалтай намтай хамтарсан Засгийн газар байгуулсан нь аль аль нь Германы төлөө Альтернатив нам хэмээх хэт баруун үзэл баримтлалтай нам, Германы Зүүний нам хэмээх хэт зүүний үзэл баримтлалтай намуудыг төр засгийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх ажилд оролцуулахгүй байх зорилготой байснаар тайлбарлагдана.
Яг одоо Францад мөн адил ийм зорилго буюу хэт баруун үзэл баримтлалтай намыг төр засгийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх ажилд оролцуулахгүйн тулд зүүн, баруун үзэл баримтлалтай намууд сонгуулийн тойргуудад нэг нэгийгээ дэмжих үйл ажиллагаа явуулахаар тохирч байна.
Монгол Улсад 2004 онд аль ч нам олонхийн суудал аваагүй учир хамтарсан Засгийн газар байгуулахаас өөр аргагүй байсан. Тэр үед УИХ-д суудалтай намууд, ялангуяа МАХН (хуучин нэрээр), АН-тай хамтран эвслийн Засгийн газар байгуулж, улс орны өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэх зорилго тавьсан. Үнэн хэрэгтээ төр засгийн үйл ажиллагаа хараа хяналтгүй болсон учир тэр Засгийн газрыг огцруулахаас өөр аргагүй болж МАХН (хуучин нэрээр) АН-аас бусад намуудтай хамтран Засгийн газар байгуулсан билээ. Ард түмэн ийм гашуун туршлага байсныг санаж байгаа учир энэ удаагийн УИХ-ын сонгуулиар МАН-ыг олонх болгож засаглах боломж олгосон байна, харин АН-ыг цөөнхөөр сонгож хянах үйл ажиллагаа явуулах боломж олгожээ.
Ард түмэн ингэж төр засгийн үйл ажиллагаа хяналттай байх сонголтыг хийсэн байхад түүнийг үл хэрэгсэн хяналтгүй төр засгийг, байгуулах гэж оролдох нь туйлын хариуцлагагүй үйл явдал болно.
2008 онд МАХН (хуучин нэрээр) олонх болсон авч АН-тай хамтарч "стандарт бус" Засгийн газар байгуулсан нь хууль зөрчсөн, сонгогчдын саналыг үгүйсгэсэн буруу үйлдэл байсан бөгөөд энэ нь хараа хяналтгүй төр засгийг буй болгож, манай улс төрийн түүхэнд "МАНАН”-гийн ноёрхолын он жилүүд гэсэн сөрөг нэртэйгээр бичигдэн үлдсэн. Өнөөдөр ард түмэн дахин МАНАН-г сэргээхийг эсэргүүцэх нь тодорхой бөгөөд МАН хариуцлагатай улс төрийн хүчний хувьд ийм алдааг дахин давтах үйлдэл хийхгүй хэмээн найдаж байна.
6. МАНАН дахин байгуулагдвал шударга ёс булшлагдана
Сонгуулийн кампанит ажлын үеэр МАН-ын удирдлага өнгөрсөн 30 жилийн алдааг засаж шинэ 30 жилийг эхлүүлнэ гэж амласан атлаа дахин МАНАН байгуулбал 30 жилийн алдаа завхрал дахин давтагдана гэсэн үг болж, сонгуулиар ард түмнээ хуурсан хариуцлагагүй үйлдэл болно.
Монголын нийгэмд авлига газар авч, ард түмэн маш их бухимдалтай байгаа. Энэ авлига нь системийн авлига мөн бөгөөд тэр системийн нэр нь МАНАН мөн. Тодруулвал хуйвалдаанд тулгуурласан хараа хяналтгүй эрх мэдлийн үр дагавар байсан гэж оношилдог бөгөөд судалгааны дүнгээс үзвэл иргэд авлигын гол буруутан нь улс төрийн намууд мөн хэмээн үздэг болсон.
Ийм үед ард түмний сонголтыг үгүйсгэн хамтарсан Засгийн газар байгуулвал тэд улс төрийн намууд УИХ-д байх ёстой хяналтын тогтолцоог хуйвалдан нурааж, авлигыг үргэлжлүүлэн даамжруулахыг санаархаж байна гэж үзнэ. Ийнхүү хууль бус аргаар байгуулагдсан хамтарсан Засгийн газар хууль ёсны бус буюу легитимит бус Засгийн газар болно. Ардчилсан шинжтэй төр засгийг бүрдүүлдэг цорын ганц арга механизм буюу сонгууль нь утга учраа алдаж, ард түмэн төр засгийг эмхлэн байгуулах эрхгүй болно. УИХ-ын сонгуульд оролцсон сонгогчдын саналаар МАН олонх болсон байхад хамтарсан Засгийн газар байгуулах гэж оролдвол “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” хэмээн тогтоосон Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөнө, Монгол Улс парламентын засаглалтай улс орон мөн хэмээн Үндсэн хууль, түүний нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон зарчим зөрчигдөнө. Ингэснээр МАНАН-гийн дарангуйлал тогтож, дүр эсгэсэн ардчилал хэмээх аюулт үзэгдэл дахин амилан сэрэх аюул занал учирна. Төр засгийн нэр хүнд улам доош унаж, улс төрийн хямрал гүнзгийрэх байдалтай болно.
Дахин МАНАН байгуулагдвал Монгол Улсад одоогоор суларсан байгаа шударга ёс булшлагдах аюул занал учирна.
Энэ бүхнийг үндэслэн сонгуулиар олонх болсон МАН хуулийн дагуу Засгийн газрыг дангаараа байгуулах нь ард түмний сонголтын тусгал бүхий хяналттай төр засаг бий болох хамгийн зөв гарц мөн гэж үзэхээс өөр аргагүй. Тэгээд ч МАН-д төр засгийн аль ч шатны байгууллагад сайн ажиллах, сонгогчдод амласан сонгуулийн Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэх мэдлэг боловсрол, ёс суртахуун, хариуцлагатай боловсон хүчний нөөц бий гэдэг нь ойлгомжтой. МАН-ын хувьд хамгийн найдвартай түнш нь аль нэгэн нам гэхээсээ илүү Монголын ард түмэн мөн. Монголын ард түмэн сонгуульд саналаа өгч МАН-ыг олонх болголоо. Одоо МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүд “Ард түмний ялалт”, “Ард түмний сонголт” гэсэн уриандаа үнэнч хэвээр байгаа бол Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж Засгийн газраа дангаараа байгуулж, Мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ажилдаа орох хэрэгтэй.
Н.ЭНХБАЯР
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч
МАН (хуучин нэрээр МАХН)-ын дарга (1997-2005 онууд)
Сэтгэгдэл58
meedehgvi
Хөгшин азарган чоно бусад чононуудад: "Та нар амьд амьтны амийг тасалж, махаар хоолож болохгүй, хэрэв тэгвээс чонон сүрэг буй болж, хавийн амьтныг сүйтгэнэ шүү"!!!
Оюунэрдэнэ гэдэг залуу бусдаасаа ялгаа алга монголчууд ялгаатай удирдагч хүсээд байгаа шүү
МАН-ын албан тушаал үнэ хаялцуулан зарах арилжаа наймаа албан ёсоор эхэлж байна. Данх албан сайдын албан тушаалыг намынхаа баян олигархиудад мэргэжил боловсрол огт харгалзахгүй өндөр үнээр панзлан арилжаалж байсныг ард түмэн мэдэж байгаа.Үүнийгээ ард түмэнд амьдралын хар ухаантай энэ тэр гэж молиго үмхүүлэн хуурч байсан..Энэ панз наймаанаас олсон мөнгө бас Фүүк, Зан Дао Шао нарын гүзээнд орж баас болсон.
МАНын дарга Оюун эрдэнэ хариуцлагаас бултах аргаа хайж байна. 8 жил хэт олонхи болчихоод юу ч хийлгүй ПОПУЛИЗМ хийсээр дуусгасан даа.
Энхбаяр нас яваад хүний ёсны жамаар ухаанаар давж байна
Н.ЭНХБАЯРАА НААД ҮГЭЭ Л.ОЮУН ЭРДЭНИЙН ЧИХЭН ДЭЭР ОЧООД ХЭЛ ДЭЭ.ҮНЭ ШҮҮ. МАНАНТАХ ХЭРЭГГҮЙ .Маш олон муу үр дагавар гарна.Засаг төр нь данхайна .Хувааж идэх эхлэл тавигдана.Яам дотроо намчирхана. ЭЦЭСТ ЧИ ИХ БИ БАГА ИДСЭН ГЭЭД ХЭРЭЛДЭНЭ . Ард түмэн хохиролд үлдэнэ.
Миний үед МАНАН ёстой янзын гоё байсан, сайхан ид цэцэглэн мандаж ёстой сайхан байсан шүү! Үр шимийг нь мөн ч их хүртсэн дээ! Одоо бол МАНАН хэрэггүй! Бид хангалттай баяжсан юм чинь, одоо бол хэрэггүй, юухэв?
Мэдэх нь зөв шүү Мэджхгүйг далимдууож хэджн хүн л Монгол улсыг хувийн өмч мэт үзэж удам ламжин дээр нь суудаг болсон Хамтарсан Засгмын газар байгуулж яав ч болохгүй Хэрэв нэг нам ялахд нөгөө намтайгаа хамтараад баывал яар гжж ингэж олрн хүний ажил мөншийгмгарздан сонгужль хийх юм
Үхэр монголчууд МАНАН бүлэглэлийнхээ доор дарлуулж байхдаа яг таарсан заяагүй оркууд.
Энхбаярыг дэмжиж бна
Унээн Аргументуудаа сайн гаргаж тавьжээ МАН ы алдаа юунд байна 500 мянган санал гэдэг ахмадуудын дийлэнх хэсэг ба торийн албан хаагчдын зарим хэмэг гишуудийнх нь зарим хэсэг ба бусад гэж ойлгогдож байна яолигархуудын дийлэнх намынхаа эсрэг санал огчээ Ийм нохцолд Ооюунэрдэнэ хэнийг тушихээ бодох естой Гэтэл тэр АН г туштж байна
Ан тай эвсвэл хоер намын хюарилцан уйлчлэлийн хувьд овормоц МАН ы хувьд эмзэг нохцол бурэлдэж байна Нэгэнт эвсвэл еронхий сайдаа зовшиллцож томилно гэсэн уг болно ятийм учраас Аян ыхан яриад эхллээ ш дээ яатавчинд суухгуй Урьд нь яэлбэгдоржийг ес бжолгомон гээд ярианд эхэллээ яодоо ч тийм нохцол байдал байна АН нь дэмжээд гадаад туншукд шпхвал яэлбэгдорж ес болж болохоор байна
Оюунэрдэнийн алдаа юундь аэ гэвэль намын тухай ойлголт тун сул намын гишукд дэмжигчидтэйгээ ажиллаагуй тэдний. Эрч зучийг нийгмийн толоо дайчлах мнханизм байхгуй байна Нэгэнт пхмадууд гол нь дэмжсэн учраас намынхаа дэргэд ахмпдуудын зовлол байгуулаад Яэнхбаярыг намынхаа хундэт даргаар сонгодогиюм уу хаашаа юм. аН аас члгаагуй намынхаа толовшлийг шинээр харах хэрэгтэй болжээ
Энэ нэг хөгшин азарга бас юу яриад эхлэв ?! Хөгшин азарга жороо сурдаггүй,гэж үгтэй юмаа Баттулгатай барьцаад энэ хүн юм ярих нь ээ ! Хөгийн муусайн банхаруудыг хөөгөөд гарга ! Ер нь эд нарыг амруу нь хонины сүүл чихээд араас нь шаантаар гударчих цаг нь болсон бнаа Тэгэхгүй бол Баттулга, Энхбаяр хоёр түүхийн хүрдийг буцааж эргүүлэх гэж ноцолдоод шал дэмий төр үймүүлж, цаг алдуулж мэднэ шүү !!!
Хогшоон чи эруул уу? Байден АНУ -ын Еронхийлогч 80 настай
тайлбар маш унжирсан бараг миний давууны овчтэй хууг сайд болгох хтэй гэдэг шиг утга санаа бгаа юм биш уу
Xutsaa xamtrsan bna uu ugui bna uuu?! Chamd xamaagui!!
Ард түмний \ сонгогчдын \ өгсөн саналд пропорционалаар ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР байгуулах нь жинхэнэ АРД ТҮМЭН \ нэгч иргэн орхигдолгүй \ ТӨРИЙН ЭРХ БАРИХ шударга хийгээд мөнөөх ардчилсан зарчим гээч чинь мөнөөс мөн . Сөрөг хүчин болж байгаа нь энэ гээд төрийн хэрэгт оролцохгүй хэрүүл хийгээд сууж байх нь Намб . Энхбаярын мөрөөдөл буюу явцуу утгаараа Б . Батшугарын эрх мэдлийг аажим аажимаарр газар ахиулах санаа байж мэднэ ...
ЯГ
tgd chmd kvot oghguu morood hol ochij nam bhgui blgoson ats
Өөрийнхөө хийж эхлүүлсэн гайгаа ярьж байнаа.Чиний тарьсан үр
Өөрийнхөө хийж эхлүүлсэн гайгаа ярьж байнаа.Чиний тарьсан үр
Эбэ муулаад данх гээд намаа бэлэглээд квот 4 жил авлаа одоо болно өвөө хүү чинь гишүүн болооо Тулга суга үсчин чинь гишүүн боллоо. одоо албан иушаал өгөхгүй болно юм нд бас хүсэл дарж сур албан тушаал гэхээр хувийн хжвлэлтэй хүн лайтай маа өөрийнхөө бодол бичээд
ЧИНИЙ ҮЕ ДУУССАН МАЛАА??? ЧИ 2008 ОНЫ 7 САРЫН 01-НД ЮУГАА ХИЙЖ ХУДАЛ ЖҮЖИГ ЦАРАЙЛЖ НОМЫН ЭНХАМГАЛАН НОМУН ХААНЫ ДҮРД ТОГЛОСИЙМ БЭЭ??? ХЭРВЭЭ ТЭР ҮЕД ЧИ ЖИНКЭН БУСНИУЛАГЧ ТӨРИЙН ХУТГУУР ЭЛБЭГДОРЖОО ЯГ НОМООР НЬ ЗАРЧМААР НЬ ЯЛЛАСАН БОЛ ӨДИЙД ЧИ ХААН БАЙХ БАЙЛАА???? ОДОО ЧИ ЗАЙЛ ЮУ ХИЙХ ГЭЭД Ч НЭМЭРГҮЙ ЧИНИЙ ҮЕ ДУУССАН ГОДИЛОО
Унэн уг бичжээ. Энхбаяр тэр уед Санжаа Баярын хамт хулчийсан.
Энхбаяр Еронхийлогчийн сонгуульд ЯЛЧИХААД « бодлого» тэмцэл» Элбэгдожтон З/б гэдэгээс болгоомжлон Еронхийлогчоос буусан. Магадгуй Санжаа Баяр ногоо талын бохийг « зассан» нэрмээр болсон биз.
Бослого(уймээн самуун)
Бослого(уймээн самуун)
Энд яэнхбаярыг шуумжлээд байгаа зумуус засагт орчих санаатай. аН ыхан бас зарим нь МАН ы дэмжигчид байна Ард тумний толоолол биш олигархуудын ИХ Хурал болчихсон байгааг харахгуй байна уу Аргагуй л дээ Урьд урьдынхаас илуу монгоний сонгууль болсон Оюунэрдэнэ Доржханд Амарбаясгалан Гантомор нарибурууихуультзутгуулсэн
gutcoo
Тийм шүү. Хууль засагладаг хууль биелүүлдэг улс болмоор байна. Үндсэн хууль бусад хуулийг ард түмэнд сайн тайлбарлаж хуулийн мэдлэгтэй болгомоор байна.
Дөнх Шаамий хоёрт хувийн мөнгө хэрэгтэй учир хамтарч засаг байгуулах хэрэгтэй болоод байна Намбар гуай ! Туулай хамарт танай бөньдийг чинь цахим сайд болгох учир дуугай бай !! Ойрын 8 жил ардчилсан намынхан хоолонд ороогүй их өлөн бас ууртай байгаа учир цохиулчихав да дуугай бай !
Туулай хамарт нь өөрийнх нь хүүхэд биш, дагавар хүүхэд гэж хүмүүс ярихыг сонссон юм байна?
Зөв. Үндсэн хуулинд тангараг өргөчихөөд хууль бус ЗГ байгуулж болохгүй шүү дээ.
Та МАХН -г наймаалцан байж Хүүгээ их хуралд суулгасан байхаа !!!
ХУЦ чи, муу авилгын загалмайлсан эцэг,
албан тушаал гхээр данда хуцдаг муу өвгөн зальжин хүү чинь гарлаа одоо болно тонилж үз
Ард түмэн МАН ыг хүчтэй хяналтын дор засаглалаа үргэлжлүүлэх боломж олгосон. Гэтэл МАн. Хамтарсан нэрээр халхавчилж тэр хяналтыг үгүй хийж бна. Нөгөөдүүл нь хяналт тавьж яг харагдаач.Хамтрах даалгавар ард түмэн өгөөгүй шүү дээ
Кино үзэж тэмдэглэл хөтөлдөг Данхаасаа асуу
МАнАН байгуулж бсан хүн ингэж хэлэхийг бодоход МАНАн дэми юм бна кк
Энхбаяр ыг 3 нүүдлийн газрыг хардаг гэдэг юм билээ Энэ хүн нилээн багцаатай дуугардаг шүү Бодоод байхад нийгмээ цэвэрлэжЭнэ их хулгай луйврыг зогсооё Хулгайчдад Хариуцлага тооцьё л гэж ард түмэн хүсэж байгаа Сөрө хүчингүй болчихоор хэн шахах юмбэНүүрсний 44 их наядыг яах юмбэОрхих юмуу Монголын нэг иргэнд 5 тэрбум оногдох ёстой байсныг хулгайд алдсан гээ биз дэНайзан дундаа орохоор нээрээ л Шинэ залуу Манан үүсэж дахин түүх давтагдах юм бишүү Хулгайсид бол баярлаж л байгаа биз
Шинэ залуу Манан үүслээ Нүүрсий 44 их наядыг хэн нэхэх юмбэ
Dahij MANAN bguulahiin esreg ba.
МАН дангаараа засгаа байгуулаад АН нь хүчтэй хяналтаа тавиад явсан нь дээрээ. Ард түмэн тэгж л сонгосон ш дээ.
Зөв хэллээ.Оюун-Эрдэнэд ард түмний хүслийн эсрэг зогсох эрх байхгүй шүү
Энхбаяр маш үнэн бичжээ. Манан улам өтгөрч МАНАНХҮН болж хэдхэн хоногын өмнө хийсэн Ард түмний сонголт салхинд хийсч шинэ мананхүн төрөх болжээ.Ард түмэнээ молгидож ханаагүй ажээ.
Баяр стандарт бус засгийн газар байгуулж байгаад Оюутолгойн гэрээг гаднаыханд нэн ашигтайгаар байгуулж, МАНАН бүлэглэлийг үүсгэн байгуулсан гашуун туршлагыг мартаж болохгүй. АН аас Элбэгдоржийн хүмүүс засагт орж бужигнуулна шүү дээ.
Цахим сад болох гэсэн АН гай болох гээд бна уу, одоо болно өвөө одоо зайл бүхэл бүтэн МАХН бхгүй болгосон ац зайл одоо тгхүү
Дангаараа гэдэг нь зөв.Ардчилсан намынхан олдсон дээр нь гэдэг шиг яваад орно.Манай ан д ёс суртахуун байхгүй шүү
Намууд монгол төрийн яамд, яамдын сайдуудаар наймаалцдаг болжээ. Монголд яг үнэндээ нам гэж байхгүй, нам нэртэй мафийн жижихэн бүлэглэлүүд л болжээ.
Монгол оронд 1000 сонгууль явуулаад юу ч өөрчлөгдөхгүй, харин монгол орон Америк ардчилалаас эрс татгалзаж, Хятад, Орос, Хойд Солонгос, Вьетнам шиг марксизмын замаар замнахаас өөр хөгжлийн зам байхгүй гэдгийг одоо хүртэл ойлгодоггүй монголчууд яасан тэнэг, ухаангүй ард түмэн вэ?
Хуц чи л дутаж гэнэ, наад дультраа дагавар хүүхдээ сайд болгочих санаатай дальчиганаад бн уу? Хүүхдээ эмчлүүлэхээ бод ойсоон
Дахиад МАНАН байгуулж болохгү шү Дараа нь над шг хоосон хоцорно шү
Маш зөв Монголчууд МАН АН с салах хэрэгтэй Ялангуяа АН гэх хоол хайсан цөавөр чононоос Одоо ХҮН нам гэх золбин цөөвөр бас гарсан уу Би ХҮН намд саналаа өгсөн Гэхдээ ХҮН нам засагт орвол ахиж хэзээ ч энэ намд өгөхгүй ,бусдыг ч бас ухуулж эсрэг бай гэнэ .Жинхэнэ ардчилал бол олонхи цөөнхийн л харилцаа
Тэр Бэрхийн гачигаарын хариулж байгаа царай Бид ийм л хүнийг толгой дээрээ сууогаж баына Хохь нь .АН гэх хогийг Хастарсан гэх засагт орвол бүү дахиж сонго Лодой зөв юм хэлсэн О Цогтгэрэл бас адил Тэр Жаргалан зөв л асуусан
МАХН байгуулахаас өөр гарцгүй боллоо. Номттой нэгдсэн нь дээр.
Enxbayraaa naad ugee Oyunerdenedee il tod xeleee… bitgii shudarga durd togloo!!! Avilgaliin zagslmai