Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хулгайн гар утас олныг хилээр гаргах гэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүллээ.
Тухайлбал, Иргэн “З” нь Iphone 14, 15 pro, 15 pro max, Samsung маркийн гар утаснуудыг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүст хувааж өгч, хилээр гараад буцаан авч Улан-Үдэ хотод очиж зардаг болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас дээрх гар утаснуудын эзэмшигчийг олж тогтоохоор ажиллаж байна. Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэл4
Хулгайч Лаларуудыг цаазал
Хулгайч өлөн нийгэмээс хулгайч өлөн эрх баригчид гарч ирнэ.
хэхэ. олон жил болж байна. Эрээн, замын үүдээр мөн ижил хэлбэрээр орж ирж ТЭДИ-гээр зарагддаг
suuliin ued hulgain hog hudaldag gazar n ulaan ude , ulaanbaatar 2 boljdee ! ene yug haruulj bn ve ?