
Гарчгаа тун эвгүй сонголоо. Тэгэхээс ч өөр арга алга. Эх орон маань олигтой хөгжиж өгөхгүй байгаа шалтгааныг маш томоор илэрхийлж гарчгаа сонголоо. Социализм ба капитализмыг хольж 33 жил явлаа. Одоо боль гэж уриалах санаатай. Малчид гэлтгүй нийт иргэдээ шинэ нийгэмд нь үтэр түргэн дасгамаар байна. Гучин хэдэн жил Tөр нь бүх зовлонг нь хуваалцах гэж алингаа алдаад өнөөдөр ч яг бахь байдгаараа. Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй гэж алга болоод чилийсэн 33 жилийг үдчихжээ. Хөдөөд бүх мал, аж ахуй, газар тариалан, машин техник хувийн хэвшилд 100% шилжээд 33 жилийг үдчихсэн атал Төр нь малчдынхаа өмнө сөхөрч унан царай алдаад л. Одоо тэднийг зөнд нь орхих (хаях) хэрэгтэй. Тэгсний оронд малчдыг төр халамжлахгүйгээр, ОБЕГ өвс тэжээлийг нь зөөж өгөхгүйгээр нэг өвлийг туулуулаад үзэх хэрэгтэй. Тэд арьс мах, тархи толгой, мал сүргээрээ мэдэрч дараа дараагийн өвлүүддээ бэлтгэх болно. Зун амарлингуй суухаа болино.
Оршил бичье. Улиг боллоо. “Анхаар! Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна” гэж ирээд л сүртэй зарлана. “Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна”, “Өнөө өглөөний цаг уурын станцаас цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар төдөн см зузаан цасан бүрхүүл тогтсон байна”, “Өнөөдөр, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн нийт 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ”, “Сүхбаатар аймагт 25 дуудлагаар 37 хүн, Дорнод аймагт 8 дуудлагаар 10 хүн, Хэнтий аймагт хоёр дуудлагаар хоёр хүн, Дорноговь аймагт 21 дуудлагаар 32 хүн буюу нийт 81 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлагын дагуу дээрхи аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна”, “Дуудлага мэдээллийн дагуу 20:00 цагийн байдлаар 35 хүнийг эсэн мэнд олж, 46 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ”, “Цасан шуурганы улмаас хоттой мал цасанд дарагджээ”, “Улсын онцгой комиссын мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 11 аймгийн 30 сум цагаан зудтай бол 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд өвөлжиж байна. Иймд бид өвөлжилт хүнд байгаа Хөвсгөл, Увс, Өвөрхангай аймгуудийн Засаг дарга нартай холбогдож, нөхцөл байдлыг тодруулав” гэх мэт, лав гучин хэдэн жил чихэнд хэт дастал, улиг болтол ярьжээ.
ОБЕГ нь малчдыг цаснаас хамгаалах ариун үүрэгтэй. Тийм үү? Өвөл цас их ордог хүйтэрдэг гэдгийг мэддэггүй малчин байна гэж үү, хөдөөгүүр? Өвөл цас их ордог, цасан бүрхүүл тогтдог, зуд болдог, тэр үед шалдаа буудаг гэдгийг малчид мэдэхийн цаагуур мэддэг. Гэвч Төр нь хушуу дэвсээд сайхан царайлаад яваад очно гэдгийг бас мэдэхийн цаагуур мэддэг. Яг л нөгөө социализм шигээ. Тархинд нь нуль социализм.
Ертөнцтэйгээ танилцаач, эрх чөлөөт ардууд аа. Ертөнцөд малчдыг цаснаас хамгаалах үүрэгтэй Төр, засаг, албан байгууллага хэд байдаг вэ? Мал аж ахуй хэт хөгжсөн, жишээ нь хатуу ширүүн уур амьсгалтай Канад, Скандинав, Грийнландад тийм “ОБЕГ” нь гялалзтал ажиллаж, хушуу дэвсэн очиж байна уу гэсэн туршлагыг явж судлана уу.
Мал, бэлчээрээ хувьдаа авчихсан, эсвэл эзэмшиж эрхшээж байгаа малчдад ОБЕГ нь өмнөөс нь далдаганаж гүйж очдогоо нэг өвөл тас зогсоогоод, нэг үгээр наад малчдаа социализмаас нь бүрмөсөн салгаач, сэтгэхүйг нь чөлөөлөөч хэмээн би уриалан дуудаж байгаа царай нь энэ шүү. Улаанбаатарт зун намрын хэдэн сарын турш хааш нь ч хийх аргагүй асар их (бүр асар их!) өвс овоорч халиурч байнаа, хаяж байна, шатааж байна, нийслэл орчмын аймаг сумдын малчид ирээд хамаад аваач ээ (үнэгүй!), нийслэлийн ЗДТГ өвсөө хурааж нөөцлөөд малчдад өвөл нь зараач ээ хэмээн би уриалан дуудаж facebоok-тээ зурагтай пост оруулж байсан даа. Малчдыг уриалсан хэрэг шүү дээ. Яг одоо голд чинь оров уу хэмээн зуданд нэрвэгдсэн малчдаасаа ам асууя.
Цасанд, шуурганд төөрнө үү, байна уу, тэр малчны менежмент. Хэдэн малаа шуурганд алдана уу байна уу, тэр малчны менежмент. Хамар хатгах өвс малд нь байна уу, үгүй юү, бас л малчны менежмент. Төр ямар ч дарамтгүйгээр малыг нь хувьчлаад өгчихлөө, түүнийгээ яаж адуулах, хариулах, маллах, эсэн мэнд бойжуулах нь малчны менежмент юм биш үү? “Төл түмний үйлс” гэсэн социалист уриа үгүй болоод гучин хэдэн жил өнгөрчихсөн, гэтэл түүн рүүгээ буцаах гээд л мучийгаад, түүнийгээ урлаг уран сайхантайгаа хольчихсон, дуу хуур, шүлэг найрагтаа шингээчихсэн, яг өвөл тулаад ирэхээр тэр сэтгэхүй нь дээр доргүй сэргэчихдэг.
Төр хамаг зовлонг нь үүрэх гэж хичээх тусам цаадуул (малчид) нь эрхэлж дуусч байна. Булган аймгийн Сайхан суманд Цагаан сараар 100 шил архи задалсан малчин өрх тодорч амны бай болсон ганцхан жишээ. Эрхээрээ хатах хэрээрээ олхиогүйтэж дуусч байна. Aрдчиллыг, тэгэх тусмаа эдийн засгийн ба өмчийн (мал сүрэг) эрх чөлөөг чинь гарт чинь атгуулчихлаа, малчид аа, гэтэл юун хатуу ширүүн хувь заяанд нэрвэгдэх болоод явчихав аа, байгалийн хүчний өмнө юун их хоосорсон өчүүхэн амьтад болж хувирах гээд царай алдаад эхлэв ээ хэмээн би бичсээр байх болно.
2017 онд ид өвлийн үеэр УИХ-аас батласан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль гэж байна. Малчид мэдэх байлгүй. “Малчин, амьтан маллагч нь мал, амьтныг өдөр тутам ажиглах, өвчилсөн гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэх”, “Малаа вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа, идэвхтэй хамруулах”, “Аль болох өөрийн орон нутагт отор, нүүдэл хийх” гэх мэт олон чухал заалт бий дээ. “Малчны хариуцлагын тухай хууль” үгүйлэгдээд байх шиг надад санагддаг. Эсвэл байгаагий нь би мэдэхгүй байж болно.
Хэрэв тийм хууль байхгүй, байлгахыг зорьж байгаа бол малчдад ХАТУУ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА тохмоор санагддаг юм. Зун намрын урин цагт ихэнхдээ хэвтэж, тэнэж, найрлаж, айл хэсч, эсвэл ажилгүй уйдаж цөхөж суухаар зуны төдөн сард малчин бүр малдаа өвс тэжээл бэлтгэхийг хатуу үүрэг болгоно, малдаа өвс тэжээл бэлтгээгүйг нь торгоно, өмчийг нь хураана гэдэг ч юм уу, эсвэл өвөл болохыг мэдсээр байж зуд цасанд бэлтгээгүй бол тэгж торгоно, шийтгэнэ, зун намрын урин дулаан цагт найр наадмыг хэтрүүлэх, зүгээр суух, айл хэсч хов ярихыг хориглоно, малын арьс шир, ноосоо хаясан, булсан, шатаасан, үнэгүйтүүлсэн бол тэгж шийтгэнэ, арчаагүйгээсээ (залхуугаасаа) болж малаа зуданд үхүүлж хотоо хоосруулсан бол баян малчныд хүчээр зарцлуулж малжуулна, нийслэл рүү шилжин суурьшуулахгүй, нийслэлд ирээд олон жил олхиогүй амьдарч, нийслэлийг муухай харагдуулж байгаа малчдыг албадан нутаг буцаах буюу баян малчныд хүчээр зарцлуулж малжуулна, албадан фермерийн аж ахуйд өгнө гэх мэт хариуцлага тооцуулах шалтаг (жагсаавал маш ихийг бичиж болно) мундахгүй их байна.
Эдүгээ мал сүргийн тоо толгой хэдэн арван сая хүрснийг яг нарийн мэдэхгүй ч лав 80 сая хавьцаа гээд таачихъя. Монголын нийт хүн ам 3.5 сая, тэгвэл 80 ч бай, 70 ч бай, 60 ч бай, ихэднэ гэхээс багадахгүй. Энэ их малыг хадгалж харж баясаж суух нь XXI зууны даяаршил, цахим хөгжлийн эрин үед даан ч бүтэхгүй болж байна.
Үүнтэй холбоотой сэтгэл сэргэмээр байж мэдэх Хятадын хүнсний дэлгүүрийн махны үнийн зургийг дор харуулъя. Хагас кг мах 80-100 юань, зарим нь 150 юаниар зарагдан буй өнгөт зурагнууд.
Малчид минь олхиогүйтэж, ОБЕГ-ын ам харж суух биш, зүгээр л энэ зургаас урам зориг аваад наад их махаа экспорт болгочих. Дүгнэе. Иймд энэ их малыг уран сайхандаж дуу шүлгэндээ мөнхлөн уярч харж сууж, зуданд үхүүлж суухаар эртхэн нядлаж ядаж өмнөд хөршийн хүнсний зэх зээлд яаралтай, бүр жилийн 4 улирлын турш гаргамаар байна. Социализмаасаа салж зах зээлийн сонгодог харилцаандаа үтэр түргэн шилжье!
Д.Баярхүү
Сэтгэгдэл70
Юугаа солиороод байгаа юм бэ?
ЭНЭ ЦАГААН СОЛИОТ БОЛИОЧЭЭ
ОДОО БҮР МАЛ МАЛЧИД РУУ ОРООД ЯВЧИХАЖ, ЮУ МЭДДЭГ ГЭЖ ЧИ БУРНА ВЭ.
Энэ олон мал чинь бүгд малчдын мал биш гэнэ билээ. Том баячууд мөнгөө, мал болгоод таваргүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд, үнэгүй бэлчээр ашиглаад, ядуу хүмүүсээр хямдхаан маллуулаад байга гэж байна лээ
солиотой хүний адаг!!! амьдрал мэдэхгүй ноовш
Д.Баярхүү бол тэргүүний ухаантай монголын шилдэг сэхээтэн түүний үзэл санаа мандан бадраг
Уг нь зөв зүйл хөндөж дээ.Байгалийг ямарч үнэ төлбөргүй ашиглаж ямар татвар төлдөггүй даварсан гарууд чинь малчид шүү дээ.
Уг нь зөв зүйл хөндөж дээ.Байгалийг ямарч үнэ төлбөргүй ашиглаж ямар татвар төлдөггүй даварсан гарууд чинь малчид шүү дээ.
Үнэн шүү.сэтгэлгээ нь соц хэвээр. өөрчил наад сэтгэл оюунаа малчид аа.та өөрийнхөө хөрөнгийг л маллаж буй.
chi bitgii hyz aa!!!!malchid yaj amidrah ni chamd hamaagyi ee!!!!!ted bol delhiin amid aransin tedengyi bolgoh chinii mereedel bol?Mongoliig ygyi hiih gesen oroldlogog?.....chi baga sig galzyyraarai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
малаа хэт өсгөж бэлчээо цөлжүүлсэн, ялангуяа ямаа их өсгөж нэг довноосоо нүүхгүй шалзан болтол мөлждөг хүмүүст эрүүгийн хариуцлага тооцоопд эхэлвэл сая гольдролоо олно.
Синга Баярхүү хуцаад байхаар хулгайлагдаж гадагшаа гарсан нүүрсний үнэ болох 5.2 тэрбум долларыг яаж нүүрсний хулгайч нараар эргэн төлүүлж Монгол улсыг хохиролгүй болгох вэ гэдэг талаар ярь..
Гадаадын сайтууд дээр Монголын засгийн газрын дарга сайдууд нь өөрсдөө хулгай хийж 5.2 тэрбум долларын хохирлыг улсдаа учруулсан байна гэсэн мэдээнүүд тавигдсан байна.
Зөв мал бол хувийн өмч Төр хутгалдаж эрхлүүлэхээр боллоо
ЭНЭ БОЛ ҮНЭЭН. МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ЧӨДӨРЛӨЖ БУЙ ХҮМҮҮС БОЛ МАЛЧИД. ТЭДНИЙ САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВАХЫН ТӨЛӨӨ 33 ЖИЛ ӨРСӨЛДСӨН БОЛОХООС УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ ГЭЖ ХЭН Ч БОДООГҮЙ
туйлын зөв бичжээ
Гашуун үнэнийг бичжээ.
Гашуун үнэнийг бичжээ.
Гашуун үнэнийг бичжээ.
Маш зөв би ч ингэж боддог
Мал , малчин хоёр Баярхүүгийн мэддэг сэдэв мөн үү
Үл бүтэх өвгөн.бичих нь хоцрогдсон улигласан үглэсэн юм бг
Малчид ямар ч татвар төлдөггүй.
Баярхүү Хэрэв малчид 100 хувь бие даана гэвэл малчид үгүй болно. Малчид байхгүй бол Монгол Улс газар нутгаа алдах аюултай. Бэлчээр дагаж газраа хамгаалдаг нь Монголын эртний бодлого. Уул уурхай хяиалтгүй болж хэсэг бусаг хүмүүс эх орноо зараад алга болно
Баярхүүд мэдэхгүй сэдэв алга одоо НҮҮРСНИЙ Хулгайг ярь бич
Мал бол хувийн өмч, тэрийгээ өсгөн үржүүлнэ үү үрж тараад хаяна уу малчны өөрийнх нь хэрэг. Хувийн өмчид төр санаа тавих шаардлагагүй, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ч ёсгүй
Яг үнэнийг бичиж. Халамжаар яах юм бэ,түүний оронд малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого явуулахыг л шаард
Яг үнэнийг бичиж. Халамжаар яах юм бэ,түүний оронд малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого явуулахыг л шаард
Яг үнэнийг бичиж. Халамжаар яах юм бэ,түүний оронд малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого явуулахыг л шаард
unen bichij
бүх хүнийг гадаадт гаргаж англи хэлтэй болгоно гэж саяхан бичиж билээ одоо бүх малыг хятад руу гаргаж дөнгөж зуухан сая баян ганц өдрийн дотор иднэ гэх юм малыг хртэл гадагш гаргаж хятад хэлтэй болгохнээ зөнөсөн үхээр
бүх хүнийг гадаадт гаргаж англи хэлтэй болгоно гэж саяхан бичиж билээ одоо бүх малыг хятад руу гаргаж дөнгөж зуухан сая баян ганц өдрийн дотор иднэ гэх юм малыг хртэл гадагш гаргаж хятад хэлтэй болгохнээ зөнөсөн үхээр
дорсгой хэдэн шүдийг чинь цөм цохиод цааш нь залгиулна шүүү
хэл хил мал гурваар их оролдож байнаа
ene Bayrhvv gedeg nuhur bol jinhene hyatadiin erliiz hvn shvv deedandaa mongoliin esreg ym yarina archaagvi er hvn
mash zob zunjin bayrxaj nair naadam arxi uusaar namartaa zolgono Mongolyn tor ta nart unegyi bux malaa ogson mallaj chadaxgyi bol bitgii gonginood bai butsaaj og
Ийм хүмүүс цөөн байгаасай
Д. Баярхүү гуай. Тэр дурьдаад буй газрууд чинь Монгол шиг арай ч хатуу ширүүн уур амьсгалгүй шүү. Бас бэлчээрийн мал аж ахуйгүй
Малчид бол малаасаа дор адгууслаг амьтан болсон сүгнүүд.
Малчид бол малаасаа дор адгууслаг амьтан болсон сүгнүүд.
Малыг биш тэмцдэггүй өөрсдийгөө хараа, зүх.
Төр засагт одоо байгаа Олигархууд биднийг "удаан үхлээр" ядуурч үхэхийг харах тактиктай буйг нь сонсголоос хальт мэдлээ.
Ийм удаанаар зовоож сунжруулан сөнөөх поп "дайныг" англиаар "WAR OF ATTRITION" гэдэг тусгайлсан нэр томьёотой.
Нөгөө гялс шууд зүйл дуусгадаг "дайныг" нь WAR OF ANNIHILATION гэдэг амой.Хамасын эсрэг хийж буй Израилын дайнтай агаар нэг.
Израил нь АНУ- ынхаа үгэнд ч орохгүй үнэндээ өөрсдийн хүссэн НӨХЦӨЛҮҮДЭЭ АНУ-д диктоваалж байх аж.Үүний баталгаа нь НҮБ
....НҮБ дээр Гал Зогсоохыг нь дэмжилгүй Хүмүүнлэгын Тусламжыг нь дэмжсэн нэр зүүлээ.Дайнаа үргэлжлүүл л гэсэн үг шүү дээ.
....НҮБ дээр Гал Зогсоохыг нь дэмжилгүй Хүмүүнлэгын Тусламжыг нь дэмжсэн нэр зүүлээ.Дайнаа үргэлжлүүл л гэсэн үг шүү дээ.
АНУ нь Израилд зөвлөлгөө өгөөд буй болохоос ДАРАМТ огт үзүүлэхгүй байгаа.Энгийн иргэдын дунд ороод хэвтэн байлдаж буй Хамас тэдэнтэйгээ хамтдаа алуулах аж.
Манай 2 хөрш жаахан ч гүй "явдалтай" байгаа учир бид юуны түрүүнд МӨНГӨ ХӨРӨНГӨТЭЙ байх зайлшгүй шаардлагатай.Эхнээс нь оли нарын хөрөнгийг хураагаач.Жавхлан нарыг монголын мөнгөны авдарнаас салгаач.
Гашуун ч гэсэн үнэн үг бичиж.
хошного долоогч Баярхүү дэмий балай юм хуцаж байхаар МАН-ын мафийн бүлэглэлийн толгойлогч Сү Батболд,Хүрэлсүх гэсэн манж хятадын эрлийз хунхууз дээрэмчдийг яаж устгаж хулгайлсан 400 их наяд төгрөгийг нь буцааж төлүүлэх вэ гэдэг талаар ярих хэрэгтэй.
Чононд хонио хадгалуулна гэгчээр МАН-илжиг толгойлсон нүүрсний шилдэг хулгайчаар Сангийн сайд хийлгэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ..
МАН-ын хулгайчууд 32 жил ил цагаан нүүрс хулгайлж байхад Монголын хил гааль цагдаа.ТЕГ нүдээ аниад сууцгааж байж.Хил ,Гааль.,Цагдаа.ТЕГ-ын үе еийн удирдлагуудыг бүгдийг нь хуйгаар нь баривчлах үйл явдал болох нь дээ..
Яг үнэн. Одоогийн өвөлжөөндөө ч хүрч чадахгүйгээс өвгөдийн өвөлжөө бууц эзгүйрч, бэлчээр нь давчаар, , үлдээсэн мал буян мал сүрэг нь давчаар ч ёстой л тоогоор өрсөпдөж, дов жалгаараа талцаж, ууж идэхээрээ уралдахаас хэтрэхгүй болжээ.
мал малчин хоёр монголыг авч явж байгаа нь коронагийн үед бүр илт харагдсан
Дэмжиж байна. Харин барууны сурталд идэгдэж малаа цөөлөх үзэлтэй улс төрчдийг төрөөс зайлуулья. Мал бол монголын тусгаар тогтнол.
Дэмжиж байна. Харин барууны сурталд идэгдэж малаа цөөлөх үзэлтэй улс төрчдийг төрөөс зайлуулья. Мал бол монголын тусгаар тогтнол.
Их сэтгэгчээ, та монголыг социализмаас салгаж хайрла. Олон улсын харилцаагаа л цоохорло. Та төл бойжуулахаар малчин айлд 45 хонохдоо мах идэлгүй дан загасны консёрв идсэн гэж өөрөө бичсэн байсан.
Махны үнийг л чөлөөлчих, Нөөцний мах хэрэггүй Мах үнэтэй гэж шалчигнах хэрэггүы Ковидын үед мах л аминд орсон доо мартаа юу!
Махны үнийг л чөлөөлчих, Нөөцний мах хэрэггүй Мах үнэтэй гэж шалчигнах хэрэггүы Ковидын үед мах л аминд орсон доо мартаа юу!
Баярхүү бол улаан либериалист Америкийн гар хөл бөгс долоогч энэ дэлхийд Монголд хамгийн том дайёан бол Америк Хятад хоёр шүү
Д.Баярхүү үнэнийг л бичээд ад болдог! Гишүүнийг тойрогт нь уясан байхад ямар ч өөрчлөлт гарахгүй байх оо...
Mash zuv, yostoi zuv shuu, tur zasag saindaa bish songuulid sanalyig ni avah gej l tedniig iim archaagui bolgoj baigaag helsen bol buur ch saihan boloh bailaa.
Маш зөв
Энэ нэг биш байгаа гэдгийгээ өөрөө ойлгохуу? үгүй юу гэдэг байна. Амьдрал огт мэдэхгүй байж ямар нэг мэргэн цэцэн хүн болж магадгүй нэр дэвших санаа ч байж болох юм. Ийм гарууд олон болоход Монгол модоо барьж устах бусуу???
Чамд огт падгүй. Бөгс долоогч оо. Нүүрсний хулгай яриач
Малчдаас малын хөлийн татвараа аваач, чанартай малын тоо толгойг л хэрэгтэй, даац хэтэрснээс болоод гарц буй сөрөг үр дагаврууд аа тооцож үзэх нь чухал даа, мянгат малчин гэх төмөр хэнд хэрэгтэй гэж, төмөр медалиуд чинь жинхэнэ социалист шагнал шүү
Манай малчин удмын хоцрогсод бид Д.Баярхүүгийн хэлсэнийг ойлгоход мэдлэг ухаан нь дутаад байна, хөөрхий бид яаж дэлхийн хөгжлийн оюунтай зэрэгцэж очих вэ дэндүү хоцрогдсон нүүдэлчин малчид болжээ
Д.Баярхүү минь бүдүүлэг малчид ухаантай хүнээ айлгах гэж занаж байна гэвч өнөөдөр Баярхүүгийн талын сэхээтэн хүмүүс олширсоор байна малчин удамтны сүрэг цөөнх болж эхэлжээ
Д.Баярхүүгийн түмэн зөв түүний тэргүүний үзэл санааг юм боддог, монгол орныхоо төлөө сэтгэдэг хүмүүс дэмжинээ Баярхүү бол тэргүүний тонгол сэхээтэн аж