
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн лхагва гаригт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч дахин хойшиллоо. Тэрээр шүүх хурлын үеэр батлан даалтад гарч, Нүүрсний сонсголд бэлтгэх хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой баримт, материал шинжлэх сонсгол ирэх даваа гаригаас эхэлнэ. Б.Ганхуяг уг сонсголд гэрчээр дуудагдаад байгаа юм. Тиймээс нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ Өмнөх шүүх хурлуудын үеэр онцолж байснаас гадна холбогдох байгууллагуудад долоон удаа хүргүүлжээ.
Гэвч түүнийг албан ёсоор оролцуулах шийдвэрийг одоог хүртэл гаргаагүй байна. Нүүрсний хэрэг гэгдэх энэ дуулианы гол зангилааг гаргах субьект нь Б.Ганхуяг гэдэг нь тодорхой байгаа юм. Гэтэл түүний үгийг олон нийтэд хүргэхгүй байх, сонсголд гэрчээр оролцуулахгүй байх сонирхол тодорхой бүлэгт байгааг учир мэдэх хүмүүс онцолсоор байгаа юм. Олон нийтийн зүгээс түүнийг сонсголд оролцох ёстой гол хүн гэдгийг хүлээн зөвшөөрч буй.
Тэгвэл Б.Ганхуяг найм дахь удаагаа Хуульзүй, дотоод хэргийн сайд, нүүрсний сонсголын Ажлын хэсгийн дарга Б.Энхбаярт ханджээ. Түүний захидалд "...Сонсголд оролцуулах зохион байгуулалтыг Шүүхээс хийх, шийдвэрлэх боломжгүй гэж Шүүхийн зүгээс албан ёсоор хоёр удаа мэдэгдсэн.
Иймд гэрчийн сонсголд оролцуулах саналыг хариуцаж зохион байгуулах үүрэг нь ШШГЕГ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдан хорих 461 дүгээр ангид шууд хамаарч байх тул "Сонсгол"-д ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж өгнө үү. Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналт, хуягласан хамгаалалт дор "Сонсгол"-д оролцох өдрүүдэд гэрчээр байлцуулах арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.
Сэтгэгдэл10
Ганхуягийг оролцуулах эмэхийг прокурор яхурэлсух Шуухийн шийдвэрийнхэн м Днээ ШШГГ ын дарга Хурэлсухийн дуу гэсэн биз дээ
Гёрман Гёрингийг Нюнбёргийн шүүх хуралд оролцуулах гэтэл урд өдөр нь хор уулгачихсан юм тэрэнтэй адил юм болох нь шив дэ ! Энэ Ганхуяг удахгүй үхэх байх өө !
Ганхуягийг гэрчээр оролцуулах сургаар Хүрэлсүхийн баас нь хатаад дуу нь гарахаа больсон гэсэн.
Ганхуягийн биенээс хүнцэл илэрсэн гээд ТВ-р гараад байсан удахгүй үхээд өгнө биз. Тэгэхээр нөгөө нүүрсний хулгайчууд нь баярлаад л сонсгол нэртэй жүжиг нь дуусах биз!
Ганхуягийг заавал оролцуулах шаардлагатай. Тэгэхгүй бол сонсгол гэж оромдсон вм хийгээд ч яадаг юм
Цахимаар оролцуулвал боломжтой л санаглах юм. Нөгөө нүүрсний том хулгайчууд нь өөрсдийн томилсон прокурор, шүүгчдээрээ хаалт хийгээд байгаа юм байх даа
Энэ тун ноцтой шүү, анxаарал xандуулцгаая, голь амь насанд нь юм xийчихвийдээ !!!
Б.Баттөмөр: Зүгээр хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү, жинхэнэ хулгайч нараа зарла
нi
Sonsgold beltgeheer Bataan daaltad garah huselt it l ogoorsom um bish uu?