
Монгол Улс өөрсдийн Нефтийн үйлдвэр, өөрснөө түлш шатахуунаа гаргаж авах нь хэчнээн чухал болохыг энэ өвөл бидэнд үнэндээ л ясанд тултал мэдрүүлж байна. Ийм л учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа улс төрийн хэрүүл шуугиан, гадаад дотоодын эрх ашиг, геополитикийн хүндрэл, томоохон бизнес импортлогч олигархи компаниудын эрх ашгийн эсэргүүцлүүдийг сөрж эхлүүлсэн. Тиймдээ ч одоог хүртэл зарим улсын эгдүүг хүргэж, намчирхах талцах, бүр хатуухан хэлбэл бүтэлгүйтэж бүдрээсэй гэсэн улс төрийн атаархлын гол цэг хэл ам туулсаар явна.
Монголчууд Нефтээ дотооддоо үйлдвэрлэх гэж хорь гаруй жил маргаж талцаж, хий хоосон ярьж тунхагласаар байсныг У.Хүрэлсүх Ерөнхий сайдын эрс шийдэл, эх орны эрх ашгаа эрхэмлэн эхлүүлсэн нь алдаа биш байсныг өдөр өдрөөр ойлгуулж байна.
Нээрээ бид хэдий хүртэл хоёр хөршөөсөө шатахууны крант царайчлан арчаагаа алдах юм бэ? Хэцүү байсан ч туулаад бартаатай байсан ч зүтгээд өөрийн гэх түлш шатахуунтай суух цаг ойртож л байна. Баригдаж эхэлсэн цагаас атаа жөтөө, ашиг сонирхлын гал сөрсөн төсөл. Дэлхий нийтийг "0" зогсоосон цар тахлын хүнд үе, улс орнуудын хил гаалийн бэрхшээлийг 2 жил гаруй туулсан ажил одоо хэдийнээ бүрэн жигдэрчээ.
МОНГОЛЫН АНХНЫ НЕФТЬ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ӨНӨӨГИЙН ЯВЦ
Үйлдвэрийн гаднах дэд бүтэц 27 км төмөр зам, 100 тонны даацтай автозам 18 км авто зам, 18,6 км 110-ийн өндөр хүчдэлийн ЦДАШугам, Үйлдвэрт ашиглагдах 30 мянган метр куб багтаамжтай газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой, насос станцууд, Оффис-сургалтын төв, эмнэлэг, гал команд, агуулах, засварын цех, ажиллагсдын хоолны газар гэх мэт иргэний зориулалттай үйлдвэрийн хотхоны эхний барилга байгууламжийн эхний ээлж баригдаж дууссан.
Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл 530 км газрын тос дамжуулах түүхий эд дамжуулах хоолойг 2.8-3 метрийн гүнд суурилуулах ажил 230 км тавигдаад байгаа аж. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн 2, 3-р багцын ажлууд хийгдэж байна.
Анхдагч процессын болон дагалдах байгууламжууд, Атмосферийн болон Вакум нэрэх байгууламж. Хий ялгах байгууламж, 42 ширхэг түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүний агуулах сав, резервуар, төмөр зам болон авто замын ачих буулгах байгууламж, ус цэвэршүүлэх систем, шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжууд багтаж байгаа юм. Одоо эхэлж буй 3-р багц ажил нь үйлдвэрийг цахилгаан дулаанаар хангах 35 мегаваттын хүчин чадалтай, уурын 2 турбин бүхий Цахилгаан станцын нарийвчилсан зураг төсөл, барилга угсралтын ажил юм.
ЗОГСОХ ЁСГҮЙ, ЗОГСООХ ЭРХГҮЙ МОНГОЛЧУУДЫН ҮЙЛДВЭР
Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орно. Үйлдвэрийн механик угсралтын ажлууд 2026 онд дуусаж, тохируулга туршилтыг 3-6 сарын турш хийсний дараа үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэр ашиглалтад орсноор 500 гаруй инженер техникийн ажилчид байнгын ажилчнаар ажиллах аж. Монголын анхны Нефть-Химийн үйлдвэрийг нийт 150 га газарт инженерүүд, техникийн ажилчид хаягдал багатай, орчин үеийн, шилдэг технологитой үйлдвэр барихаар ажиллаж байна.
Манай улсаас 35 компани энэ төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Ирэх онд төслийн талбайд гаднын 2800, үйлдвэрийг барьж дуусгах хүртэлх явцад 5-8 мянган гадаадын мэргэжилтэн ажиллана. Хамгийн гол зүйл нь зөвхөн түлш шатахуун нэрэх үйлдвэр бус Нефть-Химийн цогц үйлдвэр. Энэ нь юу вэ гэвэл газрын тосноос гаргаж болох бүх бүтээгдэхүүнээ 100 хувь хаягдалгүй боловсруулах юм.
Түлш, бензинээс гадна мазут, шингэрүүлсэн хий, тослох материал, битум, нефть-химийн түүхий эдийн олон нэр төрлийн бүтээгдэхүүнээ Монголчууд бид эх орондоо гаргаж авна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд Эх орны минь үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн үйлдвэрийн гүйцэтгэл ажил 70 хувьдаа орж байгааг дуулгасан. Хөрш улсын эрхшээл, дотоодын шатахуун импортлогч Монопол хэдэн компанийн хараат байдлаас Монголын эгэл зон олон минь гарах цаг ойртож л байна даа.
О.Түвшиндэмбэрэл
Сэтгэгдэл68
Гойда
Хүрэлсүх биш анх Энхболдын засаг эхлүүлсэн шүү.2025 онд ашиглалтанд оруулахаар байсан.
Хэн ч эхлүүлсэн яадагын. Одоо тэрний, эдний гэж 2,3 хэсэг талцдаг байдлаа болихгүй бол бид Дэлхийд хөгжлөөрөө нэлээд доогоор ороод удаж байна шүү.
Сайн байна! Баярлалаа
Сайн байна! Баярлалаа
Өмнөд нутгаа хятадуудад алдчихаад байж үхсэний чинь үйлдвэр вэ
saihaan bayartai bainaa.Dandaa bolohgui butehgui medee yavaad baidag
Ээ дээ, юу холиож байгаа бол доо
Doloo
ene ih zuv bodlogo shuu!
МАН Монголын өмнөд нутгийг бараг тэр чигээр хятад эзэнтэй болгосон байна. Энэ бол Хүрэлсүх тэргүүтэй манж хятадын хунхуузудын хийсэн гэмт хэрэг..
Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нар гэрчээр ирсэнгүй
Хулгайч ,луйварчдын идсэн мөнгийг хураагаад энэ үйлдвэррүү оруулах чиглэл өгөөч Хүүкээ.
Хулгайч ,луйварчдын идсэн мөнгийг хураагаад энэ үйлдвэррүү оруулах чиглэл өгөөч Хүүкээ.
Ванга шиг хэлий 2026 онд амжихгүй
Бухын доодхийг харсаар байгаад үнэг турж үхнэ гэдэг болж байна ! Энэ үйлдвэр бүтэхгүй !
Нүүрсний хулгайч гэдэг нь тогтоогдож батлагдсан.Сү.Батболд.Жавхлан .Амарбаясгалан ,Сумьяабазар, Баттөмөр,Раднаасэд Анандбазар гэсэн хулгайчууддаа арга хэмжээ авах сачий чамд байна уу? Эсвэл чи адилхан нүүрсний хулгайч уу?
Сүнээгээр хошногоны нүхээ долоолгоод 8 саяар шагнасан хэрэг үү?
Авилгалын бурхан...
Mundag tom tusul zorigtoi ajil ehluulsen odoo duusgaj ur dung ni uzeh estoi,
Түмэндэмбэрэл ээ!, жаахан баримжаатай бай л даа, дусал дизель,балга бензин гаргах тосгүй газарт алсаас хоолойгоор тос авчираад шатахуун ямар үнэтэй гарах бол, ккк. За тэгээд бүр нефть-химийн цогцолбор бослоо юу ??? ...
Боссон хойно нь итгэе дээ! Амаахаа бол ч монгол диваажин шүү дээ
Боссон хойно нь итгэе дээ! Амаараа бол ч монгол диваажин шүү дээ
Нефтийн үйлдвэртэй болно гэдэг маш том хөгжил. Зориглон эхлүүлсэн ажил заавал үр дүнд хүрдэг жамтай. Баяр хүргэе.
Хамгийн гол нь шудрага ёсны төлөө дайны гол баатар.
Хүй Сюи Жанг нүүрсний хулгайч нарт төмсгөө атгуулчихсан хөдөлж чадахгүй болсон. Эвгүй хөдөлбөл төмсөг суга татагдана.
Бүтэнээ бүтнэ, хурдан дуусгаарай. Амжилт.
Бээжинхүү Данх өөрийн засгийн мөнгөнийхөө авдрыг Амарбаясгалан, Жавхлан гэсэн нүүрсний хулгайч өлөн чононуудаар мануулжээ.
Бээжинхүү Данх өөрийн засгийн мөнгөнийхөө авдрыг Амарбаясгалан, Жавхлан гэсэн нүүрсний хулгайч өлөн чононуудаар мануулжээ.
Элбэгдорж эхлүүлсэн ажил шүү
talarhana bi ....
Бусад оронд бол жижиг хулгай гарах төдийд ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нь сайн дураараа огцордог.Манайд яахаараа албан тушаал сандлаасаа үхэн хатан зууралдаад байна вэ? Хам хулгайчууд уу..
Гадаадын сайтууд дээр Монголын засгийн газрын дарга сайдууд нь өөрсдөө хулгай хийж 5.2 тэрбум долларын хохирлыг улсдаа учруулсан байна гэсэн мэдээнүүд тавигдсан байна
Өөдрөг ерөөл магтаал байна.
Одоо ажлаа дуусгаж бодит үр дүнд хүрэх нь л маш чухал бна.
Нүүрсний хулгайн хэргийг мэдсээр байж нууж хаасаар ирсэн Хүй Сю Жанг хуулийн байгуулагад татагдаж шалгагдах үндэслэлтэй. Одоо сайн дураараа албан тушаалаасаа огцорч шалгуул.
Сайхан бүтэмжтэй бгаад баярлаж бна
МАН-ийханий үйлдвэр барих бүтээн байгуулалт ч гэж дээ хэцүүхэн л байх! 30 гаруй жил хулгай хийхээс өөрийг хийгээгүй шүү дээ! Ер нь хулгайч нар хулгайгаа л сайн хийнэ дээ.
Казиночин Үхэлсүгийг худлаа ч болов магтах даалгавар авч дээ энэ этгээд
Хулхисүр эхлүүлээгүй юм шүү. М.Энхболд эхлүүлсэн юм шдээ.
Монгол улс авлигчин хулгайчидаасаа яаралтай салахгүй бол үүрд ядуу дорой хэвээрээ үлдэнэ гэж ээ.
Хамгийн том гай н импорлогчид ба орос...
Гуцваа Нярандра Моди мөнгө өгсөн юм
Tuvshindemberel jinhene ner tsaraugaa haruulaach. Ireh songuuliar haanaas garj irehiin ertgen shig ochj dolooy. Ireeduid eronhii said ch boloh yum biluu
Комeнт гаргахгүй маш их боож хааж б.10 минут оролдоод ядарчихлаа бн.
Комeнт гаргахгүй маш их боож хааж б.10 минут оролдоод ядарчихлаа бн.
Комeнт гаргахгүй маш их боож хааж б.10 минут оролдоод ядарчихлаа бн.
30 жил хоосон ярьж попорч байсныг Хүүк зоригтой эвдэж эхлүүлсэн.
Үл үзэгдэгч гарнуудын ЗГ дахь бүлэглэлын араанд сүүлийн 2 жилд зуугдсан жинхэнэ Монгол үндэсны төсөл харин ч бор зүрхээрээ овоо урагшилсан бн.
Үндэсны гэсэн амин төсөлүүд ЖэнкОюк нарын гацаанд орж ЭрдэнэсМонгол гэдэг сульдаа руу түлхэгдэн очдог амой.
2-ын 2 мухар төмөр замыг сана.Бас ичихгүй НЭЭЛТ ПОПРОЛТ хийж байлаа.
Хүүк 30 жилд "эвдрээгүй"явсаны гай.Одоо жаахан эвдэр ээ.Израилын BiBi Хамасыг үнс нурам болгож байгаа шиг дайр,би туслая.
Нeфтийн үйлдвэрын 26 км төмөр зам МУХАРГҮЙ, НУУЦАД оролгүй шудрага замаар баригдсан шүү.
Эхний 2 жил хэтэрхий амжилттай явсан сайжруулсан түлш бас КАПУТ. Хүүкийн санаачилсан бүхнийг дээрх бүлэглэл устгалаа. Гeноцид-д ард түмнээ дe-факто оруулж б.
Эхний 2 жил хэтэрхий амжилттай явсан сайжруулсан түлш бас КАПУТ. Хүүкийн санаачилсан бүхнийг дээрх бүлэглэл устгалаа. Гeноцид-д ард түмнээ дe-факто оруулж б.
Tuuhii ed baihgui. Dampuu ajil. Uruu ch tulj chadahguu dampuurna.
Tuuhii ed baihgui. Dampuu ajil. Uruu ch tulj chadahguu dampuurna.
Amjilt husie!
Монголчуудаа үйлвэр барьж монгол хөгжүүлэхийн төлөө ажиллхх хэрэгтэй Ерөнхийлөгчөө муулаад бга хүмүүс өөрсдөө хялбар арга мөнгө ордог хүмүүс бгаа
За ашнгүй дээ. Ажлынхаа явцыг байнга мэдээлж байгаарай, тэгэхгүй бол муухай мафийнхан харлуулахдаа гарамгай шүү дээ.Мэргэжилтнүүдээрэй сайхан тайлбарлуулж байгаарай,бас!
T
T
Чи чадахгуй ээ. Уосын үйлдвэр нэрээр шөхмал түлш шиг юм аа хийнэ. Намын томилгоо, шахаа, хулгай гээл сүүлдээ ашиггүй гэж зарлаад хятадуулал гаүартай нь зарна. Үүний оронд ухаантай улс орнууд хувийн жижиг том хэвшлүүдэд боломж өгч өрёөлдүүлж хөгжүүлдэг юм
Sain bn
Ih sain bn aahgui dee
1234
1234
2022 онд ашиглалтад орно гэв Дараа нь 24 он