
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьсан. Энэ үеэр ямар асуудлыг ярилцсан бэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар нэг цаг орчим ярилцаж санал солилцсон. Монгол Улс ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт. Нэгэн зууны түүхэн найрсаг харилцаатай ОХУ-тай манай улс өргөн хүрээний хамтын ажиллагааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлж байна. Хэлэлцэн ярилцах, санал солилцох, шийдвэрлэх асуудлууд байнга гарч байдаг.
Энэ удаад Засгийн газрын тэргүүн нар хоёр орны эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан.
ОХУ-аас Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш шатахуун болон эрчим хүчийг манай улсад нийлүүлсээр ирсэн. Сүүлийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүндрэл гарсан. Тухайлбал, ОХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системийн зарим цахилгаан станц дээр доголдол гарсны улмаас засвар үйлчилгээ хийж, нөөц эх үүсвэрүүдийг ажилд оруулж байгаатай холбогдуулан манайд нийлүүлэх эрчим хүчний хэмжээг багасгах, түлш шатахууны тухайд тээвэрлэлтэд ачаалал үүссэн зэрэг асуудал гарсан. Эдгээр асуудлыг шуурхай ярилцаж шийдвэрлэх шаардлагатай байсан.
ОХУ-ын зарим нутагт, ялангуяа Сибирийн бүс нутагт хүйтний эрч огцом чангарч, эрчим хүч, дулааны хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний доголдол үүсээд байна. ОХУ-ын дотоодод ийм амаргүй нөхцөл үүсээд байгаа хэдий ч ОХУ манай улстай байгуулсан гэрээний дагуу түлш шатахуун, эрчим хүчээ нийлүүлсээр ирсэн. Үүнд бид талархаж байна.
ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр талын хамтын ажиллагааны чухал салбар болох түлш шатахуун, эрчим хүчний хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг аль болох нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн.
-Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс өнгөрсөн аравдугаар сард ээлжит хуралдаанаа хийсэн. Ямар үр дүн гарав?
-Жил тутам хоёр улсад ээлжлэн хуралддаг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хоёр орны худалдаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг чухал механизм.
Тус комиссын ээлжит 25 дугаар хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах, манай улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг оросын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүү, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн, бодит үр дүнтэй хуралдаан болсон.
Монгол, Оросын хамтарсан “УБТЗ”-ын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор техникийн шинэчлэл хийх, дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ бусад төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон. Монгол Улсын өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн Улаанбаатар гуравдугаар цахилгаан станцын шинэтгэлийн асуудлыг мөн хэлэлцсэн.
Монгол Улсаас ОХУ-д суралцах оюутны тоо, тэтгэлгийн хэмжээ болон соёл урлаг, спортын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцсон.
Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанд оросын талаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж ажилласны дотор ОХУ-ын хил залгаа субъектуудын удирдлага ОХУ-ын БН Буриад, БН Алтай Улс, Өвөрбайгалийн хязгаар болон Эрхүү мужийн Амбан захирагч нар ирж оролцсоныг онцлон дурдаж байна.
ОХУ-ын Засгийн газар тус комиссын Оросын хэсгийн даргаар Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг өнгөрсөн арваннэгдүгээр сард томилсон бөгөөд тэрбээр саяхан Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон.
Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байна вэ?
-Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр талын нийт бараа эргэлтийн бараг 70 хувь, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцааны тэн хагасаас илүү нь энэхүү бүс нутгийн харилцаанд ногдож байдаг. Тиймээс талууд бүс нутаг, хил орчмын харилцаанд онцгой анхаарал хандуулж, хөгжүүлэх бүхий л нөөц, бололцоог эрэлхийлэн ажилладаг.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс нь хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал үүрэгтэй механизм бөгөөд ээлжит 15 дугаар хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улаан-Үд хотноо амжилттай зохион байгуулсан. Түүнээс гадна Монгол, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр талууд байгуулж, хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын аймгууд болон ОХУ-ын субъектүүд хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Тухайлбал, Хөвсгөл, Дорноговь аймаг Эрхүү мужтай, Өвөрхангай аймаг Эрхүү муж, Красноярскийн хязгаартай, Завхан аймаг Тува Улстай хамтран ажиллах тухай Санамж бичгүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Түүнчлэн ОХУ-ын Тува Улс, Өвөрбайгалын хязгаар, Алтайн хязгаар зэрэг субъектүүд манай улсын хил залгаа болон бусад аймагтай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах сонирхлоо илэрхийлснийг ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байна.
2023 оны байдлаар гуравдугаар сард ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев, долдугаар сард Бүгд Найрамдах Тува Улсын Тэргүүн В.Т.Ховалыг нар манай улсад тус тус айлчилж бүс нутгийн хэмжээнд худалдаа, эдийн засгийн харилцааг тэлж, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцсэн. Энэ хүрээнд ОХУ-ын хил орчмын субъектүүдийг оролцуулан хил дамнасан эдийн засгийн бүс байгуулах боломжтой юм. Эхний ээлжинд Монгол-Оросын “Алтанбулаг-Хиагт” эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж, цаашдаа “Цагааннуур-Ташанта”, “Боршоо-Хандгайт”, “Эрээнцав-Соловьёвск”эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийг байгуулах боломжтой гэж үзэж байгаа.
Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаанд ОХУ-ын Буриад Улс, Алтай Улс, Эрхүү муж, Өвөрбайгалийн хязгаарын Тэргүүн болон Амбан захирагч нар оролцсон нь хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд оросын талаас өндөр ач холбогдол өгдгийн илэрхийлэл юм.
Сэтгэгдэл34
Сайд Б.Батцэцэг гэдэг энэ нэг шаазан хүүхэлдэй шиг эмэгтэй Монгол улсын Гадаад харилцааны сайдад арай жолдоод байгаа юм
Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй. Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий: https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us
монгол оросгүй бол хэн ч биш гэдэг ньойлгомжтой тэгэхээр араа жаахан бодолтой баймаар юм!
Ene ork avgain ereen miaraan teneg buduuleg, har zahiin panz avgai shig huvtsas ni unendee ichij uhmeer, jigshmeer. Diplomat...
Ene ork avgain ereen miaraan teneg buduuleg, har zahiin panz avgai shig huvtsas ni unendee ichij uhmeer, jigshmeer. Diplomat...
Yadaj undesnii unet gaihamshig, bainga nuur tahalj avardag mongol deelee ch geriin halaat shig urt unjruulaad gutaagaad bh um. Uvurtuu 2 shirheg honinii suul. ar nuruu huzuun deeree tsagaan sariin buten honinii uuts tegnechihsen um shig l ...
Yadaj undesnii unet gaihamshig, bainga nuur tahalj avardag mongol deelee ch geriin halaat shig urt unjruulaad gutaagaad bh um. Uvurtuu 2 shirheg honinii suul. ar nuruu huzuun deeree tsagaan sariin buten honinii uuts tegnechihsen um shig l ...
Шатахууныг Оросууд зүгээр өгч байгаа.МАН-ын нүүрсний хулгайчууд нүүрс хулгайлж зөөдөг машиндаа нөөцөлж улмаар сонгуульдаа хэрэглэх гэж бөөнөөр нь авч зориуд зохиомол хомсдол үүсгээд байгаа..Орос гэж МАН-ынхан зориуд худлаа бухаад байгаа..
1 литр А92 Казахстанд 1000 төгрөгний үнэтэй байна.
Хямд үнэтэй бензин оруулж өөр компаниуд оруулж ирэх гэхээр Хүрэлсүх Данх нар маш их уурладаг гэсэн.
Олон жил МАН-ын том толгой бүдүүн данжаадууд онгоцний тийзийг зориуд өндөр үнэтэи байлгаж Монголын ард түмнийг шулан мөлжиж хохироосоор ирсэн.
Казахстанд 1 литр газ 200 төгрөг .1 литр А92 1000 төгрөг байна.Казахстанаас яагаад түлш авч болхгүй гэж.МАН-ын авлигачид аа..
Чоно борооноор гэгчээр жил бүрийн дүн өвлөөр МАН зориуд зохиомол хомсдол үүсгэж янаглан хоролдогийг мартчихсан уу Өмхий малууд аа..
Дараа жилийн өдийд бас МАН бас орос бэнзин өгөхгүй байна гэж хуцаад сууж байхыг та нар харнаа өмхий малууд аа..
мөнгөө харамлахгүй :500 мянган төгрөгөөр москва орж метро үз
мөнгөө харамлахгүй :500 мянган төгрөгөөр москва орж метро үз
москвагийн метро үзүүлэх жуулчны бааз байхгүй бол 500 мянган төгрөгөөр москва орж мянган рулиар хоногт өгчиөөд жаран мөнгөөр тахианы гуя авч идээд буцаад надтай ирээрэй би замчлана
гадаад худалдааны яамны хожгор толгойтой хүүхэн юу ч хийхгүй байна
Тийм шүү. Одоохонд шатахууныг өгч байгаад нь талархая. Удахгүй бидэнд мэдрүүлнээ оросууд
Монгол оросгүй бол хэн ч биш гэдэг нь ойлгомтой тэгэхээр араа жаахан бодолтой баймаар юм!
Аргалж байгаад хэдүүлээ нефтийн үйлдвэр, цахилгаан станцуудтай болоод авбал ингэж царай алдаж, гуйлгачин болохгүй юмсан. Хүний хараанд явсаар байгаад эх орноосоо урвагч, аялдаг дагагч бүхэл бүтэн үе бий болжээ
Хүрэлсүх Сүнээгийнхээ умдагийг долоохоо болиод энэ авгайн умдагийг долоодог болсон гэж байгаа.
f
Монгол улсын гадаад бодлого ер нь амжилттай бгаа гэж ойлгодог. Монголын геополитикийн ач холбогдол өсч бх шиг бна. Сүүлийн үед гадаад улсын дээд хэмжээний айлчлал олон болсон нь үүний нотолгоо байх
Дээдэх бөгс долоогч пяздад.Гадаад бодлого сайн болсноор хулгайч нар гадаад руу зугатаж барааны үнэ өсөж түлшгүй тоггүй болно гэж ойлгаж болна ваа?
Орос Орон үүнээс ч хүнд үед Монголд Туслаж ирсэн 1д. 1921 он , антантын улсууд (22-орон-тухайн үеийн европын холбоо+америк+япон-Алс Дорнодоор)бүлэглэн дайрч байх үед ,
1942-онд дэлхийн 2-р дайн(Эх Орны дайны маш хүнд үед)-Монголд МУИС-г байгуулж өгсөн гэх мэт...Оросын Ач Тус Оломгүй Далай... , өгөр хөсрий өмхий америкийн траншейны хогнууд хуцаж л байг-эд үхэж сөнөх гь ойлгомжтой
Дэмжиж байна. Ухаалаг боловсролтой чадварлаг эмэгтэй. Зөв хүнээ олж тавсан юм. ӨӨр махан толгойтууд бол энэ хэмжээнд ажиллаж чадах байсан уу.
Батцэцэгт амжилт хүсье.
монголын гадаад бодлого украйны бопдоготой нийцдэг ёвропт байдаггүй оршдоггүй мөртөө ёвроп хүн биш мөртөө ёвропийн холбоонд орох гэж байгаа юм шиг америкийг дагадаг
монголын гадаад бодлого украйны бопдоготой нийцдэг ёвропт байдаггүй оршдоггүй мөртөө ёвроп хүн биш мөртөө ёвропийн холбоонд орох гэж байгаа юм шиг америкийг дагадаг
Энэ улс төрчдөөс үнэндээ залхаж байна аа, 2024 онд зайлна байгаа. Та нар далжигнаж байж л ийм байдалд хүрсэн ш дээ, Ойлгохгүй байна уу, Хятад нусны алчуурын зурган дээр байдаг шиг эмэгтэй минь.
Урд- хойт хоёр хөрш улс монголд чин сэтгэлээсээ туслана гэж огт байхгүй хэзээч тийм байгаагүй худлаа хууртах хэрэггүй
Батцэцэг их зөв ярьжээ өөр бид яажч чадахгүй өөр хоорондоо хэмлэлдэж авилга хулгай хийхээс өөр юу ч чадахгүй муухай монгод хүмүүс шүү дээ бид