Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Б-г татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Б нь Замын-Үүд дэх гаалийн газрын Автозам шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ нийт 46 нэр төрлийн 85 төрлийн хэлбэр дүрстэй 265 сая төгрөгийн эд хөрөнгийг нууж 60 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Б-г татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг зориуд буюу санаатайгаар нуусан гэм буруутай гэж шүүх үзсэн.
Иргэн хуулиар оногдуулсан албан татвар төлөх нь иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүрэг
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар иргэн хуулиар оногдуулсан албан татвар төлөх нь Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүргийн нэг болгон хуульчилсан байдаг. Татвар ногдох их хэмжээний эд хөрөнгийг биедээ болон тээшиндээ нуух замаар гаальд мэдүүлэхгүйгээр татвараас зайлсхийсэн Б-гийн идэвхтэй үйлдлээр тухайн хэрэг үйлдэгдсэн болно.
Б нь гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ нийт 46 нэр төрлийн эд зүйлийг Монгол Улсад оруулж ирсэн боловч 266 орчим төгрөгт ногдох гаалийн 60 сая төгрөгийн татварыг Замын-Үүд дэх Гаалийн газарт мэдүүлээгүй буюу Монгол Улсын үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй үйлдэл гэж үзсэн байна.
Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 266 орчим сая төгрөгт ногдох гаалийн 60 сая төгрөгийн татварыг улсад төлсөн боловч гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээс түүнд татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ төгрөгөөр буюу нэг сая төгрөгийн торгох ял оногдуулж шийтгэсэн байна.
Дээрх хэрэгт холбогдуулан хуульд хэрхэн тусгасан байдаг талаар хуульч, эрх зүйч М.Дөлгөөнөөс тодруулахад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэг бөгөөд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл хамаардаг.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон торгох ялыг оногдуулах үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэв.
Б.АЛТАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл8
hulgai hiij hurungujsun humuusee yaah ve ? .UIH,ZG t ihenh ni suuj baina shuu dee !!
Хэрэг хийсэн нөхөр ямар гоё зураг тавиулаа вэ! Лайк!
Yun Facebook iin zurag garaad irevee. Ene huuhen hereg hiisen yumuu.
Yun Facebook iin zurag garaad irevee. Ene huuhen hereg hiisen yumuu.
хэрэг хийсэн ч гэждээ гаалийнхны шантаажны мөнгийг нь төлөхгүй гэж гүрийгээд араанд нь зуугдсан ядарсан амьтан л бна,сү туучий со-гоос емартдаа чингэлгээр нь татвар төлөхгүй оруулдаг гэцгээхийн бналээ
Хамгийн сайн Секс Болзоо сайт тавтай морилно уу -- Top25.fun
Зөв. Саарал ордоныхон дотор зөндөө шүү дээ. Эхлээд...
тэднийг