sonin.mn

12-р сарын 13-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпины гэргий Пэн Лиюань, Вьетнам улсын дарга Во Ван Тхуонгийн гэргий Фан Тхи Тхан Там нар Ханойн үндэсний их сургуульд зочилжээ.

Пэн Лиюаньд сургуулийн түүх, үйл ажиллагаа, олон улсын солилцооны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Үүний дараа Пэн Лиюань, хоёр тал боловсролын салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, Вьетнамын улам олон залуусыг Хятадад суралцаарай гэж уриад, харилцан ойлголцол, найрамдлаа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлжээ.

Пэн Лиюань, Фан Тхи Тхан Там нар тус сургуулийн соёлын төвөөр зочилж, хятад хэл сурч буй вьетнам оюутнуудын төлөөлөлтэй найрсаг яриа өрнүүлсэн байна.


Г.Бямба