
Ер нь сүүлийн үед ийм гөжүүн бодол толгойд эргэлдэх боллоо. Өнөөдрийн хүүхдийн өвлийн амралтын гэнэтийн шийдвэр дээрх бодлыг минь сэдрээж орхив. Яахаараа хотын утаа, түгжрэл, хүн амын шигүү амьдралаас болж дэгдсэн ханиад томуу зэрэг суурин иргэншлийн олихоогүй олон шалтгаанаас хөдөөгийн хүүхдүүд цахим хичээлд шилжих ёстой гэж. Энэ хөдөөд түгжрэл байдаггүй юм. Эрүүл агаарт хацар хайруулсан өлчир хүүхдүүд өвөлждөг юм аа. Сургууль гэр хоёр нь хол биш. Унаа тэрэг хүлээж та нар шиг тарчилдаггүй. Цэнгэг агаартаа дэгдэж алхаад багш нь ч бяцхан хүүхдүүд нь ч боловсрон сураад болоод ирсэн зуун жилийн түүх байна.
Тамын амьтад тамдаа гэдэг шиг танай хотын зовлон хотод оо байвал яасан юм. Энэ өвлийн утаа тортог, түгжрэл гацаа, унаа машины зовлон тоочсон амралтаа хот хөдөө гэж ангилж бүсчлээд шийдэж орхих хэцүү хэрэг үү?
Өвөлдөө хичээлийн ихэнхээ сургуульдаа суралцаад хавар төл малдаа тус нэмэр болж аав ээждээ дэм болох ажил хөдөөгийн хүүхдүүдэд бас байдаг юм аа. Адаглаад өвөлжин суманд хүүхдээ сахисан ээж нар хүүхдүүдээ дагуулаад аав дээрээ очиж төл малаа тосож авбал айл гэрт хэчнээн тустай.
Нийслэл бол улс биш!!! Нийслэлийн зовлонгоор нийт Монгол хүүхдүүдийн боловсрол, амралтыг өөрчилмөөргүй байна.
Хаврын эхээр аав ээждээ туслах, төл малаа тосох түмэн ажилд хүүхдийн нэмэр бол гээд бүтэн сар амраачихъя гэвэл хөдөөд илүү ойр дэм шүү! Дүн өвлөөр гацаж тээглээд байгаа хотынхонд нь амралтыг нь ахиу хоногоор өгөөд. Хавар мал аж ахуйн ажлын цагаар хөдөөгийн сурагчдад зөрүүлээд хэд хоног амраахад яагаад болохгүй гэж. Хаврын сүүлээр улиралд зөрүүг тэнцүүлж жигд хичээллүүлээд анги төгсөх, улсын шалгалтаа өгөх зэрэгт нээх асуудал учрахгүй байх аа. Хотод өвөл бөөгнөрлийн зовлон гэж байдаг бол хөдөөд хавар цагт хүн хүчний хомсдол хаврын мал төллөх цагаар нүүрэлдэг юм аа.
Хотод өвлийн ээлжийн амралт 1 сар. Хөдөөд 7 хоног. Хөдөө хаврын амралт 1 сар. Хотод 7 хоног гээд шийдчихвэл боловсролын бодлого зөрж хангинах гээд байна уу? Эрхэм сайд аа. Эрх мэдэлтэй дарга нар аа. Энэ талаар эрэгцүүлж нэг бодоорой. Ер нь хотын зовлонгоос шалтгаалсан орон даяар гэсэн энэ мэт хавтгайруулсан цөөнгүй шийдвэр хөдөөнийхөнд түмэн яршиг тарьж байгаагийн ганцхан жишээ энэ.
Улаанбаатрын хэмжээнд сэтгэж, хотын иргэдийн сошиал шүүмжлэлд тэмээ шиг дөрлүүлчихээд улс удирдана гэвэл бүтэхгүй. Дөрвөн уулын хөндий, Туулын шугуйгаас гадна хөдөө орон нутаг гэж байдаг юм. Дарга нар аа!!! Тэнд Монголчуудын тэн хагас нь амьдардаг. Тэгэхдээ та нар шиг тээглэж түгжирч, хөл дээрээ гишгэлцэж. Өвлийн бэрхшээлээ зун нь мартаж. Мөсөнд хальтирч, усанд урсчих цаг цагийн зовлонд жил бүх цухалдан. Хөндий дүүрэн хэрүүлтэй амьдардаггүй юм. Тийм болохоор суурин иргэдийн зовлонгоор нүүдэлчин Монголчуудаа битгий хазаарлаа!!! Орчин орчинд нь тохируулсан шийдвэр олж гаргаач ээ. Дахин хэлье! Улаанбаатар улс биш!
О.Түвшиндэмбэрэл
Сэтгэгдэл19
бүгд л мудакууд шүү дээ. энэ хэдэн залуучууддаа дөрлүүлээд, шантажлуулаал яваа арчаагүй хүмүүс төрд байнаа
Энэ шийдвэр гаргагч нарт тийм ухаан даанч алга!!!
Shiideh oldono. Amidral iluu saihan soninholtoi bolno. Humuus iluu Az jargaltaigaar durtai zuilee hiij hodolmorlono.
Дархан хотод ялгаагүй унаа хүлээж байна. Даарч байна Зам гулгаатай байна Гадаа хүйтэн байна шүү дээ
hereldeedel suugaad baihuu..?? uliral soligdono shuudee
Улс даяар хүйтний эрч чангарч,ханиад томуу их байгаа юм биш үү,хүүхдээ бодсон шийдвэр шүү дээ.Лав томуугийн мэдээгээр Дархан УБ аас их бна лээ
Улс даяар хүйтний эрч чангарч,ханиад томуу их байгаа юм биш үү,хүүхдээ бодсон шийдвэр шүү дээ.Лав томуугийн мэдээгээр Дархан УБ аас их бна лээ
Улс даяар хүйтний эрч чангарч,ханиад томуу их байгаа юм биш үү,хүүхдээ бодсон шийдвэр шүү дээ.Лав томуугийн мэдээгээр Дархан УБ аас их бна лээ
Улс даяар хүйтний эрч чангарч,ханиад томуу их байгаа юм биш үү,хүүхдээ бодсон шийдвэр шүү дээ.Лав томуугийн мэдээгээр Дархан УБ аас их бна лээ
Улс даяар хүйтний эрч чангарч,ханиад томуу их байгаа юм биш үү,хүүхдээ бодсон шийдвэр шүү дээ.Лав томуугийн мэдээгээр Дархан УБ аас их бна лээ
Хөдөө дугаарын хязгаарлалт хийх гэж байгаа ш дэ удахгүй !!
Энэ жавьжилсан Энхамгалангийн толгойд тийм нарийн юм орохгүй ээ !
Аймгуудын төв нь улаанбаатар шиг утаатай.
Буруу бичээд бн сурвалжлагч гуай
Хотод түгжрээд байна гээд машины татвар нэмнэ. Түгжрэх гэж машин авдаг гэж бодоод байдаг юм уу хайшаа юм! Монголыг зөвхөн Улаанбаатар, тэр дотроо их тойруу, зайсан хануулаар төсөөлнө. Тэгсэн чинь бид 1.5 км2 газарт амьдраад байдаг.
идэр, тэс голын дагуу байрлах сумдын хүүхдүүд -40-50 хэм хүрч байгаа газрын хүүхдүүд хэдэн өдөр ч гэсэн цахимаар хичээллэж яагаад болохгүй гэж.
Сэтгүүлч Н. Өнөрцэцэгийг суллаxын төлөөx бүx ард түмний ажил xаялт өнөөгийн нийгмийг өөрчлөx эргэлтийн цэг болно. Одоо нэгдэx цаг болсон.
20 тэрбумын хөрөнгөтэй Женкийн цагаан хоолой Мөнхбаясгалангийн найз шудрагаар мөнгөө олсон гэж бодохгүй байна.
Адгийн тэнэг сайд