.png)
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр: "УИХ-ын гишүүн Н.Ганибал: Өнгөрсөн нэгдэх өдрийн Ардчилсан намын бүлгийн хурлаар Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамны сайд Ж.Ганбаатарыг огцруулах асуудлыг ярьсан. Тухай үед 4 хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийн асуудлыг хэвийн болгоно хэмээн амласан мэдэгдэл хийсэн ч хэвийн болсонгүй. Шатахууны нийлүүлэлтийн асуудал дээр салбар хариуцсан сайдын буруу мэдээллээс болж иргэд, аж ахуй нэгжүүд маш олон хохирлыг амссан. Яг одоо намаржаанаасаа өвөлжөө рүүгээ шилждэг цаг.
Малчид бензиний хомсдолын улмаас өвөлжөөндөө бууж чадаагүй хүний амь эрсдэх асуудлууд байна. Түлшний хомсдолоос болж уул уурхайн үйл ажиллагаа тасалдах аюул тулгарч байна.
Хэрэв шуурхай, зөв зохион байгуулалтыг хийсэн бол энэ асуудал хүндрэхгүй байх боломжтой байсан гэсэн бол Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Таван толгойн ордыг 100 хувь гэж ойлговол 95,5 % нь Төрийн өмчит Эрдэнэс таван толгой компани байгаа юм. Жижиг Таван толгой гэж яриад байгаа нь 0,4 хувь, Ухаа худаг 4,1 хувийг тус тус бүрдүүлдэг. Бага хувь эзэлдэг хоёр дээр нь хулгай гарах боломж байхгүй. Яагаад гэхээр хувьцаа эзэмшигчид нь тодорхой, хувьцаа нь ил тод байдаг. Хулгай хаана гардаг гэхээр төрийн өмчит компани дээр л гардаг. Бид үүнийг шалгах, нягтлах ёстой. Төрийн өмчит компани руу улс төрчид утас цохиод нөлөөлөх боломжтой, өөрсдийнхөө хамаарал бүхий компанитай гэрээ хийлгэх боломжтой байдаг. Тийм учраас бид энэ асуудлыг нийтээрээ анхаарч харах ёстой.
Таван толгойтой холбоотой мөнгө эрх баригчдын сонгуулийн зардал руу орсон гэхэд эргэлзэхгүй байна.
Монгол хүн бүрд Эрдэнэс таван толгойн 1072 хувьцаа нэр дээр нь байгаа хэдий ч бидний дансанд мөнгө орсон уу, 40 их наяд төгрөг хаашаа явсан бэ гэдгийг бид шалгах ёстой. Сонсголд дуудагдсан хүмүүс нь дандаа эрх баригч намын сайд, дарга нар байна.
Нүүрсний сонсголд Ганхуягийг оролцуулах ёстой. Тэр хүн Монгол Улсын төсвөөс их мөнгөн дүнтэй цаасан дээр гарын үсгийг ганцаараа зурсан. Ганцаараа идэж уугаагүй нь тодорхой. Тэр хүн хэнд ямар гэрээ өгсөн, хэнээс ямар шахалт үзүүлсэн, тэр бүхнийг бид сонсох ёстой. Хэн нь хулгай хийчхээд, хэн нь намайг хориод гаргахгүй байна. Хэн нь тамгатайгаа, засагтайгаа үлддэг юм бэ гээд хоригдчхоод орилоод байна. Сөрөг хүчин гудамжинд байна, эрх мэдэл ч алга. Тийм учраас энэ асуудал эрх баригчидтай хамааралтай юм." гэв.
О.Чулуу
Сэтгэгдэл22
Их худал ярьдаг хүн байж билээ. Одоо харин баримжаатай ярьж байна. Тэр орд МАНАН-г тэжээсэн. АН-г орхиод чи хагас шудрага харагдаад байна.
зайлаа хулгай хийх аргаа мэддэг гарууд даа
Энэ хүний хэлж байгаа нь яг л миний бодож байсантай таарч байна.
Нүүрсний хулгайн мөнгө МАН-ын дарга нарын эдлэн газар хаус болон хувирсан.Гадаадад бас Монголд Тэрэлжид маш олон эдлэн газар МАН-ын дарга нарынх. Хүрэлсүхийн Бугат ресорт эдлэн газар байна.Эднийг шалгаад мөрдөөд яваач ээ.АН-ынхаан..
Хулгайлах нөхцлийг бүрдүүлсэн АН, АРД ТҮМЭН БУРУУТАЙ. Одоо тэгээд хулгайд алдсан өмчөө харгислал хийж авахаас өөр замгүй бол би хамгийн түрүүнд Элбэгдоржийн гэр бүл үр хүүхдээр нь барьцаалж байгаад эцсийн үр дүнгээ үзнэ.
Хүрэлсүхийн Бугат ресорт эдлэн газар ХААНААС ЯМАР МӨНГӨӨР ТИЙМ ТАНСАГ ОРД ХАРШ, ГАЗАР ӨМЧИД НЬ ОЧСОНЫГ АН ШАЛГА, ИЛРҮҮЛ. ХАДГАЛАМЖИД НЬ БУЙ 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААНААС БИЙ БОЛСОНЫГ ШАЛГА ИЛЧИЛ
Гэнэт шуурхай байх чинь...
ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН ИЛЖИГ ЭНЭ АМЬТАН
НӨГӨӨ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИЙН СУГАНЫ ҮС ӨНӨРБАЯР ГЭГЧ ТАР НЬ ТАНИГДСАН ИЙМ МУУХАЙ АМЬТАН МАНАЙ АН-ЫГ БАЛЛААД БАЙХ ЮМ. ЗОРИУД БАЙХШҮҮ
ӨНӨРБАЯР ГЭГЧ ҮНЭН ӨЛӨН ӨМХИЙ ШАЛМИГАР
МАН-ын дарга нарын нүүрсний хулгайн мөнгөөр боссон эдлэн газруудыг шалгах гэхээр МАН-д хошногоо худалдсан Эрдэнэ мэтийн хулгайчууд хориг саад тавьдаг юм.
Элбэгдоржийн эмгэн Өнөрбаяр та ингэж шударга дүр эсгэхгүй ээ. Ээбийгийн даалгавраар Энхбаярыг бараг цааш харуулах шахсан шүү. Бүх зүйлийг энэ шаамий нөхөр зохион байгуулсан.
Элбэгдорж дуудагдаж байгаа ижил хүйстэн Өнөрбаяр гэгч эзнээ хамгаалж байна хө.
Баталгааг гаргаад харуулчих л даа. Үгүй бол худлаа битгий бүлтэр.
МАН-ын бас нэг асар том хулгай луйвар бол 33 жилийн турш оросын мафитай хуйвалдан зэс молибден сэмхэн нууцаар хил давуулж зарж идсээр байгаа явдал. Энэ хэрэг удахгүй сөхөгдөнө.
МАН Монгол улсыг Хятадад нууцаар зараад идчихсэн байж мэдэх баримт нотолгоонууд гарч ирээд байна Өмхий малнууд аа
МАН Монгол улсыг Хятадад нууцаар зараад идчихсэн байж мэдэх баримт нотолгоонууд гарч ирээд байна Өмхий малнууд аа
энэ хүн хогийг зайлуулаачээ Арчилсан намаа
энэ хүн хогийг зайлуулаачээ Арчилсан намаа
энэ хүн хогийг зайлуулаачээ Арчилсан намаа
энэ хүн хогийг зайлуулаачээ Арчилсан намаа
энэ хүн хогийг зайлуулаачээ Арчилсан намаа