sonin.mn

Украин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитро Пономаренкотой ярилцлаа.


Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс В.Путиныг баривчлах олон улсын тушаал гаргах болсон шалтгаан юу байв?


ОУЭШ-ийн баривчлах тушаалд Путиныг хүн амыг (хүүхдийг) хууль бусаар албадан гаргах, хүн амыг (хүүхдүүдийг) Украины эзлэгдсэн бүс нутгаас ОХУ-д хууль бусаар шилжүүлэх (Ромын дүрмийн ба 8(2) (a)(vii) болон 8(2) (b)(viii) ) зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэжээ. Эдгээр гэмт хэргүүдийг наанадаж 2022 оны 2-р сарын 24-ний өдрөөс эхлэн Украины эзэлсэн нутаг дэвсгэрт үйлдсэн.


Дээр дурдсан гэмт хэргүүдийг (i) өөрөө шууд, бусадтай хамтран болон/эсвэл бусдаар дамжуулан үйлдсэнээрээ (Ромын дүрмийн 25-н 3-н а), мөн өөрийн удирдлага, хяналтад байсан, тухайн хэргийг үйлдсэн иргэний болон цэргийн доод албан тушаалтнуудад хяналтаа зохих ёсоор хэрэгжүүлээгүй, эсвэл тэдэнд хэрэг үйлдэх боломж олгосноороо дээд удирдлагын хүлээх хариуцлагын (Ромын дүрмийн 28(б) зүйл) дагуу дээр дурдсан гэмт хэргүүдэд ноён Путин бие дааж эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж дүгнэхэд нийцэх үндэслэлүүд байгаа юм. 


ОУЭШ-ийн прокурор Карим Хан 2022 оны 3-р сарын 2-нд Украины нөхцөл байдлын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж байгаагаа зарлав. Нэг жилийн дотор тэрээр ОУЭШ-ийн түүхэн дэх хамгийн том мөрдөн байцаах багийг бүрдүүлсэн бөгөөд зарим байцаагчид Украинд суурин шахуу ажиллаж байна. 2023 оны 9-р сарын 14-нд ОУЭШ-ийн алба Киев хотод ажиллаж эхэлсэн. Ноён Карим Хан өөрөө Украинд хэд хэдэн удаа айлчилсан. Ид өрнөж буй мөргөлдөөн дунд хийгдэх ийм мөрдөн байцаалт цөөн байдаг ч Украины засгийн газрын дэмжлэг, Европын олон оронтой хамтран ажилласнаар ажил хэрэг болж байна. 


Мөрдөн байцаалтын үр дүнд 2023 оны 3-р сарын 17-ны өдөр ОУЭШ-ийн Шүүхийн өмнөх II танхимаас Владимир Путин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргажээ.


Дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, төрлөөр устгах гэмт хэрэг үйлдсэн үед төрийн тэргүүний дархан эрх гэж олон улсын шүүхийн өмнө байхгүй гэдэг нь олон улсын эрх зүйд баттай тогтсон бөгөөд ОУЭШ-ийг байгуулсан Ромын дүрэмд энэ талаар тодорхой тусгаж, “албан тушаалын хувьд Төрийн болон Засгийн газрын тэргүүн, Засгийн газар, УИХ-ын гишүүн, сонгогдсон төлөөлөгч, төрийн албан тушаалтан ямар ч тохиолдолд энэ дүрмийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх этгээд биш” гэсэн байдаг. Путин ОУЭШ-ийн онилсон анхны төрийн тэргүүн биш юм. 2009 онд ОУЭШ Суданы тухайн үеийн ерөнхийлөгч Омар аль-Баширыг Дарфурт үйлдсэн гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргаж, 2011 онд Кот Д’Ивуар дахь сонгуулийн дараах хүчирхийллийн үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр Кот Д’Ивуар улсын ерөнхийлөгч Лоран Гбагбог баривчлах тушаал гаргажээ.


ОХУ-ыг шүүхэд өгөх Украины хүчин чармайлт одоогоор хэр ахицтай байна вэ?


2022 оны 2-р сарын 26-нд Украин улс Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцийн дагуу Олон улсын шүүхэд хандсан. 2022 оны 3-р сарын 16-нд шүүх түр арга хэмжээ авах тухай Украины хүсэлтийн дагуу захирамж гаргасан нь Украины хүсэлтийн бүх шаардлагыг хангасан. ОУШ-ийн түүхэнд байгаагүй олон орон (33) Украины нэрийн өмнөөс өмгөөлөн оролцсон. ОХУ-ыг бүх гэмт хэргийнх нь төлөө шийтгэх боломжтой иж бүрэн хариуцлагын сүлжээг бид хамтдаа байгуулж байна. Түрэмгийлэгч улсын удирдагчдын халдашгүй дархан байдлыг давах үүрэгтэй, Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэргийн тусгай шүүх байгуулахаар бид ажиллаж байна. Олон улсын эрх зүйн дэг журмын үндэст халдагсдад хариуцлага хүлээлгэх чадвартай байгууллал байдаг бөгөөд шударга ёсыг сэргээнэ гэдэгт дэлхий нийтээрээ итгэх хэрэгтэй.  


Тусгай шүүх байгуулах үндсэн бүлгийг байгуулсан бөгөөд одоогоор 41 орон багтаж байна.


2023 оны 7-р сарын 3-нд Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах олон улсын төв Гааг хотод үйл ажиллагаагаа эхлүүлэв. Энэ төв нь чухал нотлох баримтыг цуглуулж, хэрэг үүсгэх үйл явцыг эрт үед нь эхлүүлснээр түрэмгийллийн гэмт хэргийг шүүх ажиллагаанд бэлтгэхэд тусалж буй юм. 


В.Путин, М.Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргаснаас хойш жилийн дараа, 2024 оны 3-р сарын 5-нд ОУЭШ-ийн Шүүхийн өмнөх II танхим Агаарын хүчний алсын тусгалын нисэхийн командлагч С.Кобылаш болон Хар тэнгисийн флотын командлагч асан В.Соколов нарыг баривчлах тушаал гаргав. Тэднийг иргэний объект руу халдлага үйлдэх дайны гэмт хэрэг, энгийн иргэдэд хэт их дам хохирол учруулах, иргэний объектод хохирол учруулах, дайны гэмт хэрэг, хүнлэг бус үйлдлүүд болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэж байна.


2024 оны 6-р сарын 24-нд ОУЭШ-ийн Шүүхийн өмнөх II танхимаас Батлан хамгаалахын сайд асан С.Шойгу, Жанжин штабын дарга В.Герасимов нарыг иргэний объектод халдлага үйлдэх, энгийн иргэдэд хэт их дам хохирол учруулах, иргэний объектод хохирол учруулах гэсэн дайны гэмт хэргүүд, хүнлэг бус үйлдүүд, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан. Оросын бусад улс төрчид болон цэргийнхнийг баривчлах тушаалууд нэмэгдэн гарах байх гэж бид бодож байна. 


2024 оны наймдугаар сарын эцсийн байдлаар Украины хууль сахиулах байгууллагууд 140,369 дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Үүнд 12,976 (үүний дотор 570 хүүхэд) энгийн иргэн алагдсан, 23,091 энгийн иргэн (1,534 хүүхэд) шархадсан хэргүүд багтаж байна. Сүүлийн хэдхэн хоногийн дотор ОХУ Украины Харьков хотод томоохон халдлага үйлдэж, 6 хүн, түүний дотор нэг хүүхэд амь үрэгдэж, 140 гаруй хүн шархаджээ.


Ярилцсан М.Гал



English version of the interview


1. What were reasons for the International Criminal Court in The Hague to issue international order to arrest V. Putin?


What were reasons for the International Criminal Court in The Hague to issue international order to arrest V. Putin? Putin’s ICC arrest warrant states that he is suspected of being responsible for the war crime of unlawful deportation of population (children) and that of unlawful transfer of population (children) from occupied areas of Ukraine to the Russian Federation (under articles 8(2)(a)(vii) and 8(2)(b)(viii) of the Rome Statute). The crimes were committed in Ukrainian occupied territory at least from 24 February 2022. There are reasonable grounds to believe that Mr. Putin bears individual criminal responsibility for the aforementioned crimes, (i) for having committed the acts directly, jointly with others and/or through others (article 25(3)(a) of the Rome Statute), and (ii) for his failure to exercise control properly over civilian and military subordinates who committed the acts, or allowed for their commission, and who were under his effective authority and control, pursuant to superior responsibility (article 28(b) of the Rome Statute).


The ICC Prosecutor Karim Khan announced opening an investigation into the situation in Ukraine on 2 March 2022. Within a year, he assembled the largest investigative team ever deployed by the ICC, with some investigators based nearly permanently in Ukraine. On 14 September 2023, an ICC field office started its work in Kyiv. Mr. Khan himself has made multiple visits to Ukraine. Such a broad investigation – one of the few to take place in the throes of active conflict – has been made possible by unprecedented support from the Ukrainian Government and cooperation with many European countries.


The investigation findings subsequently led to the issuance of warrants of arrest for Vladimir Putin and Maria Lvova-Belova, Commissioner for Children’s Rights in the Office of the President of the Russian Federation, by the Pre-Trial Chamber II of the ICC on 17 March 2023. It is now well-established in international law that there is no head of state immunity for war crimes, crimes against humanity, or genocide before international tribunals, and the Rome Statute establishing the ICC is clear on this point, specifying that “official capacity as a Head of State or Government, a member of a Government or parliament, an elected representative or a government official shall in no case exempt a person from criminal responsibility under this Statute.” In fact, Putin is not the first head of state to be targeted by the ICC. In 2009, the ICC issued an arrest warrant for then-Sudanese president Omar al-Bashir for crimes committed in Darfur, and in 2011 it issued a warrant for Ivoirian president Laurent Gbagbo for crimes against humanity taking place during post-election violence in Cô te d’Ivoire.


2.What is the current situation with Ukraine’s efforts to bring Russia to justice?


On 26 February 2022 Ukraine filed a case to the International Court of Justice under the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide. On 16 March 2022, the Court issued an order on Ukraine’s request for indication of provisional measures, in which it satisfied all, without exception, Ukraine’s requests. Unprecedented number of countries (33) in the history of the ICJ have intervened in the case on behalf of Ukraine.


Together we are building a network of comprehensive accountability that will allow to punish Russia for all of its crimes. We are working towards the establishment of the Special Tribunal for the crime of aggression against Ukraine, which would have a mandate to overcome the immunity of the leaders of the aggressor-state. The world should be confident that there is an institution capable of bringing to justice those who encroached on the foundations of the international legal order and that justice will be restored. There has been formed a Core Group on establishment of the Special Tribunal, which currently includes 41 countries. On 3 July 2023, the International Centre for the Prosecution of the Crime of Aggression against Ukraine started its operations in the Hague.


It supports preparation of crime of aggression cases by securing crucial evidence and facilitating the process of case building at an early stage. A year after issuing arrest warrant against V.Putin and M.Lvova-Belova, on 5 March 2024, Pre-Trial Chamber II of the ICC issued warrants of arrest for the commander of the Long-Range Aviation of Aerospace Force S.Kobylash and former commander of the Black Sea Fleet V.Sokolov.



Each suspected of responsibility for the war crime of directing attacks at civilian objects and the war crime of causing excessive incidental harm to civilians or damage to civilian objects, and the crime against humanity of inhumane acts. On 24 June 2024 Pre-Trial Chamber II of the ICC issued warrants of arrest for S.Shoigu, exMinister of Defence, and V.Gerasimov, Chief of the General Staff, for war crimes of directing attacks at civilian objects, of causing excessive incidental harm to civilians or damage to civilian objects and against humanity of inhumane acts. We expect new warrants for other crimes of Russian politicians and military. As of the end of August 2024, Ukrainian law enforcement agencies launched investigations into 140,369 war crimes and crimes of aggression. They include the killing of 12,976 (including 570 children) and the wounding of 23,091 civilians (including 1,534 children). Just over the last few days Russia has launched massive attacks on Ukrainian city of Kharkiv, killing 6 people, including a child, and injuring more than 140 others.



M.GAl