
БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /NHK/. Хятад улс газрын ховор элементийн технологийн экспортод хориг тавьснаа пүрэв гарагт зарлажээ. АНУ тус улсад хагас дамжуулагч нийлүүлэхтэй холбоотой хяналтаа чангатгасны хариуд ийм арга хэмжээ авч байгаа бололтой. Хятад улс нь дэлхийн газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 70 орчим хувийг бүрдүүлдэг.
Тодруулбал, Хятадын Худалдааны яам өндөр хүчин чадалтай соронз үйлдвэрлэх газрын ховор элементийн технологийн экспортыг хориглож, газрын ховор элементийг боловсруулах технологийн экспортыг хязгаарласан байна. Ийм соронз нь цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүр зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай юм.
АНУ, Япон болон бусад улс орнууд уг соронзыг үйлдвэрлэхэд ашигладаг газрын ховор элементийг боловсруулах технологийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай байдаг. Дээрх шийдвэр нь өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг чухал ашигт малтмалын нөөцөд Хятад улсын тавьж буй экспортын хяналтын цуврал арга хэмжээнүүдийн хамгийн сүүлийнх нь болж байна. Энэ оны наймдугаар сард Хятад улс чип хийхэд шаардлагатай материал, галли, германийд экспортын хяналт тогтоосон юм. Улмаар 12 дугаар сарын 1-нээс Бээжин лити-ион цэнэг хураагуур үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой бал чулуун бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаж эхэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Газрын ховор элемент нь Монгол , өвөр Монголд л ихэнх нь байдаг байх. эртнээс хяигадмаар юм
Хятад улс нүүрс шатааж дэлхийн дулаарлын нэмэгдүүлсээр байвал 2050 он гэхэд хятадын ихэнх хотууд далайд усанд живж хятадын хуурай газар нутаг багасах болно.
202.9.46.16-баруунд тархиа угаалгуулсан хог 1д.тэгээд хятадыг Монголоос нүүрс бүү ав гээд байгаан юм уу 2д.яасан хятадын хотуудад санаа тавьдаг хог вэ 3д.Монгол нүүрс түлдэг, барууны заасан замаар явж ХӨЛДӨЖ үхэх ёстой юм уу
202.9.46.16-баруунд тархиа угаалгуулсан хог 1д.тэгээд хятадыг Монголоос нүүрс бүү ав гээд байгаан юм уу 2д.яасан хятадын хотуудад санаа тавьдаг хог вэ 3д.Монгол нүүрс түлдэг, барууны заасан замаар явж ХӨЛДӨЖ үхэх ёстой юм уу