
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /ВВС/. Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн бэлэвсэн эхнэрт АНУ улс төрийн орогнол олгосон байна.
Ж.Хашогги 2018 оны аравдугаар сард амиа алдсан бөгөөд АНУ-ын тагнуулын алба уг хэрэгт Саудын Араб улс холбоотой гэж үздэг. Талийгаачийн эхнэр Ханан Элатр аюулгүй байдалдаа санаа зовнин 2020 оны наймдугаар сард орогнол хүсэхээр АНУ-д иржээ.
ВВС-ийн сэтгүүлч 11 дүгээр сарын 28-нд түүний хугацаагүй орогнол хүссэн өргөдлийн баримт бичгүүдтэй танилцсан юм. "Тэд Жамалийн амийг хөнөөж, миний амьдралыг сүйрүүлсэн ч гэсэн бид яллаа" гэж хатагтай Х.Элатр BBC-д ярьжээ.
Хатагтай Х.Элатр эх орондоо буцаж очвол амь насанд нь аюул учирна хэмээн болгоомжилж, АНУ-аас улс төрийн орогнол хүссэнээс хойш гурван жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэрбээр Египетэд төрсөн бөгөөд Арабын Нэгдсэн Эмират улсад 25 гаруй жил амьдарчээ.
Эмиратад нисэх онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан энэ бүсгүй АНУ-ын Мэрилэнд муж улсад ирж, олон сарын турш аюулгүй байдлынхаа төлөө санаа зовнин, ажил амьдралаараа хохирсон гэж түүний өмгөөлөгч Ранда Фахми ярилаа.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Gurvan jil.. chamiahaargui udaan huleelgejee
Ккк өөр Улсад Жамол Хашогги амиа алдсан АНУ хүний эрх яриж ороод Сүйрүүлсэн бгаа САУД.г яаж ч чадахгүйлдээ
HARGIS ARABUUD ENE HUNIIG TURK DAH UURIIN ELCHINGIIN BAIRAND YARGALAN HOROOJ BODYG N HUCHILD HAILYÚULJ ORGUI BOLGOSON .SAUDIIN ARABIIN EMIR ZALUU BOL UNEN HARGIS ETGEED . END EU -D DUUREN ZALHUU HAR TAMHICHIN TERORIST ARABUUD DUUREN HARAAL IDMERUUD
Америкийг авралын орон гэж үздэг хүмүүс олон байдаг аж