Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.08.12) Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг тус тус өргөн мэдүүллээ.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх нийтлэг зорилтуудыг тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хууль тогтоомжийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон тухай мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл2
МАН-ын хорлон сүйтгэгч террорист манж хятад цусны дарга нарыг ард түмэн хөөж хөөн зайлуулах естой. МАН-ын хорлон сүйтгэгч Хэнтийн мангар хар хулгайч Бат-Эрдэнээр толгойлуулсан манж хятад угшилтай гадаадын нууц тагнуулууд оросуудаас авлигал авч Хэрлэн Ононы усыг олон жилийн турш говийн хүн малаас харамлаж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж ирлээ. Орусуудын өгсөн авлигалаас хүртсэн Хэнтийн гахай толгойт хошного алабн тушаалын наймаа Данх авлигач хулгайч Бат-Эрдэнийгээ олимпын сайдаар тавьж бас дахин хорлон сүйтгэх ажиллагаа явууллаа.. Гахай Данх, Домбон толгойт сармагчин Хүрэлсүх нарыг хүчээр хөөж зайлуулахгүй бол Монгол улс нар үзэхээ болилоо.Энэ хоер хулгайчийг яаралтай албан тушаалаас нь огцруулж хөөж зайлуулах аяныг нийт Монгол улс даяараа эхлүүлэх цаг нь болжээ..МАН-ын манж хятад угшлын цагаач амбангуудын хорлон сүйтгэх ажиллагаа терроризмийг зүгээр хараад сууцгаах уу.
Sain bn. Hugatsaa aldmaargui asuudal shuu.