
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ХАМАС, Израилын хоорондох дайны асуудлаарх тогтоолын санал хураалтыг дөрөв дэх удаагаа хойшлууллаа.
Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, тогтоолын төслийг боловсруулах явцад АНУ хэд хэдэн саналыг эсэргүүцсэн байна. Гэсэн хэдий ч тус улс төслийг одоогийн хэлбэрээр нь дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн боловч санал хураалтыг баасан гараг хүртэл хойшлуулжээ. Тодруулбал, хэд хэдэн орон Засгийн газартайгаа зөвлөлдөх шаардлагатай болсон байна.
Олон хоног саатсны эцэст боловсруулсан хамгийн сүүлийн төсөлд “хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй, саадгүй нэвтрүүлэх чиглэлд яаралтай арга хэмжээ авах, мөн байлдааны ажиллагааг удаан хугацаанд зогсоох нөхцөлийг бүрдүүлэх” уриалгыг багтаасан байна. Энэ нь АНУ, АНЭУ, Египетийн оролцоотой эрчимтэй хэлэлцээ хийсний дүнд боловсруулсан төсөл бөгөөд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох уриалгыг оруулаагүй аж.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0