
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүсэв.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн болсон нь хувь хүний мэдлэг чадвар, хичээл зүтгэлээс гадна улс орны нэр хүнд олон улсын тавцанд өсөж, байр суурь бэхэжсэн, олон улсын байгууллагууд Монгол Улсад итгэж байгаагийн илрэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Мөн олон улсын эрх зүй, олон улсын эрүүгийн эрх зүйн үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн хувь нэмрээ оруулах өндөр хариуцлага ногдож байгааг онцолж, Монгол Улсын шүүхийн салбарт алтан үсгээр бичигдэх үйл явдал болсныг тодотгов.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид монгол хүний нэрийг дэвшүүлэх санаачилга гаргаж, бэлтгэл хангах Ажлын хэсгийг Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулан байгуулж ажиллуулсанд шүүгч Д.Эрдэнэбалсүрэн талархал илэрхийллээ.
Цаашид эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйтэй, шударга ажиллана гэдгээ хэлэв.
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь АНУ-ын Нью-Йорк хотноо 12 дугаар сарын 04-14-ний өдрүүдэд болсон Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд нэр дэвшин, 114 улсаас 81 санал авсан юм.
Энэ удаагийн сонгуульд 13 улс өрсөлдсөнөөс эхний санал хураалтаар ялсан байна.
Д.Эрдэнэбалсүрэн нь Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх чиглэлээр 30 гаруй жил ажилласан юм.
18 шүүгчтэй Олон улсын эрүүгийн шүүх нь төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэдэг, байнгын ажиллагаатай байгууллага.
123 улс баталсан ОУЭШ-ийн Ромын дүрэмд Монгол Улс 2002 онд нэгдэн орсон түүхтэй.
Сэтгэгдэл21
evlegdorjii bogs doloogch golog
ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН АНГИЙНХ ГЭЛ ҮҮ, ЭНЭ ЭТГЭЭД
Хүүк мундаг шүү. Путиныг урьсан, ирэхээр нь баривчлаад энэ шүүгчдээ өгөх гэж байгаа юм байна
Баттөмөр Раднаасэд Анандбазар нар нүүрсний жинхэнэ хулгайч нар болох Хүрэлсүх Занданшатар нарыг чинь илчилнэ шүү гэж сүрдүүлээд өөрсдийгөө сонгсголоос мулталсан байна.
ХУУЛИЙН ХУЛГАЙЧ ГЭСЭН НЭР ТОМЬЁО БАЙХ ЮМ. ЭНЭ МЭТЭД ХАМААТАЙ ЮУ?
Эрдэнэбалсүрэн одоо монголын дотоод дайснуудыг бөөнд эь цэвэрлэх сайхан боломжийг ашиглаж Гаагын ОУ ын шүүхэээр шийтгэж тэднийг бүрмөсөн яллах ёстой.
Гайхалтай.Улам чанаржууж шат ахиулах гэж үнэн оролдож б.Бодитой, поп биш, хазах юмтай, биeтэй болж ирж бн манай гадаад бодлого.
200-аад гишүүнтэй НҮБ- ын даян дэлхийн эмэгтэйчүүдийн их чуулган, Цөлжилтын эсрэг хурал, Нүүдэлчдын о.у-ын арга хэмжээг Монголдоо чуулахаар авчирч чадлаа.
Өмнөх Ёөк нь НҮБ-ын хуралдаа ч очдоггүй, оростой бат нот найз гэдэг ч Дээд түвшины,Төрийн Тэргүүний ч, Албан ёсны ч, Ажил төрлийн ч Айлчлалт хийж, албан ёсоор уригдаж байсангүй, "on the sidelines" маягаар л оростой уулзаж бв.
Комэнт устгахаа боль
Өмнө нь НҮБ дээр саналаа ч өгч чаддаггүй, хурлас шууд зугтан гардаг бсн нь үнэн ш дээ.
Өмнө нь НҮБ дээр саналаа ч өгч чаддаггүй, хурлас шууд зугтан гардаг бсн нь үнэн ш дээ.
Өмнө нь НҮБ дээр саналаа ч өгч чаддаггүй, хурлас шууд зугтан гардаг бсн нь үнэн ш дээ.
НҮБ - н АЗ-н байнгын бус 15 гишүүний 1-ээр сонгогдож "Veto" тавих онцгой, хэнтэй ч хуваалцхгүй эрх эдлэх боломжооо манайх саявтархан цоорхой оймс мэт зарчихсан удаатай шүү.
НҮБ - н АЗ-н байнгын бус 15 гишүүний 1-ээр сонгогдож "Veto" тавих онцгой, хэнтэй ч хуваалцхгүй эрх эдлэх боломжооо манайх саявтархан цоорхой оймс мэт зарчихсан удаатай шүү.
Bas l koment ustgav.
Сүүлийн үэийн алхамыг нь сэм ажихад ардаа мөнгө суулгаагүй, мөнгө зоогоогүй арга хэмжээг авахгүй хэмжээны түвшинд хүрсэн о.у-ын хэмжээны тоглогч болж шат ахиж бх шиг б. Амжилт.
Сүүлийн үэийн алхамыг нь сэм ажихад ардаа мөнгө суулгаагүй, мөнгө зоогоогүй арга хэмжээг авахгүй хэмжээны түвшинд хүрсэн о.у-ын хэмжээны тоглогч болж шат ахиж бх шиг б. Амжилт.
Баяр хүргэе
Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй. Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий: https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us
Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй. Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий: https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us